Оюутны холбоо


Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны холбоо нь оюутнуудыг эгнээндээ нэгтгэн, аливаа төр захиргааны байгууллагаас хараат бус, ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг байгууллага юм. Анх 1998 онд Монголын Оюутны холбооны дэргэдэх Оюутны оролцооны бие даасан байгууллага болсон билээ. Өөрийн тамга тэмдэг, билэгдэл, туг, сүлд дуу, үнэмлэх, уриа, дуулал, өөрийн хэвлэмэл хуудастай бөгөөд удирдах зөвлөлийн хурлаар баталгаажсан журмын дагуу оюутныг шагнах дээд шагналтай.

МУБИС-ийн Оюутны холбоо нь Үндсэн хууль, МУБИС ийн дүрэм, ТББ ийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн хөгжлийн олон талт арга хэмжээг зохион байгуулахаас гадна сургуулийн захиргаа оюутан залуусын дунд гүүр болсоор өнөөг хүртэл ажиллаж байгаа оюутны өөрийн удирдлагын байгууллага юм. Шаардлагатай үед бусад албан байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн бололцоотой бөгөөд өөрийн албан бланк, тамга тэмдэгтэй байгууллага юм.

МУБИС-ийн Оюутны холбооны тэргүүнээр МУБИС – ийн ДУТС-ийн Дизайны ангийн оюутан Жаргалсайхан овогтой Болд-Эрдэнэ, Оюутны холбооны дэд тэргүүнээр БоСС-ийн Нийгмийн ажилтны ангийн оюутан Б.Санжаа, Ерөнхий нарийн бичгийн даргаар ДУТС-ийн Дизайны ангийн оюутан М. Шинэцэцэг нар тус тус ажиллаж байна.

МУБИС-ийн Оюутны холбооны бүтэц:

  1. Хяналтын алба
  2. Ажлын алба
  3. Удирдах зөвлөл
  4. Дотуур байрны зөвлөл
  5. Клубүүдийн зөвлөл гэсэн салбар нэгжүүдээр үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

МУБИС-ийн Оюутны холбооны Хяналтын алба

МУБИС-ийн ОХ нь Хяналтын зөвлөлтэй байх бөгөөд чуулганаас сонгогдсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.  Хяналтын зөвлөл нь / цаашид “Хяналтын зөвлөл” гэх/ ОХ-ны өөрийн хяналтын сонгуульт байгууллага бөгөөд Монгол улсын хууль тогтоомжийг удирдлага болгон энэхүү дүрмийн хүрээнд ОХ-ны үйл ажиллагаанд хяналтын үүргийг гүйцэтгэнэ. Хяналтын зөвлөл нь ОХ болон МУБИС-ийн удирдлага, бусад бүх шатны байгууллага, хувь хүнээс хараат бус байна. Хяналтын зөвлөлийн гишүүн нь ОХ-ны сонгуульт ажлыг хавсран хийх ёсгүй.

Хяналтын алба нь дараах бүрэн эрхтэй:

ОХ-ны дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих, дүгнэлт хийх.

ОХ-ны өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн ажиллагаанд хяналт, шалгалт хийх. үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн хуралд мэдэгдэх.

Хяналтын зөвлөл нь энэхүү дүрмийн хүрээнд өөрийн журам боловсруулан мөрдөж ажиллана.

Хяналтын алба нь дараах үүрэгтэй:

Сар бүрийн эхэнд Оюутны зөвлөл, ажлын хэсгийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлантай танилцаж дүгнэлт хийн “Тэргүүн”-д танилцуулах.

Үйл ажиллагаа болон санхүүтэй холбоотой асуудлыг шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлнэ.

Бүрэлдэхүүн сургуулийн чуулганд хяналтын зөвлөлөөс төлөөлөн албан ёсоор хяналт тавьж оролцоно.

МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн Оюутны зөвлөл:

МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн оюутны зөвлөл нь / цаашид ОЗ гэх/ өөрийн сургуулийн оюутнуудын нийтлэг эрх ашиг сонирхолыг хамгаалж оюутнуудынхаа төлөө үйлчилдэг ОХ-ны нэгж байгууллага юм. Оюутны Зөвлөл нь өөрийн бэлгэдэл, туг, үнэмлэх, тэмдэг, хэвлэмэл хуудастай байж болно. Оюутны зөвлөл нь үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг зохих журмын дагуу холбогдох эрх бүхий байгууллагад тогтоогдсон хугацаанд гаргаж өгнө. Оюутны Зөвлөл нь жилийн ажлын төлөвлөгөө, төсвийн задаргааг санхүүгийн жилтэй уялдуулан гаргах бөгөөд өөрийн сургуулийн Сургалт эрдэм шинжилгээний хурлаар болон ОХ-ний тэргүүнээр батлуулна.

Оюутны Зөвлөл нь ОХ-ны Удирдах Зөвлөлөөс баталсан дүрмийг мөрдлөгө болгон ажиллана.

МУБИС-ийн Оюутны холбооны хяналтын зөвлөлд     СөБС-ийн оюутан Б. Сүхбат, болон бусад салбар сургууль бүрээс нэг оюутан сонгогдож хамт олон болон амжилттай ажиллаж байна.

МУБИС Оюутны холбооны тэргүүлэгч:

  1. Ж.Болд-Эрдэнэ           МУБИС-ийн ОХ-Тэргүүн                                89074414        
  2. Б.Санжаа                      МУБИС-ийн ОХ-Дэд тэргүүн                         89838563
  3. М. Шинэцэцэг               МУБИС-ийн ОХ-Ерөнхий нарийн бичиг      85256505   
  4. Б. Болд-Эрдэнэ           МБУС-ийн Оюутны зөвлөлийн дарга           95508909
  5. Б.Дорждэрэм                НХУС-ийн Оюутны зөвлөлийн дарга           99933591  
  6. Б. Отгонбаяр                БаСС-ийн Оюутны зөвлөлийн дарга           80031806
  7. Н. Мөнхтогтох               БТС-ийн Оюутны зөвлөлийн дарг               80032683
  8. Б.Амаржаргал              СӨБС  Оюутны зөвлөлийн дарга                 99793320
  9. Б.Санжаа                       БОССийн Оюутны зөвлөлийн дарга           89838563

10.  Г. Нандинчимэг             ДУТС Оюутны зөвлөлийн дарга                   95835656

11.  Ө.Буянжаргал               Байрны нэгдсэн зөвлөлийн дарга                95710835

 Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Оюутны Холбоо Зохион  байгуулдаг уламжлалт үйл ажиллагаа

  • “Эрдмийн баяр”
  • Танилцах үдэшлэг
  • Танилцах өдөрлөг
  • Оюутны хөгжлийн сургалт
  • Цуврал лекц
  • Парламентийн мэтгэлцээний хотын аварга шалгаруулах тэмцээн
  • Уран илтгэлийн тэмцээн
  • Центавр танин мэдэхүйн тэмцээн уралдаан
  • МУБИС-ийн Ангийн дарга нарын хөгжлийн чуулган
  • Оюутны эрдэм шинжилгээний бага хурал
  • Дотуур байрны шалгалт
  • Цасны баяр
  • Урлагийн их наадам
  • Хаврын баяр
  • Umoney картны захиалга
  • Оюутан залуустай уулзах
  • АСК
  • Шинэ жил
  • Оюутны хөгжлийн клубүүдийн үйл ажиллагааг дэмжих
  • Оюутны холбооны сэтгүүл

 Хаяг: МУБИС-ийн хичээлийн 2-р байрны 105 тоот /МУБИС Оюутны холбоо/