БЛЕЙК ХИЛЛС улсын их сургуульд оюутан сургана


Хамтын ажиллагаатай АНУ-ын Өмнөд ДАКОТА мужийн БЛЕЙК ХИЛЛС УЛСЫН ИХ СУРГУУЛЬД Математик, Англи хэлний багш мэргэжлээр бакалаврын зэрэг олгох 1+2+2 хөтөлбөрийг МУБИС-д нэвтрүүлэх Хамтын ажиллагааны гэрээний талаар 10-р сарын 1 ны өдөр А312 танхимд НХУС-ийн Англи хэлний багш болон МБУС-ийн Математикийн багш мэргэжлээр сурч буй оюутнуудад Сургалт эрхэлсэн дэд захирал дэд проф. Х.Тамир, БХХА-ны дарга доктор Н.Мягмарцоож, Гадаад харилцааны албаны дарга Д.Үүрийнтуяа нар танилцуулж, хөтөлбөрийн давуу тал, суралцах боломжийн талаар мэдээлэл өглөө. Жич. Тус хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутнууд Оюутны Хөгжлийн албаны мэргэжилтэн П.Одмаатай /А105/ уулзаж бүртгүүлэх боломжтой юм байна.

Т.Дуламрагчаа