“УНИВЕРСИАД- 2019” спорт, урлагийн наадмын Дэд аварга болжээ


МУБИС-ийн харьяа Архангайн Багшийн сургуулийн Эрдэмтэн багш нар, нийт хамт олонд Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 53 дахь баярын өдрийн мэндийг дэвшүүлж, ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Монгол улсын Орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны “УНИВЕРСИАД- 2019” спорт, урлагийн уламжлалт XXII их наадамд амжилттай оролцон багийн дүнгээрээ ДЭД АВАРГА болсонд халуун баярыг хүргэе. Энэ удаагийн Оюутны “УНИВЕРСИАД- 2019” XXII их наадам нь Баян-Өлгий аймагт амжилттай болж ХИС-ийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Ховд их сургууль, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургууль, МУБИС-ийн Архангайн Багшийн сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулиуд оролцжээ. Ирэх хичээлийн жилийн “УНИВЕРСИАД- 2020” спорт, урлагийн наадмыг зохион байгуулах Архайнгайн Багшийн сургууль эрхийг авсан байна, баяр хүргэж, амжилт хүсье.

Т.Дуламрагчаа