QS-WOWNEWS сонинд МУБИС танилцуулагдав


Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын танилцуулга, эрэмбэ чансааг нэгтгэсэн сэтгүүлд МУБИС-ийн танилцуулга хэвлэгдлээ. 2018 оноос МУБИС, МУИС, ШУТИС, СУИС хамтран дэлхийн их, дээд сургуулиудын эрэмбийг ерөнхий болон шинжлэх ухааны салбар тус бүрээр гаргахын зэрэгцээ бүс нутгаар нь эрэмбэлдэг дэлхийн шилдэг байгууллага болох QS (Quacquarelli Symonds) байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлс эн билээ. Энэхүү ажлын үр дүн гарч дэлхий даяар тараагддаг “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” болон QS-WOWNEWS сонинд БСШУСЯ, МУИС, МУБИС, ШУТИС, , СУИС-ийн талаарх мэдээлэл, сурталчилгаа хэвлэгдэн гарлаа. Энэхүү хэвлэмэл бүтээгдэхүүнүүд нь дэлхий даяарх дээд боловсролын мэргэжилтнүүдэд тараагдаж их сургуулиудын амжилт, туршлага, хөгжил дэвшлийг танилцуулдаг байна. “QS-Шилдэг их сургуулиудын гарын авлага 2019” цахим хувилбарыг https://www.qs-asia.com/…/fil…/assets/basic-html/index.html…, QS-WOWNEWS сонины цахим хувилбарыг https://qswownews.com/print-edition/ холбоосоор үзэх боломжтой. Энэхүү цахим хувилбарыг дэлхий даяар 250,000 эрдэмтэн, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын удирдлагууд үздэг.
“QS” гэдэг нь Quacquirelly, Symonds гэдэг үүсгэн байгуулагч хоёр хүний нэрийн эхний хоёр үсгээс бүрдсэн юм билээ. Анх “Times higher education”, “ QS world University rankings”хэмээх хоёр байгууллага нь 2004-2009 оны хооронд хамтарч АНУ-ын “Ivy league”буюу хамгийн топ их сургуулиудын жагсаалтыг (Harvard, MIT, Stanford, Yale…) гаргадаг байсан бөгөөд 2009 оноос тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг болж улмаар “QS”байгууллага нь дэлхийн их дээд сургуулиудыг 48 мэргэжлээр, 5 бүс нутгаар буюу Ази, Латин Америк, Европ, Төв Ази, Арабын бүсэд эрэмбэлдэг болсон. “QS” байгууллага нь IREG (International Ranking Expert Group) -ын зөвшөөрөл авсан цорын ганц байгууллага хэмээн тооцогддог тул ийм нэр хүндтэй дэлхийн их сургуулиудын чансаа тогтоох сэтгүүлд анх удаа Монголын 4 их сургууль МУБИС-ийн мэдээлэл хэвлэгдсэн нь бидний бахархал билээ.

ЭШИ-ийн алба