Ахмад Ардын болон Гавьяат багш нартай уулзалт хэлэлцүүлэг хийв


МУБИС-ийн удирдлагууд Монголын ахмад багш, удирдах ажилтны төлөөлөл болсон Ардын болон Гавьяат багш нартай хамтран "Боловсролын чанар-үр дүн, Багш боловсролын тулгамдсан асуудал, шийдэл" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгийг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Багшлах боловсон хүчин бэлтгэхэд тулгамдаж буй асуудлууд болон өнөөгийн байдал, ахмад гавьяатай багш нар болон төгсөгч нартайгаа хамтын ажиллагааг цаашид хэрхэн хөгжүүлж, ажиллах талаар санал бодлоо солилцон хэлэлцлээ. Улмаар энэ хэлэлцүүлэгийг цаашид тогтмол хийж байхаар тогтов. Энэ удаагийн хэлэлцүүлэгт МУАБ Ц.Өнөрбаян, МУАБ Ү.Маам, МУАБ Л.Гантөмөр, МУГБ Б.Жадамбаа, МУГБ Д.Амар, МУГБ Н.Лхагва, МУГБ Ц.Амгалан, МУГБ Ц.Болд, МУГБ Батбаяр, МУГБ Чимэдрэгзэн, МУГБ Шагдарсүрэн нар урилгаар хүрэлцэн ирж оролцлоо. 


МУБИС-д хүрэлцэн ирсэн Ардын болон Гавьяат багш нар МУБИС-ийн Зайны сургалтын төвтэй танилцан, тус төв дээр зохион байгуулагдаж байгаа баруун, зүүн, төвийн бүстэй холбогдон явагдаж буй Онлайн сургалтын үйл явцтай танилцав.

Багшийн сургуулийн БАГШЛАХ ДАДЛАГЫГ АЖИГЛАХ ЛАБОРАТОРИ-тай ахмад багш нар маань зочлон танилцав. Зочдыг Багшийн сургуулийн захирал доктор Ц.Дэлгэрсайхан хүлээн авч уулзан сургуулийнхаа өнөөгийн сургалтын үйл ажиллагааны талаар товч танилцуулж, оюутнуудынхаа бүтээлийн дээж ил захидлын цомирлогоос дурсгав.