МУБИС-ИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮД ШАЛГАРАВ


МУБИС-ийн Захиргаа, МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлын ажлын алба хамтран жил бүр Монголын багш нарын өдрийг тохиолдуулан ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН эздүүдээ тодруулан мөнгөн шагналаар шагнаж, урамшуулдаг уламжлалтай. 2019 оны ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ дараах 4 төрлөөр тодруулж урамшууллаа. Ингээд шилдэгүүдээр:

“МУБИС-ИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛ” буюу Импакт фактортай сэтгүүлд хэвлүүлсэн шилдэг өгүүлэлд өгдөг шагналыг :

- НХУС-ийн Англи хэлний тэнхимийн багш доктор, дэд профессор Б.Тунгалаг “An assessment of esd mainstreaming into standards and curricula of basic and complete secondary education in mongolia” сэдэвт Эрдэм шинжилгээний өгүүлэлээрээ,

- МУБИС-ийн харьяа ЕБС-ийн захирал Биологийн ухааны доктор, дэд професор М.Мөнхбаатар, МБУС-ийн Биологийн тэнхимийн багш доктор Г.Онолрагчаа нар “Genetic diversity and the origin of Mongolian native sheep” сэдэвт хамтын Эрдэм шинжилгээний өгүүлэлээрээ тус тус,

Шилдэг гадаад хэл дээр хэвлүүлсэн ном, гарын авлага төрөлд:

- НХУС-ийн Орос хэлний тэнхмийн багш доктор, профессор С.Эрдэнэмаам: “Прагматическая грамматика” бүтээлээрээ,
- МБУС-ийн Газар зүйн тэнхимийн багш доктор, профессор Б.Даш, доктор дэд профессор С.Хадбаатар нар ”Atlas Ecosystems of mongolia” бүтээлээрээ тус тус, 

Шилдэг Нэг сэдэвт бүтээл төрөлд: 
- НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн багш доктор, дэд профессор С.Түмэндэлгэр : “Жендер ба нийгэм” бүтээлээрээ, 
- МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Цэдэвсүрэн: “Мэдээлэл харилцаа холбооны технологи ба багш бэлтгэх боловсрол” бүтээлээрээ тус тус, 

Шилдэг Сурах бичиг төрөлд:
- НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч доктор, доктор дэд профессор Т.Нэмэхжаргал “Логик” бүтээлээрээ тус тус шалгарч энэ жилийн ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ШАГНАЛЫН ЭЗЭД боллоо.

Дашрамд Шилдэг бүтээлийг
- Сурах бичиг төрөл: 800 000₮
- Нэг сэдэвт бүтээл:1 сая ₮
- Гадаад хэл дээр хэвлүүлсэн ном, гарын авлага: 1,5 сая ₮
- Захирлын нэрэмжит шагнал буюу Шилдэг Эрдэм шинжилгээний өгүүлэлд : 2 сая ₮ тус тус дагалдан эрдэмтэн багш нарынхаа эрдэм шинжилгээний ажлыг дэмжин урамшуулдаг билээ.

Ингээд шилдэг судлаач, бүтээлч багш нартаа халуун баярыг дахин хүргэж, улам их амжилт хүсье.