Эрдэмтэн Д.Отгонсүрэнгийн нэрэмжит ЭСЭЭ-ний уралдааны шилдэгүүд


Монгол хэлний тэнхимийн эрхлэгч асан яруу найрагч, нэрт эрдэмтэн Д.Отгонсүрэнгийн мэндэлсний 70 насны ойд зориулсан Эрдэм шинжилгээний судалбар ЭСЭЭНИЙ уралдааныг 2019 оны 4-р сарын 22 ноос 5-р сарын 5 ны өдрүүдэд зохион байгуулж идэвхтэй оролцон шилдэгээр шалгарсан оюутнуудын шагналыг Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Д.Отгонсүрэн агсны шавь Монгол судлалын төвийн эрхлэгч МУ-ын Ардын багш, доктор (Sc.D),профессор Ц.Өнөрбаян, Монгол хэлний тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Ш.Баттөгс нар багш нарын хамт гардуулж өгч урамшууллаа. Ингээд уралдааны шилдэгүүдээр: 
Тэргүүн байр (1)
- Х.Гэндэнпил “Соги бүрүлгү ба Огторгуйн цагаан гарди Д.Отгонсүрэн” /МХУЗ 4-р курс/
Дэд байр (2)
- Б.Алтантуяа “Яруу найрагч Д.Отгонсүрэнгийн яруу найрагт хийсэн судалгаа- хэлзүйн зарчим нь өөрийн шүлэгт тусгалаа олсон нь” /МХУЗ-Хэл утга зохиол судлаач/
- Ц.Ундарна “Эрдэмтэн Д.Отгонсүрэн Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийн хэл найруулгыг хэрхэн судалснаас үүдсэн төөрөгдөл” /2+2 Өвөрмонгол оюутан 3-р анги /

3-р байр (3)
- Б.Цэгмэд “Монголын хүүхдийн уран зохиолд зохиолч Д.Отгонсүрэнгийн оруулсан хувь нэмэр” /МХУЗ- 3/
- Д.Нямгаваа “Эрдэмтэн зохиолч Д.Отгонсүрэнгийн Д.Нацагдоржийн “харанхуй хад” өгүүллэгийн төгсгөлд зориулсан шүлэг “харанхуй хад” өгүүллэгтэй холбогдох нь” /МХУЗ-3/ 
- Т.Учрал “Яруу найрагч Д.Отгонсүрэнгийн яруу найргийн бүтээлд хийсэн судалгаа” /МХУЗ/

Тусгай байр (2)
-Б.Бямбатогтох "Эрдэмтэн Д.Отгонсүрэнгийн найруулга зүйн бүтээлд хийсэн судалгаа" / МХУЗ-3/
- Б.Долгормаа “Д.Отгонсүрэнгийн найруулга зүйн бүтээлд хийсэн судалгаа” /МХУЗ-3/

Оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

НХУС-ийн Монгол хэлний тэнхим