"ПРОФЕССОР", "ДЭД ПРОФЕССОР" цол хүртсэн багш нарт үнэмлэхийг гардуулав


МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр "ПРОФЕССОР" цол хүртсэн МУБИС-ийн харьяа ЕБС-ийн захирал, Биологийн ухааны доктор М.Мөнхбаатар, "ДЭД ПРОФЕССОР" цол хүртсэн Багшийн сургуулийн МУБИС-Нагоя их сургуулийн хамтарсан "ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ"-ийн эрхлэгч доктор Д.Одгэрэл нарт  цолны үнэмлэхийг МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн дарга, захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах гардуулан өгч амжилт хүслээ. Эрдмийн цол хүртсэн багш нартаа нийт хамт олон болон олон зуун шавь нарынх өмнөөс халуун баярыг хүргэж, сайн сайхныг хүсье.

Т.Дуламрагчаа