Албан хэрэг хөтлөлт ба архивын үйл ажиллагааны дотоод үнэлгээ хийв


Архивын тухай хуулийн 9.4.1, “Улсын үзлэг зохион байгуулах тухай” Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/-ын Сайдын  2019 оны А/346 дугаар тушаал, Mонгол улсын боловсролын их сургууль /МУБИС/-ийн Захирлын 2019 оны А/159 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Захиргаа, хүний нөөцийн асуудал эрхэлсэн Дэд захирал Б.Сүхболдын баталсан удирдамж, хуваарь, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 1-1/2079 тоот албан бичгээр ирүүлсэн дүгнэх үзүүлэлт, аргачлалын дагуу МУБИС-ийн Хяналт үнэлгээний алба (ХҮА), Дотоод ажлын албанаас (ДАА) бүрэлдэхүүний 8 сургууль, алба, нэгжүүдийн үйл ажиллагаанд Архивын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавьж, хөндлөнгийн үнэлгээ хийж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулав. Түүнчлэн МУБИС-ийн улсын үзлэгт бэлтгэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах, “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-т /цаашид улсын үзлэг гэнэ/ бэлтгэх,  илэрсэн зөрчил, дутагдлыг засч арилгуулах талаар газар дээр нь зөвлөн туслаж, сургалт зохион байгууллаа. Үзлэгийн бүрэлдэхүүн болох МУБИС-ийн ХҮА-ны дарга Д.Оюунчимэг, ХҮА-ны мэргэжилтэн Б.Лхагвабаяр, Э.Оргилмаа, Ш.Пүрэвсүрэн, Хүний нөөцийн менежер Г.Эрдэнэчимэг, архивын эрхлэгч Д.Отгонцэцэг, Архив зүйн зөвлөгөө өгөх төвийн тэргүүн Л.Дэлгэрцэцэг нар дотоод хяналт хийв. 
Хяналт үнэлгээний аргачлалд Улсын үзлэгийн Төв комиссын баталсан улсын үзлэгийн дүгнэх үзүүлэлт, аргачлалын дагуу МУБИС-ийн ХҮА-аас гаргасан үзүүлэлт, аргачлалыг баримтлав.
Хяналт үнэлгээний алба
Дотоод ажлын алба