НАЙРАЛ ДУУНЫ тайлан тоглолтоо толилуулав


1990 ээд оноос хойш зогссон байсан "Дуу хөгжмийн багш" бэлтгэх тулгамдсан асуудлыг шийдвэрлэн 2015 онд анхны элсэлтээ "БАГШ, УРЛАГИЙН БОЛОВСРОЛ" мэргэжлээр авч байсан мөч саяхан. Газар газраас ирж амжилттай суралцсан авьяаслаг оюутан залуус маань 4 жил суралцан анхны төгсөлтөө хийхэд бэлэн болжээ. Тэд хөгжимдөж, дуулж, бүжиглэж сурсан нь бахархмаар. Тус мэргэжлийн оюутан залуус " МУБИС-ийн хавар" оюутны урлагийн наадмын тоглолтыг амжилттай хийсэн билээ. 2019 оны 5-р сарын 13-ны өдөр Багшийн сургуулийн "БАГШ, УРЛАГИЙН БОЛОВСРОЛ" хөтөлбөрийн анхны төгсөгчдийн төгсөлтийн бүтээлч даалгаврын НАЙРАЛ ДУУНЫ тайлан тоглолт баяр хөөр, баярын нулимс, бахархалаар дүүрэн боллоо. Тоглолтыг Багшийн сургуулийн удирдлага, багш, оюутан, албан хаагчид болон төгсөгчдийн эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн ирж үзэн халуун дотно хүлээн авав. Найрал дууны бүтээлч даалгаврын удирдагч багшаар Урлагийн боловсролын тэнхимийн багш О. Шинэбаяр ажиллажээ. Өнөөдөр ЕБС-д Дуу хөгжмийн мэргэжлийн багш эрс дутагдалтай байгаа энэ цаг мөчид анхны чадварлаг мэргэжлийн багш нар төгсөн гарах гэж байгаад хэн бүхэн догдлохгүй байх аргагүй юм. Оюутан залуусдаа их амжилтыг хүсэн ерөөе.