ОРОС ХЭЛНИЙ УЛСЫН 24-Р ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО


ЕБС-ийн сурагчдын Орос хэлний улсын 24-р олимпиад, 2019 оны Орос хэлний улсын аварга багш шалгаруулах 24-р тэмцээн 2019 оны 4 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуульд болж өндөрлөв.

Албан ёсны нээлт 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр болсон ба үйл ажиллагаанд олимпиадын хоёрын даваанд ялалт байгуулж, тус тусын аймаг, хотод аварга хэмээх алдар хүндийг хүртсэн оролцогчдоос гадна МУБИС-ийн НХУС-ийн захирал профессор Ж.Батбаатар, Россотрудничество агентлагийн дэд захирал, ОШУСТ-ийн дэд дарга Будаева Татьяна Чагдуровна нар зочлон ирж олимпиадад оролцогчдод хандан чин сэтгэлийн халуун баяр хүргэж үг хэллээ. 
Олимпиад зохион байгуулах дэд хорооны даргаар доктор, дэд проф. Ш.Цолмон, гишүүдээр доктор, проф. С.Эрдэнэмаам, доктор, дэд проф. Ц.Сэрээнэн, З.Баярчимэг, доктор Р.Ургамал, багш Б.Анар, О.Оргил нар ажиллав. 
Энэ удаагийн уралдаант тэмцээнд монгол улсын 20 аймаг, нийслэлээс 9-р ангийн сурагч 41, 12-р ангийн сурагч 49, багш 27 оролцон орос хэлний мэдлэг чадвараараа өрсөлдөв. 
Тус олимпиад, тэмцээн хоёр 9-р анги энгийн, гүнзгий, 12-р анги энгийн, гүнзгий, багш гэсэн таван төрлөөр явагдаж дүнгээ гаргалаа. 
Олимпиад, тэмцээний албан ёсны хаалтын арга хэмжээ 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр болсон ба 12-р ангийн найман сурагч ОХУ-д үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт эрхийн бичиг гардан авлаа. 
Олимпиад, тэмцээний бүх оролцогчдод баяр хүргэж МУБИС-ийн НХУС-ийн Орос хэл, арга зүйн тэнхимийн орос хэлний багшийн 4-р ангийн оюутан Э.Нуркен, орос хэлний багшийн 2-р ангийн оюутан Т.Баасандорж нар мэндчилгээ дэвшүүлэв. 


ЕБС-ийн сурагчдын орос хэлний улсын 24-р олимпиад, 2019 оны орос хэлний улсын аварга багш шалгаруулах 24-р тэмцээнд аваргуудыг ялж аварга болсон, амжилт гаргасан оролцогчдоо дурдъя:
9-р анги, энгийн төрөлд:
Тусгай байр: Доржнамжимын Бямбадэмбэрэл (Хэнтий), 
Цэрэндоржийн Норжмаа (Төв), 
Самданпэрэнлэйн Сүрэнжав (Хөвсгөл) нар;
III байр, ХҮРЭЛ медаль:Нурсултаны Талант (Баян-Өлгий),
II байр, МӨНГӨН медаль:Болдын Хүслэн (Улаанбаатар),
I байр, АЛТАН медаль: Түвшигтулгын Дарьбаатар (Улаанбаатар) нар;
9-р анги, гүнзгий төрөлд:
Тусгай байр: Бат-Эрдэнийн Хонгоржин (Улаанбаатар), 
Пүрэвдаваагийн Анударь (Улаанбаатар), 
Хаш-Эрдэнийн Энгүүн (Орхон) нар;
III байр ХҮРЭЛ медаль: Бадраагийн Энхжин (Улаанбаатар),
II байр, МӨНГӨН медаль: Очгэрэлийн Буяндэлгэр (Орхон),
I байр, АЛТАН медаль: Анхбаярын Тамир (Улаанбаатар) нар;

12-р анги, энгийн:
Тусгай байр: Батжаргалын Золжаргал (Улаанбаатар), 
Золжаргалын Баясгалан (Улаанбаатар), 
Батлхагвагийн Мандухай (Улаанбаатар), 
III байр ХҮРЭЛ медаль: Уламбаярын Сувд (Улаанбаатар),
II байр, МӨНГӨН медаль: Жайдарман Тансауле (Баян-Өлгий),
I байр, АЛТАН медаль: Алтанбаярын Удвал (Дорноговь) нар;
12-р анги, гүнзгий:
Тусгай байр: Тэгшжаргалын Будрагчаа (Улаанбаатар), 
Оргилсайханы Гэрэлтуяа (Улаанбаатар), 
Ганбатын Саруул (Улаанбаатар) нар;
III байр ХҮРЭЛ медаль: Эрдэнэбаатарын Хонгороо (Улаанбаатар),
II байр, МӨНГӨН медаль: Жаргалын Уянга (Улаанбаатар),
I байр, АЛТАН медаль: Батсайханы Нарангоо (Улаанбаатар) 
I байр, АЛТАН медаль: Батзоригийн Цэсмаа (Улаанбаатар) нар;
БАГШ НАР:
Тусгай байр: Гомборагчаагийн Отгонжаргал (Орхон), 
Пүрэвжавын Туяа (Хөвсгөл), Цэрэндашийн Мөнхжаргал (Улаанбаатар) нар;
III байр ХҮРЭЛ медаль: Содномын Сарантуяа (Баянхонгор),
II байр, МӨНГӨН медаль: Лхасүрэнгийн Чимгээ (Увс),
I байр, АЛТАН медаль: Эрдэнэ-Очирын Оюун-Эрдэнэ (Сэлэнгэ) нар эзэллээ.

Оюун ухаан, ур чадварыг сорьсон уралдаан тэмцээний маань шагналын хур үүгээр дууссангүй. Дорнод аймгийн Чулуунхороот сумын ЕБС-ийн сурагч Мөнхболдын Номин, Орхон аймгийн 13-р сургуулийн сурагч Нямаагийн Энхболор нар МУБИС-ийн НХУС-ийн Орос хэл, арга зүйн тэнхимийн оюутан болох эрхийн бичгээр шагнууллаа. Эрхийн бичгийг НХУС-ийн захирал профессор Ж.Батбаатар ёслол төгөлдөр гардуулан өглөө.  ЕБС-ийн сурагчдын орос хэлний улсын 24-р олимпиад, 2019 оны орос хэлний улсын аварга багш шалгаруулах 24-р тэмцээнд оролцсон бүх багш, сурагчдад зохион байгуулах хорооны нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, сурах үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!