Монгол судлаач эрдэмтэн Агнэш Бирталан лекц уншив


Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Бүгд найрамдах Унгар улсын Өтвөш Лорандын нэрэмжит их сургуулийн Монгол судлалын төвийн эрхлэгч, монгол судлаач профессор Агнэш Бирталан МУБИС-ийн Монгол судлалын төвд хүрэлцэн ирж НХУС-ийн багш, оюутнуудад лекц уншин сонирхсон асуултад хариулан санал бодолоо солилцов. Тэрээр Гадаад дахь Монгол судлалд ихээхэн хувь нэмэрээ оруулсаар яваа нэрт монголч эрдэмтэн, судлаач юм. Хүндэт эрдэмтэн Б.Агнэш багшдаа ажлын өндөр амжилт хүсье.