БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв хамтран цахим хурал хийлээ


БСШУСЯ, Боловсролын үнэлгээний төв хамтран МУБИС-ийн Зайны сургалтын төвийг түшиглэн 21 аймаг, 9 дүүргийн Боловсрол соёлын газрын удирдлага, мэргэжилтнүүд, ЕБС-ийн удирдлагуудтай онлайнаар холбогдон цахим хурлыг 10-р сарын 3-нд амжилттай хийлээ. Тус ЦАХИМ ХУРАЛ нь Дэлхийн багш нарын 28 дахь, Монголын багш нарын 53 дахь өдрийг угтан болж байгаагаараа онцлог бөгөөд уг хурлаар чанарын үнэлгээний судалгааны үр дүнг танилцуулж, үндэсний хэмжээнд сургалтын чанар ямар түвшинд байгаа, сурагчдын сурлагын хоцрогдол, багш нарын мэргэжлийн ур чадварын шаардлага хангах түвшин ямар байгаа зэрэг асуудлыг ярилцаж, улмаар Боловсролын чанарын үнэлгээний судалгааны үр дүнг сургууль багш нарт ил тод, нээлттэй болгох, даалгавар бүрт шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор БҮТ-өөс "ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ СТАТИСТИК" программ хангамжийг ашиглахад бэлэн болсныг танилцуулах юм. Энэ удаагийн ЦАХИМ ХУРАЛ-ыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, БҮТ-ийн захирал Ж.Ган-Эрдэнэ нар удирдан явуулж байна. Ингээд хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, эх орныхоо өнцөг бүрт ажиллаж, амьдран суугаа Монголын нийт сурган хүмүүжүүлэгч багш нар Боловсролын салбарын ажилтнууддаа баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.


Т.Дуламрагчаа