Архивын улсын үзлэгт бэлтгэх сургалт болов


Архивын улсын үзлэгт бэлтгэх ажлын хүрээнд Архивын ерөнхий газрын улсын байцаагч Л.Дэлгэрцэцэг "АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА- ЗОХИОН БАЙГУУЛАЛТ" сэдвээр сургалтыг 2019 оны 6-р сарын 17-ны өдөр А201 танхимд хийлээ. Сургалтад МУБИС-ийн бүх албадын дарга нар мэргэжилтнүүд, Бүрэлдэхүүн сургуулиудын Хөтөлбөрийн албаны дарга, мэргэжилтнүүд, Оюутны хөгжлийн албаны зохион байгуулагчид, нягтлан бодогчид, нярав, нарийн бичгийн дарга нар оролцож, уг сургалтыг МУБИС-ийн Хяналт-үнэлгээний алба, Дотоод ажлы алба амжилттай зохион байгууллаа.

 

Т.Дуламрагчаа