Олон улсын ASIIN байгууллагын шинжээчид хүрэлцэн ирлээ


МУБИС-ийн Математик, Байгалийн ухааны сургуулийн хэрэгжүүлж буй Багш бэлтгэх бакалаврын хөтөлбөрүүдийг Олон улсад магадлан итгэмжлүүлэх үйл явц 2017 оноос эхлэн хийгдэж байгаа билээ. 2018-2019 оны хичээлийн жилд "Математикийн багш, Мэдээлэл зүйн багш” хөтөлбөрийг Олон улсын ASIIN байгууллагаар 2 дахь шатанд, Газар зүй, хими, физик, биологийн багш хөтөлбөрийг мөн тус байгууллагаар эхний шатанд магадлан итгэмжлүүлэх ажлууд амжилттай хийгдэж байна. 2019 оны 5 дугаар сарын 08-11 өдрүүдэд ХБНГУ болон Монгол улсын  нэр хүндтэй их сургуулиудаас Angela Fцsel, Gabriele Hornung, Monika Pohlmann, Mark Vetter, Ч.Оюундарь таван шинжээч мөн ASIIN байгууллагын зохицуулагч Rainer Arnold  нар байгалийн ухааны дөрвөн хөтөлбөрийг газар дээр нь магадлах ажлыг хийж байна. Тус ажлын хүрээнд МУБИС-ийн удирдлага, бүрэлдэхүүний сургуулиуд, тэнхимүүд, ажил олгогч, төгсөгч, оюутнуудтай цуврал уулзалт хийж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, орчинтой танилцах юм.