БТС-ийн багш нар Алтан гадас одонгоор шагнууллаа


Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын босгон дээр Дээд боловсролтой биеийн тамир, спортын салбарын багш болон мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан олон жилийн хөдөлмөр зүтгэл, гаргасан спортын амжилтаа өндрөөр үнэлүүлэн төрийн дээд шагнал АЛТАН ГАДАС одонгоор энгэрээ мялаасан БТС-ийн багш доктор, дэд профессор, хөнгөн атлетикийн спортын мастер Д.Баярлах, Сагсан бөмбөгийн спортын мастер Д.Уранмандах, Хөнгөн атлетикийн спортын мастер доктор И.Жамъяндагва нартаа халуун баярыг хүргэн нийт хамт олон, олон зуун шавь нар, үе үеийн төгсөгчдийнх нь өмнөөс сайн сайхныг ерөөж, үндэсний их баяр наадмын мэндчилгээг дэвшүүлье.

Т.Дуламрагчаа