Жинжү боловсролын их сургуулийн төлөөлөгчид айлчлав


БНСУ-ын Боловсролын яам, БНСУ-ын Судалгааны хүрээлэн, Глобал боловсролыг дэмжих төслийн хүрээнд МУБИС-ийн Багшийн сургууль, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, БНСУ-ын Жинжү боловсролын их сургууль хамтарсан Монголын бага ангийн багш нарт зориулсан "Математик, байгалийн ухааны хичээлээр сургалтын контент хамтран боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг үнэлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа 5-р сарын 8-ны өдөр боллоо. Төслийн нээлтийн арга хэмжээнд 3 байгууллагын удирдах ажилтнууд болон төслийн багийнхан оролцож, МУБИС-ийн Багшийн сургуулийн захирал, доктор Ц.Дэлгэрсайхан, БМДИ-ийн захирал Ж.Болормаа, БНСУ-ын Жинжү боловсролын  их сургуулийн  Сургалтын албаны дарга, доктор, профессор И Ян Ман нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.

Т.Дуламрагчаа