Удирдах ажилтан багш нарын спортын тэмцээн боллоо


БТС-ийн Байт сурын спортын ОУХМ, доктор С.Туул эрхлэгчтэй Биеийн тамирын тэнхимээс МУБИС-ийн удирдах ажилтан багш нарын дунд “ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД” спортын арга хэмжээг 2-р сарын 28-ны өдөр А-128 спорт зааланд  МИНИ ВОЛЕЙВОЛ, ШИРЭЭНИЙ ТЕННИС, ДАРТС, БАЙТ ХАРВАА гэсэн спортын 4 төрлөөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд МУБИС-ийн захирал, дэд захиралууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, албадын дарга, төвийн эрхлэгчид, харьяа ЕБС-ийн захирал нарын зэрэг захиргааны удирдах ажилтан эрдэмтэн багш нар  идэвхтэй оролцов. Ингээд шилдэгээр тодорсон удирдах ажилтан эрдэмтэн багш нартаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье.
ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛАЯ:
МИНИ ВОЛЕЙВОЛ:
Л.Цэрэнсодном /ДУТС –ийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн эрхлэгч/ ахлагчтай 1-р баг.
ШИРЭЭНИЙ ТЕННИС:
Эрэгтэй:
1-р байр:Д.Мандах /МУБИС-ийн захирал/
2-р байр:Ж.Баатарсүрэн /Номын сангийн эрхлэгч/
3-р байр:Л.Цэрэнсодном /СҮТ-ийн эрхлэгч/
Эмэгтэй:
1-р байр:Д.Наранцэцэг /ЭШ эрхэлсэн дэд захирал/
2-р байр:Я.Шийлэгмаа /ЭШИА-ны дарга/
3-р байр:Л.Мөнхтуяа /МТЗСА-ны дарга/
ДАРТС:
Эрэгтэй:
1-р байр:Б.Сүхболд /ЗХНА эрхэлсэн дэд захирал/
2-р байр:Ж.Баатарсүрэн /Номын сангийн эрхлэгч/
3-р байр:Ц.Дэлгэрсайхан /Багшийн сургуулийн захирал/
Эмэгтэй:
1-р байр:Я.Шийлэгмаа /ЭШИА-ны дарга/
2-р байр:Л.Алтансувд /СӨБС-ийн ХА-ны дарга/
3-р байр:Л.Мөнхтуяа  /МТЗСА-ны дарга/
БАЙТ ХАРВАА:
1-р байр:Г.Энхсайхан /БТС-ийн захирал/
2-р байр:Д.Алтанзул /БоСС-ийн ХА-ны дарга/
3-р байр:Д.Наранцэцэг /ЭШ эрхэлсэн дэд захирал/