1-р ангийн сурагчид “Амжилтын баяр” -аа тэмдэглэв


МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 1-р ангийн сурагчид уншиж, бичиж, бодож, зохион бүтээж сурч байгаагаа эцэг эх, багш нар, найз нөхдөдөө тайлагнадаг "АМЖИЛТЫН БАЯР" -аа 2 дахь жилдээ өртөөчилсөн хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Ийнхүү ДУУЧ ШУВУУХАЙ, ТООЧИН БАМБАРУУШ, СЭРГЭЛЭН ГАВАР, ХУРДАН БӨЖИН, БҮТЭЭЛЧ БАМБАР гэсэн 5 өртөөгөөр эцэг эхчүүдтэйгээ хамтдаа аялж, эрдэм авьяасаа үзүүллээ. Эрдмийн гараагаа амжилттай эхлүүлж байгаа бяцхан хөөрхөн сурагч дүү нартаа сурлагын өндөр амжилтыг хүндэт багш нар, хайртай аав ээж, найз нөхөд, ах эгч нарынх нь өмнөөс хүсэн ерөөе. Уламжлалт энэ арга хэмжээнд сургуулийн захирал доктор, дэд проф. М.Мөнхбаатар, сургалтын менежер П.Болорцэцэг нар болон анги удирдсан багш нар хамтран оролцов. ЕБС-ийнхаа хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.