“ЕБС-ийн магадлан итгэмжлэл-чанарын дотоод баталгаажуулалт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо


БМИҮЗ, МУБИС, ЕБС-ийн багш нарын төлөөлөл оролцсон “ЕБС-ийн магадлан итгэмжлэл-чанарын дотоод баталгаажуулалт” сэдэвт хэлэлцүүлэг 2019 оны 05 сарын 24-нд МУБИС-ийн Багшийн сургууль дээр боллоо. БМИҮЗ-ийн ажлын албаны захирал доктор, профессор Ж.Ариунболд, Багшийн сургуулийн захирал  доктор Ц.Дэлгэрсайхан,  БМИҮЗ-ийн мэргэжилтэн Г.Даваажаргал нар хэлэлцүүлгийг удирдан явууллаа. Уг хэлэлцүүлэгт ЕБС-д магадлан итгэмжлэл - чанарын дотоод баталгаажуулалт хийх эрх зүйн үндэслэл, хэрэгцээ шаардлага, ЕБС-ийн магадлан итгэмжлэлийн шалгуурын төслийн талаар БМИҮЗ-ийн ажлын албанаас танилцуулга хийж, оролцогчдын зүгээс асуулт, санал тавив. 


Багшийн сургууль