Өнөөдөр : 2015-03-29, Ням

Үндсэн цэс
 

Эрдэм шинжилгээний хурал, семинар

ДОНДОГИЙН ЦЭВЭГМИДИЙН НЭРЭМЖИТ БАГШИЙН СУРГУУЛЬ ДОНДОГИЙН ЦЭВЭГМИДИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ
2 өдөр 5 цагийн өмнө
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат багш, доктор профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа 2015 оны 3-р сарын 26-ны өдөр өргөн сайхан, арга хэмжээ дүүрэн болж өндөрлөлөө. Түүний 100 жилийн ойг тэмдэглэх хүндэтгэлийн үйл ажиллагааг БСШУЯ, ГХЯ, ШУА, МЗЭ, МУИС, МУБИС, Дорнод аймгийн ЗДТГ, Баяндун сумын ЗДТГ болон түүний гэр бүлийнхэн, ойр дотны болон хамтран ажиллаж байсан үе үеийн төлөөлөл хамтран төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат багш, доктор профессор Дондогийн Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл, судалгаа шинжилгээг нийтэд түгээн дэлгэрүүлэх, эргэн дурсах, алдаршуулахад чиглэн өргөн дэлгэр бүтээлчээр тэмдэглэв.
дэлгэрэнгүй
“Хөгжмийн боловсролын чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурал болов
19 өдөр 3 цагийн өмнө
Монголын хөгжмийн боловсролын өнөөгийн байдал, хөтөлбөрийн шинэчлэл, үр дүнг сайжруулах асуудлаар СУИС-ийн Хөгжмийн Урлагийн сургууль, МУБИС-ийн Багшийн сургууль хамтран “Хөгжмийн боловсролын чиг хандлага” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулав. Хуралд БСШУЯ, Боловсролын Хүрээлэн, Соёл, урлаг судлалын хүрээлэн, Нийслэлийн Боловсролын газар, СӨБ, Багшийн сургуулийн хөгжмийн багш нар, Мэргэжлийн урлагийн байгууллагын хөгжмийн багш нар болон Нийслэлийн ЕБС-ийн хөгжмийн багш нар оролцов.
дэлгэрэнгүй
“БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО
19 өдөр 3 цагийн өмнө
“БОЛОВСРОЛЫН СУДАЛГАА-ИННОВАЦИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ 2015.05. 01-02. нд Улаанбаатар хотноо болно. Хурлын зорилго:
Боловсролын судалгаа-инновацийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл солилцох, оролцоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгааны ажлыг дэмжих, олон нийтэд сурталчлахын зэрэгцээ судлаачдын илтгэлүүдийг эмхэтгэх

дэлгэрэнгүй
Оюутны эрдэм шинжилгээний бага хурал болов
19 өдөр 4 цагийн өмнө
МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхим, МУБИС-ийн Оюутны холбоо хамтран оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2015 оны 03-р сарын 05-ны өдөр ” Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдэл, арга зам” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Бага хуралд тус их сургуулиас гадна багш бэлтгэдэг хувийн их, дээд сургуулийн оюутнууд, хөдөө орон нутгийн салбарын төлөөлөл оролцов.
дэлгэрэнгүй
Магистрант, докторантад зориулсан семинарт хүрэлцэн ирэхийг уръя
19 өдөр 8 цагийн өмнө
МУБИС-ийн Боловсрол судлалын төв, Эрдэм шинжилгээний алба, Биологийн тэнхмээс хамтран зохион байгуулж буй магистрант, докторантад зориулсан семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.  Семинар МУБИС-ийн I байрны 203 тоот танхимд 2015 оны III сарын 17-ны 15.00  цагт болно. 

Семинарын хөтөлбөр


дэлгэрэнгүй
“МАТЕМАТИК, БАЙГАЛИЙН УХААНЫ ДИДАКТИКИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ” ЭШХ болов
1 сар 14 өдрийн өмнө
Монгол Улсын Боловсролын Их сургууль (МУБИС), Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ), Боловсролын үнэлгээний төв (БҮТ) хамтран “Математик, байгалийн ухааны дидактикийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 2 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хурлын нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ-ны Стратеги, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Х.Тамир, БМДИ-ийн захирал Г.Сүглэгмаа, Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяа нар оролцож, үг хэлэв.
дэлгэрэнгүй
“Ирээдүйн монгол сургуулийн загвар-2” эрдэм шинжилгээний бага хурал болов
1 сар 29 өдрийн өмнө
Өнөөдөр МУБИС, Нийслэлийн захирлуудын зөвлөл /НЗЗ/, БМДИ, Нийслэлийн Боловсролын газар хамтран “Ирээдүйн монгол сургуулийн загвар-2” эрдэм шинжилгээний бага хурлыг МУБИС-ийн А312 танхимд амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ. Энэ хурал нь нийслэлийн ЕБС-ийн захирал удирдах ажилтнуудад боловсролын шинэчлэл, олон улсын чиг хандлага, сургуулиудын туршлагын талаар мэдээлэл өгөх, санал бодол болон туршлага солилцох улмаар захирлуудын сонирхлын бүлгийн зохион байгуулалтыг цаашид НЗЗ, боловсролын бусад байгууллагуудын хүрээнд дэмжиж ажиллахад чиглэгджээ
дэлгэрэнгүй
“Ирээдүйн монгол сургуулийн загвар-2” эрдэм шинжилгээний бага хурал болно
2 сарын өмнө
1-р сарын 29 ны 9.00 цагт “Ирээдүйн монгол сургуулийн загвар-2” эрдэм шинжилгээний бага хурал МУБИС-ийн А-312 танхимд болно. БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцож үг хэлнэ. Оролцогчид: Нийслэлийн төрийн өмчийн ЕБС-ийн захирлууд, төрийн бус өмчийн захирлууд, урилгаар боловсролын мэргэжлийн байгууллагууд оролцоно.
Хөтөлбөр:

дэлгэрэнгүй
"Хүн–байгалийн шүтэлцээ экологийн хямралаас сэргийлэх хүчин зүйл болох нь ”сэдэвт эрдэм шинжилгээний семинар болов
2 сар 1 өдрийн өмнө
“Экологийн менежмент: "Хүн–байгалийн шүтэлцээ экологийн хямралаас сэргийлэх хүчин зүйл болох нь ”сэдэвт  бүх шатны сургууль  хоорондын залуу судлаач-багш нарын  эрдэм шинжилгээний семинар 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр МУБИС-ийн “Оюутанд үйлчлэх Төв”-д боллоо. “Экологийн менежмент: хүн – байгалийн шүтэлцээ экологийн хямралаас сэргийлэх хүчин зүйл болох нь ”сэдэвт  бүх шатны сургууль  хоорондын залуу судлаач-багш нарын  эрдэм шинжилгээний семинарын нээлт-ийн үйл ажиллагаанд   МУБИС-ийн  эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, доктор( Ph.D), проф.Л.Цэрэнсодном оролцож залуу судлаачдад судалгааны аргачлал, байгаль, экологийн асуудлаар дэлгэрэнгүй үг хэлж, эрдэм шинжилгээний семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэн ерөөв.
дэлгэрэнгүй
Хамтарсан сургалт зохион байгууллаа
2 сар 1 өдрийн өмнө
МУБИС-ийн номын сангаас АШУҮИС-ийн Анагаах ухааны төв номын сангийн ажилтнуудтай хамтран 2015 оны 1-р сарын 22-24 ний өдрүүдэд "Мэргэжлийн ёс зүй, ажлын байрандаа өөрийгөө хөгжүүлэх" сэдэвт сургалт мөн "Идэвхитэй хөдөлгөөн эрүүл амьдрал" явган аялал спортын арга хэмжээнүүдийг  амжилттай  зохион байгуулав. Сургалтын эхний өдөр АУТНС дээр мэргэжлийн болон ёс суртахууны талаар сонирхолтой сургалт явагдсан бол
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2