Өнөөдөр : 2015-03-30, Даваа

Үндсэн цэс
 

0

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ТЭНХМИЙН ТАНИЛЦУУЛГА
12 цаг 34 минутын өмнө

ТЭНХИМИЙН ТҮҮХЭН ТОВЧООН
1991 онд  Мэдээлэл зүй тооцоолон бодох математикийн тэнхимийг анх байгуулж, тэнхимийн эрхлэгчээр Я.Зэнээмэдэр ажиллав. Тус тэнхим 5 багш, 3 хичээлийн туслах ажилтан, 1 эрдэм шинжилгээний ажилтан, 3 лабораторитой байв. 1990-1991 оны хичээлийн жилд физик-математикийн ангид элссэн 57 оюутнаас 15 оюутныг сонгон Математик –мэдээлэл зүйн багшийн анги нээж Монголд анх удаа ЕБДС-ийн мэдээлэл зүйн багш, мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна.

2001 онд Факультетийг “Компьютер-Мэдээллийн технологийн сургууль” болгон өөрчлөв. КМТС-ийн бүтцэд УБИС-ийн сүлжээний төвийг бие даасан нэгж болгон зохион байгуулж, компьютерийн засварын инженер авч ажиллуулж, гадаад дотоод сүлжээний найдвартай ажиллагааг хангаж ажилласан байна.

2004-2005 онд КМТС нь шинээр Программчлал дидактикийн тэнхим байгуулж, эрхлэгчээр нь Д.Цэдэвсүрэн  томилогдов. МУБИС-ийн анхны портал вэб сайтыг СМС-ийн тэнхимийн багш нар хийсэн байна.

2006-2007 онд Сургуулийн анхны эрдэм шинжилгээний бичгийг хэвлүүлэв. Японы NHK телевизтэй  хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Japan prise хичээлийг электрон хэлбэрээр монголд түгээх гэрээ байгуулж, ажлаа эхлэв. Японы Токио хотын Гакугей их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, Профессор багш Ф.Шинохаратай хамтран ажиллаж сургалт, семинаруудыг явуулж эхэлсэн.

2007-2008 онд  МУБИС-ийн хэмжээнд зайн сургалтын MOODLE системийг нэвтрүүлж, багш нар хичээлээ байрлуулж эхлэв. МУБИС, Японы Гакугей их сургууль, МУИС хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. “Мультимедиа технологийг сургалтад хэрэглэх” сэдэвт үндэсний анхдугаар уралдааныг Токио Гакугей их сургуультай хамтран зохион байгуулав.

2009-2010 онд Мэдээлэл зүйн багшийн 4-р ангийн оюутнуудад арван долоо хоногийн сургалтыг онлайнаар сургах төсөл боловсруулагдан батлагдаж, анхны онлайн сургалтыг амжилттай зохион байгуулав. Анхны онлайн магистрийн хамгаалалтыг Япон улсаас Ц.Мөнх-Амар онлайн /Skype ашиглан/-аар хамгаалсан байна.

2014 онд МУБИС бүтцийн өөрчлөлт хийснээр 12 салбар сургуулийг нэгтгэн 5 сургууль болгож, КМТС нь Мэдээлэл зүйн тэнхим болж өөрчлөгдөв.

ТЭНХИМИЙН ОДООГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Багшлах боловсон хүчний хувьд дэд профессор -3, ахлах багш -1, багш -17, дадлагажигч багш -2, туслах ажилтан -2 байгаагаас доктор (Ph) -3, магистр – 19,  нийт 21 багш, 2 туслах ажилтан эрдэм шинжилгээ, сургалт, арга зүй-зохион байгуулалтын үйл ажиллагааг явуулж байна.

СУРГАЛТЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Багш, Математик боловсрол (Багш, мэдээлэл зүйн багш)

Мэдээлэл зүйн багш
Мэдээлэл зүй-математикийн багш
Компьютерийн программ хангамж

Мэдээлэл зүйн боловсролын магистр
Мэдээллийн технологийн магистр

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

•    Мэдээлэл зүйн боловсролын агуулга, арга зүй
o    Информатик боловсролын асуудал
•    Мэдээлэл харилцааны технологийг сургалтад нэвтрүүлэх онол, аргазүй
o    Боловсрол дахь МХХТ-ийн судалгаа
o    Цахим сургалтын агуулга арга зүй
o    Зайн сургалтын асуудал
o    Компьютер загварчлал, Интерактив цахим хэрэглэгдэхүүн
•    Программ хангамжийн хөгжүүлэлтийн асуудал
o    Утасгүй/хөдөлгөөнт төхөөрөмжийн программчлал
o    Өгөгдлийн сангийн программчлал
o    Мэдээллийн системийн хөгжүүлэлт
o    Вэб программчлалын судалгаа
o    Windows орчны программчлал
•    Компьютерийн ухааны онолын судалгаа
o    Компьютерийн сүлжээ
o    Тооцооллын асуудлууд
o    Үйлдлийн системийн онол

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Мэдээлэл зүйн тэнхимийн эрдэмтэн багш нар дараах гадаадын их дээд сургууль болон байгууллагатай хамтран ажиллаж төсөлт ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна. Үүнд: 
•    Японы Токио Гакугэй их сургууль
•    Солонгосын Ханъяаны их сургууль

Үүнээс гадна дотоодын олон сургууль, байгууллагатай хамтран ажиллаж эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Үүнд:
•    Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
•    Информатикийн хүрээлэн
•    МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
•    ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль

ТЭНХИМИЙН ОНЦЛОХ БҮТЭЭЛҮҮД

Тус тэнхимийн эрдэмтэн багш нар хамтарсан болон бие даасан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр олон ном, бүтээл, гарын авлага боловсруулснаас гадна ЕБС-ийн Мэдээлэл зүйн стандарт, хөтөлбөр, сурах бичиг, багшийн ном, гарын авлага боловсруулахад манай эрдэмтэн багш нарт байнга оролцож ирлээ. Тухайлбал,
ЕБС-ийн “Мэдээлэл зүй” 6-аас 12 дугаар ангийн сурах бичиг, багшийн ном
Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэгчдэд тусламж, ЕБС-ийн багш, сурагчдад зориулсан цуврал гарын авлага
Мэргэжлийн ангийн үндсэн сурах бичиг “Си програмчлал”, “Паскал програмчлал 1,2”, “Алгоритм програмчлалаар бодох бодлогууд”, “С++ програмчлал”, “Мэдээлэл зүйн практикум”, “Компьютерийн сүлжээ”
Мэдээлэл харилцаа холбооны технологийн технологийг сургалтад хэрэглэх арга зүйн “Интелийн хөтөлбөр” болон багшийн МХХТ-ийн чадамжийн талаарх “Багшийн МХТ-ийн чадамжийн хүрээ ЮНЕСКО-гийн зөвлөмж” зэрэг гарын авлагыг турших, нутагшуулах, орчуулах ажилд тус тэнхимийн эрдэмтэн багш нар оролцсон байна.

ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА БОЛОН БАГШ НАРЫН ОРОЛЦОЖ БУЙ ТӨСЛҮҮД

•     “Зарим шугаман бус тэгшитгэлийн шийдийн тоон ба чанарын судалгаа” төсөл, ШУТС
•    Вэбэд суурилсан цахим номын загвар боловсруулах, МУБИС
•     “Мэдээлэл зүйн боловсролын шинэчлэл”, БСШУЯ



a.     2014 оны МУБИС-ийн бүх багш нарын дунд явуулсан “Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй” уралдаан / tsahim 2014 /

УБТС-ийн төгсөгч Р.Зоригтбаатарт МУБИС-ийн УБТС-ийн “Хүндэт доктор” цол олголоо
3 өдөр 6 цагийн өмнө
Нийгмийн хөгжил болон боловсролд оруулж буй хувь нэмэр,  МУБИС болон УБТС-ийг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа хөдөлмөр зүтгэлийг үнэлэн УБТС-ийн Биеийн тамирын дасгалжуулагч, багшийн ангийн 1994 оны төгсөгч Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатарт өнөөдөр МУБИС-ийн УБТС-ийн “Хүндэт доктор” цол, өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа болов.
дэлгэрэнгүй
“Зөв бичих дүрэм-хэрэглээ” АСТ амжилттай болов
3 өдөр 7 цагийн өмнө
Багшийн сургуулийн Монгол хэл нийгмийн ухааны тэнхимээс жил бүр зохион байгуулдаг “Зөв бичье” аян 2015-03.09-04.10-ны хооронд үргэлжилж байна. Энэ аяны хүрээнд Багшийн сургуулийн 2-р курсийн оюутнуудын дунд “Зөв бичих дүрэм-хэрэглээ” АСТ болж:

дэлгэрэнгүй
МУБИС Японы Аичи боловсролын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
3 өдөр 7 цагийн өмнө
МУБИС-д ажлын айлчлалаар хүрэлцэн ирээд байгаа Япон улсын Аичи Боловсролын Их сургуулийн захирал хатагтай доктор, проф. Гото Хитоми, Сургалт болон оюутан хариуцсан дэд захирал проф. Накада Тошио,  Дэд захирал, Олон улсын солилцооны төвийн захирал проф. Шимизү Хидэки, Олон улсын төвийн дарга проф. Ито Жүн-Ичи нар доктор, дэд проф. О.Алтангоо захиралтай Математик, байгалийн ухааны сургууль, доктор, проф. Ж.Батбаатар захиралтай Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуульд тус тус зочилж,
дэлгэрэнгүй
ДОНДОГИЙН ЦЭВЭГМИДИЙН НЭРЭМЖИТ БАГШИЙН СУРГУУЛЬ ДОНДОГИЙН ЦЭВЭГМИДИЙН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭВ
3 өдөр 7 цагийн өмнө
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат багш, доктор профессор Дондогийн Цэвэгмидийн мэндэлсний 100 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа 2015 оны 3-р сарын 26-ны өдөр өргөн сайхан, арга хэмжээ дүүрэн болж өндөрлөлөө. Түүний 100 жилийн ойг тэмдэглэх хүндэтгэлийн үйл ажиллагааг БСШУЯ, ГХЯ, ШУА, МЗЭ, МУИС, МУБИС, Дорнод аймгийн ЗДТГ, Баяндун сумын ЗДТГ болон түүний гэр бүлийнхэн, ойр дотны болон хамтран ажиллаж байсан үе үеийн төлөөлөл хамтран төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат багш, доктор профессор Дондогийн Цэвэгмидийн амьдрал, уран бүтээл, судалгаа шинжилгээг нийтэд түгээн дэлгэрүүлэх, эргэн дурсах, алдаршуулахад чиглэн өргөн дэлгэр бүтээлчээр тэмдэглэв.
дэлгэрэнгүй
ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДАД АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
3 өдөр 13 цагийн өмнө
МУБИС нь дараах ажлын байруудад ажилтан шалгаруулж авна. Анкетийг 2015-04-01 хүртэл авна.
Үүнд: Үйлчлэгч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:

МУБИС-ийн хичээлийн болон оюутны байранд цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийнэ.
дэлгэрэнгүй
МУБИС Японы аичи боловсролын их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулав
4 өдөр 3 цагийн өмнө
Өнөөдөр МУБИС-д Япон улсын Аичи Боловсролын Их сургуулийн зочид ажлын айлчлалаар хүрэлцэн ирлээ. Зочдын бүрэлдэхүүнд тус их сургуулийн ерөнхийлөгч хатагтай доктор, проф. Гото Хитоми, Сургалт болон оюутан хариуцсан дэд захирал проф. Накада Тошио,  Дэд захирал, Олон улсын солилцооны төвийн захирал проф. Шимизү Хидэки, Олон улсын төвийн дарга проф. Ито Жүн-Ичи нар багтжээ.
дэлгэрэнгүй
Урлаг Биеийн Тамирын Сургууль БНХАУ- ын Тяньжин хотын Политехник Их Сургуултай хамтарсан гэрээ хийлээ
4 өдөр 3 цагийн өмнө
Гэрээг байгууллахаар МУБИС- ийн УБТС – ийн захирал доктор, дэд профессор А.Энхмаа, Дизайн зохион бүтээлтийн тэнхимийн багш доктор, дэд профессор М.Моломжамц, Технологийн тэнхимийн багш магистр Ч.Болортуяа нарыг 2015.02. 20 –ноос 25 хүртэл тав хоногийн хугацаатай БНХАУ- ийн Тяньжин хотын Политехник их сургуулийн Дизайны сургуулийн  салбар тэнхим, нэхмэлийн сургуулийн салбаруудын ажиллагаа хамтран ажиллах боломжуудыг харилцан судалсан болно.
дэлгэрэнгүй
Японы Акита Их Сургуульд суралцахыг урьж байна
5 өдөр 12 цагийн өмнө
Японы Акита Их Сургууль болон манай сургуулиудын хооронд хийсэн хамтран ажиллах гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй “Оюутан солилцох хөтөлбөр”-ийн урилгыг та бүхэндээ танилцуулж байна. 2015 оны 10 сараас Акита Их Сургууль нь дараах 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Үүнд:
дэлгэрэнгүй
МУБИС-ийн “Лавай” эрдэм шинжилгээний бичиг олон улсын ISSN дугаартай боллоо
6 өдөр 4 цагийн өмнө
Эрдэм шинжилгээний албанаас International Standard Serial Number (ISSN) олон улсын байгууллагад хүсэлт гарган, МУБИС-ийн “Лавай” эрдэм шинжилгээний бичиг сэтгүүлд олон улсын сэтгүүлийн ISSN 2410-4507 дугаарлалтыг авчээ. Олон улсын сэтгүүлийн дугаарлалтыг Парис дахь олон ISSN үндэсний төвөөс олгодог бөгөөд энэхүү байгууллага нь 1974 онд ЮНЕСКО, Францын засгийн газрын ивээл дор анх байгуулагдаж байжээ.
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2