Өнөөдөр : 2014-08-21,

5 5
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗАР :

0

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД БАГШ ШАЛГАРУУЛЖ АВНА
4 цаг 10 минутын өмнө
Монгол улсын төрийн болон гадаадын их дээд  сургуулийг  магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль  болон   их дээд  сургуулиудад  багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн,  гадаад хэл (англи, орос), сурган  хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих  мэдлэгтэй, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар  эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй,  боловсролын шинэчлэлд нээлттэй,  тогтвор суурьшилтай ажиллах,  багшийн ёс зүйг сахидаг байх.
дэлгэрэнгүй
Нагаока технологийн их сургуультай хамтран ажиллахаар боллоо
21 цаг 8 минутын өмнө
МУБИС – ийн захирал Д.Мөнхжаргал   тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 06 сард Японы их, дээд сургуулиудад хийсэн айлчлалын үеэр Нагаока технологийн их сургуультай хийх хамтын ажиллагааны ”Гэрээ”-ний агуулгыг нягтлан хэлэлцээд гарын үсэг зурах ёслолыг VII сарын 11-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар шийдсэн бөгөөд тус сургуулийн захирал Коичи Нийхара, Эижи Хигүчи, Норихоро Фүжи, Сэки Мицуко нар ирж хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
дэлгэрэнгүй
МУБИС-ийн дансанд төлбөр тушаах хүмүүсийн анхааралд
2 өдөр 1 цагийн өмнө
2014-2015 оны хичээлийн жилд:
1.    Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн оюутны зөвхөн Бакалаврын сургалтын төлбөрийн  орлогыг дараах бүрэлдэхүүн 5 сургуулийн дансанд хүлээн авна уу.


Д/д

Дансны нэр

Данс

1

Нийгэм, хүмүүлэгийн сургууль

5031748034

2

Урлаг,биеийн тамирын сургууль

5031748045

3

Математик,байгалийн ухааны сургууль

5031748056

4

Багшийн сургууль

5031748067

5

Боловсрол судлалын сургууль

5031748078


Дээрх 5 дансанд оюутны сургалтын төлбөрийн  орлогыг тушаахдаа гүйлгээний утга хэсэгт заавал тухайн оюутны доорх мэдээллүүдийг дараалал алдагдуулахгүй оруулж өгнө үү. Үүнд:

1. Регистрийн дугаар+Овог+Нэр+ Утасны дугаар
дэлгэрэнгүй
МУБИС Цайны газрын сонгон шалгаруулалт зарлалаа
2 өдөр 2 цагийн өмнө
Монгол Улсын Боловсролын их сургууль хичээлийн байруудадаа цайны газрын үйл ажиллагаа явуулах байгууллагуудыг сонгон шалгаруулна
Үүнд:
•    Хичээлийн Ё байр  /Боловсрол судлалын сургууль/
•    Хичээлийн В байр  /Математик, байгалийн ухааны сургууль/
•    Хичээлийн Ж байр /Сургуулийн өмнөх боловсролын салбар/
•    Хичээлийн Д байр /Багшийн сургууль/

дэлгэрэнгүй
Сургалт, судалгааны төвийн барилгын шав тавигдлаа
5 өдөр 20 цагийн өмнө
Монгол Улсын Боловсролын Их сургууль багш, оюутныхаа сурч, ажиллах таатай орчинг бүрдүүлж нөхцлийг сайжруулах зорилгоор сургалт, судалгаа, иновацийн төв- оюутны номын сан бүхий барилгын зураг төсөл, техникийн нөхцөл, төсвийг шинээр хийлгэн БШУЯамны хөрөнгө оруулалтаар баригдах 8 давхар барилгын суурийн шавыг тавьлаа.

дэлгэрэнгүй
“ONE ASIA CONVENTION JEJU 2014” Олон улсын хуралд оролцоод ирлээ
5 өдөр 21 цагийн өмнө
2014 оны 8-р сард БНСУ-д болсон  “ONE ASIA CONVENTION JEJU 2014” Олон улсын хуралд МУБИС-ийн дэд захирал доктор, дэд проф. Л.Ганцэцэг, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн доктор, проф. Сон Ый Минь , багш Ё. Нямхишиг нар амжилттай оролцон илтгэл хэлэлцүүлээд иржээ. Энэхүү ОУ-ын хуралд дэлхийн нийт 36 орны 300 гаруй их сургуулийн 600-аад профессор багш нар “ Нэг Ази” сэдвийн дор хуралдан хамтарч ажиллахаар болжээ.
дэлгэрэнгүй
БНСУ-ын Сөүл Улсын Их сургууль, Чэжү Улсын Их сургуулиудтай хамтран ажиллахаар болжээ
5 өдөр 22 цагийн өмнө
МУБИС 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн БНСУ-ын нэр хүндтэй шилдэг их сургууль болох Сөүл Улсын Их сургууль мөн Чэжү Улсын Их сургуулиудтай хамтарч ажиллахаар гэрээ байгуулаад иржээ. Сөүл Улсын Их сургуультай Тусгай хэрэгцээт боловсролын талаар хамтарч ажиллан энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сургалтын хөтөлбөрийг боловсронгуй  болгох, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, багш нарыг солилцох, хамтарсан судалгаа хийх, зочин
дэлгэрэнгүй
МУБИС-д шинээр элссэн оюутнуудын анхааралд
8 өдрийн өмнө
2014-2015 оны хичээлийн жилд МУБИС-д элсэн орж буй нийт элсэгчдээс англи хэлний /Pre-Intermediate/ түвшин тогтоох нэгдсэн шалгалт 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 15:00,16:00,17:00 цагуудад тус тус авна. Шалгалтын зорилго нь элсэн суралцагчид заавал үзэх Intermediate буюу дунд түвшний /Англи хэл- II/ хичээлийг судлахын тулд Pre-Intermediate  түвшний шалгалтыг өгөх ёстой бөгөөд тэнцээгүй тохиолдолд Англи хэл- I хичээлийг судална.

дэлгэрэнгүй
МУБИС Монгол-Японы залуучуудын III форумыг амжилттай зохион байгуулжээ
8 өдөр 2 цагийн өмнө
МУБИС Монголын Түүх, Соёл судлалын нийгэмлэг (Япон)-тэй хамтран Монгол-Японы залуучуудын III форумыг 8-р сарын 5-ны өдөр “Монгол ба Япон: Өнгөрсөн ба ирээдүй” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн III форумд БШУЯ, ШУА, МУБИС, МУИС, Монгол улс дахь Японы Элчин Сайдын Яам-ны удирдлагууд болон Монгол, Япон улсын олон их, дээд сургуулийн төлөөлөл эрдэмтэн профессор багш нар хүрэлцэн ирж оролцлоо.
дэлгэрэнгүй
БНСУ-ын Сөүлийн F&B үйлдвэртэй хамтарч ажиллахаар болов
8 өдөр 20 цагийн өмнө
МУБИС сургалт, эрдэм шинжилгээний байгууллага болон үйлдвэр хоорондын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог сайжруулах, эрдэм шинжилгээний бүтээлийг урамшуулан дэмжих, цаашид хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр болох зорилгоор БНСУ-ын Сөүл хотын F&B  сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй хамтарч ажиллахаар гэрээ байгууллаа. Ингэснээр үйлдвэрийн захиалгаар оюутан, магистр сургах, оюутны дадлагыг уг үйлдвэр дээр хийлгэх,  сургуулийн болон үйлдвэрийн захиалгаар хамтарсан сургалт, семинар зохион байгуулах, харилцан эрдэм шинжилгээний мэдээлэл солилцон дэвшилтэт технологи
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2