Өнөөдөр : 2014-11-23, Ням

Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗАР :

Тэтгэлэг

HҮБ-ын Хүүхдийн сан болон Дэлхий Дахины Хүүхдийн Төлөө хүмүүнлэгийн байгууллагын нэрэмжит тэтгэлэгт Нийгмийн ажлын тэнхмийн оюутнууд 2 дахь жилдээ хамрагдаж байна
24 өдөр 7 цагийн өмнө
Нийгмийн ажлын тэнхим нь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллаж ирсэн туршлагатай бөгөөд өнгөрсөн хичээлийн жилээс эхлэн Дэлхий дахины хүүхдийн төлөө хүмүүнлэгийн байгууллага WWCC /World Wide Charity for Children/ болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн нэрэмжит тэтгэлэгийг уламжлал болгон жил бүр нийгмийн ажлын оюутнуудад олгож байхаар болсон. Энэхүү тэтгэлэг нь амжилттай суралцаж байгаа ар гэрийн нөхцөл тааруу, нийгмийн ажилд идэвхтэй сайн оролцдог
дэлгэрэнгүй
СУРГАЛТЫН ТӨРИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭР ГАДААДАД МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛНА
2014/01/28
"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт инженер технологи, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, эдийн засаг,хууль эрхзүй, соёл урлаг, боловсролын чиглэлээр суралцах иргэдийг шалгаруулж, Сургалтын төрийн сангийн зээлээр суралцуулна.
дэлгэрэнгүй
ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ОЮУНЛАГ ХҮМҮҮН МОНГОЛЫН БАЯЛАГ 2013 - 2014
2013/09/03

Оюу Толгой компани нь Монголын мэргэжлийн боловсрол болон сургалтыг дэмжин хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамтай 2010 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд шилдэг оюутан залууст зориулан үндэсний тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байна.

 2013-2014 оны хичээлийн жилд энэхүү хөтөлбөрт 35 оюутан сонгон шалгаруулж авна.
дэлгэрэнгүй
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ ИХ СУРГУУЛЬД ОЮУТАН, МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ СУРАЛЦУУЛНА
2013/05/03
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2013-2014 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын тэтгэлгээр бакалаврын түвшингийн сургалтад 100 оюутан, мөн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистрантур, докторантурт 152 хүнийг ӨМӨЗО-ы их сургуулиудад суралцуулна.
Суралцах мэргэжлийн чиглэлийг дараах хавсралтаас үзнэ үү. Үүнд:
 
дэлгэрэнгүй
Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2013/03/20
The Public Affairs Section of the U.S. Embassy to Mongolia is now accepting applications for the 2014 -2015Fulbright Student Fellowship Program for scholarships to be funded by the Government of Mongolia in the following subject areas:Education
Engineering
Health (Public Health)
Engineering Infrastructure
Information Technology
Science and Technology
Information Technology
Public Policy
дэлгэрэнгүй
Туркийн засгийн газрын тэтгэлэг 2013-2014
2013/03/05
 
Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газраас 2013-2014 оны хичээлийн жилд гадаадын улс орнуудаас тус улсын их, дээд сургуульд ирж суралцах магистр болон доктор оюутуудад олгох тэтгэлгийн бүртгэл эхэлсэн байна.
Энэхүү тэтгэлэгт хамрагдан инженер технологи, хөдөө аж ахуй, эдийн засаг, улс төр, хууль, түүх, нийгмийн ухаан, хэл шинжлэлийн чиглэлээр суралцах боломжтой юм байна.
дэлгэрэнгүй
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын тэтгэлэг 2013-2014
2013/02/25
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу БНХАУ нь жил бүр тус улсын их, дээд сургуульд сурч буй Монгол Улсын 220 иргэнд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг олгодог. Энэ дагуу БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2013-2014 оны хичээлийн жилд 167 оюутан үргэлжлүүлэн суралцах тул шинээр 53 (17 бакалавр, 36 мэргэжил дээшлүүлэгч) тэтгэлэг олгоно. Мөн энэ хичээлийн жилд БНХАУ-ын Засгийн газраас 50 бакалавр оюутанд тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн байна.Тэтгэлэгт хамрагдах шаардлага хангасан Монгол Улсын иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. 
дэлгэрэнгүй
     

Web statsМонгол Улсын Боловсролын Их Сургууль : Baga Toiruu-14, 210648 Ulaanbaatar, Mongolia, Tel: 976-11-326010 Fax: 976-11-322705
Developed by:miniCMS™ v2