Mongolian State University of Education
Эхлэл Нийтлэл Мэдээлэл хайх Мэдээлэл төрөл Холбоо барих Мэдээ оруулах English...
Үндсэн цэс

  • Мэдээлэл
    МУБИС-60 жил
    Захиргаа аж ахуй
    Гадаад харилцаа
    Баклаварын сургалт
    Магистрын сургалт
    Эрдэм шинжилгээ
    Санхүү аж ахуй
    Оюутны холбоо
    Шинэ ном, бүтээлүүд
    Шинжлэх ухаан
    Зарлалууд
    Гишүүд
    Нэр

    Нууц үг



    Шинэ нууц үг авах:
    Мартсан дарна уу?
    Шинэ мэдээлэл
    НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭНГИЙН /СОРОСЫН САН/ БОЛОН БУСАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД [0 Сэтгэгдэл | 10 Мэдээг уншсан] | ОЮУТНУУДАД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХООР БОЛЛОО [0 Сэтгэгдэл | 25 Мэдээг уншсан] | Монголын түүхийн тэнхмийн Их семинар зар [0 Сэтгэгдэл | 9 Мэдээг уншсан] | 2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭРГҮҮНИЙ ТЭНХИМ, БАГШ НАР ШАЛГАРЛАА [0 Сэтгэгдэл | 123 Мэдээг уншсан] | СУРГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ЖУРМУУДЫГ БАТАЛЛАА [0 Сэтгэгдэл | 11 Мэдээг уншсан] | Америкийн Монгол Судлалын Төвөөс Монголын их, дээд сургуулиудын багш, оюутнуудад зориулан дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлаж байна [0 Сэтгэгдэл | 13 Мэдээг уншсан] | Монголын түүхийн тэнхмийн Их семинарын зар [0 Сэтгэгдэл | 7 Мэдээг уншсан] | Түүхч Ш.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэв [0 Сэтгэгдэл | 13 Мэдээг уншсан] | НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭНГИЙН /СОРОСЫН САН/ БОЛОН БУСАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД [0 Сэтгэгдэл | 29 Мэдээг уншсан] | Japanese Government (Monbukagakusho: MEXT) Scholarship [0 Сэтгэгдэл | 45 Мэдээг уншсан] |
    Тавтай Морил
    ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ
    Монгол Улсын Боловсролын Их Сургууль үүсэн байгуулагдсанаас хойш 60 жилийн хугацаанд бүх шатны сургуулийг багшлах боловсон хүчнээр хангах төрөл бүрийн мэргэжилтэн бэлтгэх нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг чанартай гүйцэтгэж ирлээ. Цаашид МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН эрдмийн хамт олон, ЭРХЭМ ЗОРИЛГО, СТРАТЕГИЙНХЭЭ дагуу дэлхийн хэмжээнд бодож сэтгэн Монгол орныхоо соёл, өвөрмөц онцлог, хувьсан өөрчлөгдөгч цаг хугацаа, эрэлт хэрэгцээнд тохируулан өөрчлөн шинэчлэгч МЭДЛЭГИЙН ШИНЭ ЗУУНД ажиллаж амьдрах залуу үед чанартай, олон талт боловсрол олгох, багш бэлтгэх, багш нарыг давтан сургах, судалгааны ажлыг эрчимжүүлэх, шинэ мэдлэг үйлдвэрлэх, түүний таваарлаг шинжийг нэмэгдүүлэх, суралцагч, профессор багш нарынхаа үнэлэмж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг зорилт тавин ажиллаж байна. Боловсролын үйлчилгээг нээлттэй, чанартай хүртээж, эрдэм соёлыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

    Сайн үйлс дэлгэртүгэй !
    ЗАХИРАЛ академич Б.Жадамбаа
    НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭНГИЙН /СОРОСЫН САН/ БОЛОН БУСАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД
    Гадаад харилцаа

    Английн Уорвикийн их сургууль

    Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой.
    Үүнд: Олон улсын хөгжлийн хууль ба хүний эрх, Уран бүтээлийн ба хэвлэл мэдээллийн байгууллага, Дэлхийн хэвлэл мэдээлэл ба харилцаа холбоо, Олон улсын соёлын бодлого ба Менежмент, Жендер ба олон улсын хөгжил, Нийгмийн судалгаа тус тус орно.  
    Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох материалыг www.earcmn.org хаягаар орж авна уу. Мөн сургуулийн талаархи мэдээллийг http://www2.warwick.ac.uk/study/postgraduate хаягаар авна уу.
    Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 1 сарын 31

    Багш нар, судлаачдад зориулсан тэтгэлэгт хөтөлбөр:

    Сургалтын хөтөлбөр боловсруулах богино хугацааны сургалтууд

    Унгарын Будапешт хот дахь Төв Европын их сургуулийн Сургалтын Агуулга Боловсруулах Төв нь нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох зорилгоор богино хугацааны сургалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү сургалтанд хичээлийн хөтөлбөрөө шинэчлэхийг эсвэл сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг асуудлыг хэлэлцэхийг хүссэн Монголын их, дээд сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны багш, судлаачдыг оролцохыг урьж байна:

    ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР ШИНЭЧЛЭХ СУРГАЛТ:

    Байгаль орчин судлал – 2012 оны 3 сарын 26-30

    Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 2 сарын 5

    Дээд боловсрол-Төрийн бодлого – 2012 оны 4 сарын 23-27

    Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 2 сарын 20

    Харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл – 2012 оны 5 сарын 14-18

    Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 3 сарын 11 

    ТЭНХИМҮҮДЭД ЗОРИУЛСАН ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ СУРГАЛТ

    Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 2 сарын 1

    БЗМТӨВИЙН СУРГАЛТУУД

    ОЮУТНУУДАД СУРАЛЦАГЧИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОХООР БОЛЛОО
    Гадаад харилцаа

    "Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай" хуулийг хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам", "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам"-ыг шинэчлэн баталсан.

     Үүнтэй холбогдуулан  БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр зарим томоохон их дээд сургуулийн захирлуудад мэдээлэл хийж, тодорхой үүрэг даалгавар өглөө. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэхүү арга хэмжээ нь оюутан залуучуудын нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн арга хэмжээ болж байгаа юм.

    Тухайлбал, Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангийн суралцагч, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа Монгол улсын иргэн, мөн хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус суралцагчийн тэтгэлэг олгоно.

    Монголын түүхийн тэнхмийн Их семинар зар
    Эрдэм шинжилгээ
    Монголын түүхийн тэнхмийн Их семинар 2012 оны 2-р сарын 17-ны Баасан гаригийн 14 цагаас МУБИС-ийн хичээлийн "Б" байрны 307 тоотод болно.
    Тус Их семинараар Дэлхийн түүхийн тэнхмийн багш, докторант Я.Шийлэгмаагийн “Монголын төрөөс шашны талаар баримталсан бодлогыг нэхэн судлахуй” (1921-1940) сэдэвт судалгааны ажлыг хэлэлцэнэ.

    Сонирохсон багш, судлаач, докторант, магистрантуудыг урьж байна.

    Монголын түүхийн тэнхим
    2011-2012 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭРГҮҮНИЙ ТЭНХИМ, БАГШ НАР ШАЛГАРЛАА
    Захиргаа Аж ахуй

    Тэргүүний тэнхим, багш шалгаруулах ажлыг 01-р сарын 09-11-ны өдөр бүрэлдэхүүн сургууль тус бүр дээр Захирлын 2011 оны 455 тоот тушаалаар томилогдсон дэд захирал, профессор А.Цог-Очир ахлагчтай ажлын хэсэг  хийв. Энэ удаагийнх нь шинэчилсэн журмаар хийгдэж буй анхны шалгаруулалт бөгөөд бүрэлдэхүүн сургууль бүрээс нэг тэнхим,  судлаач, аргазүйч, залуу тус бүр нэг багшаа шалгаруулан өөрийн үнэлгээний тайланг бичүүлэн ирүүлэв. Шалгаруулалтад  бүрэлдэхүүн сургууль, тэнхим багш нар идэвхтэй оролцсон талархал дэвшүүлэхийн зэрэгцээ байр эзэлсэн нийт тэнхим, багш  нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.

                 Шалгарсан тэнхимүүдийг жагсаавал:

    1-р байр:  БУС – ийн М.Мөнхбаатар эрхлэгчтэй Амьтан судлал, экологийн тэнхим

    2-р байр:  МоСС – ийн Ш.Баттөгс эрхлэгчтэй Монгол хэлшинжлэлийн тэнхим

      БС – ийн Г.Бямбацэрэн эрхлэгчтэй Хүмүүнлэг, нийгмийн ухааны тэнхим

    3-р байр:  КМТС – ийн Р.Мижиддорж эрхлэгчтэй Програмчлалын тэнхим

                     ТНУС – ийн Ц.Гантулга эрхлэгчтэй Монголын түүхийн  тэнхим

     БоСС- ийн Б.Туяа эрхлэгчтэй Сэтгэл судлалын тэнхим

                     ГХС – ийн С.Эрдэнэмаам эрхлэгчтэй Орос хэл, утга зохиолын  тэнхим
    СУРГАЛТТАЙ ХОЛБООТОЙ ЖУРМУУДЫГ БАТАЛЛАА
    Засгийн газрын хуралдаанаар "Сургалтын төрийн сангийн хөрөнгийг захиран зарцуулах журам болон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад тэтгэлэг олгох журам", "Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам", Монгол Улсын эрэлт ихтэй мэргэжлийн жагсаалтыг тус тус баталлаа. Их, дээд сургууль, коллежийн аттестатчиллыг ирэх оны нэгдүгээр сарын нэгний дотор дуусгах, аттестатчилалд хамрагдаагүй сургуулийн суралцагчдад магадлан итгэмжлэлийн үр дүнгээр суралцагчийн тэтгэлэг, зээл олгох болсон байна. 

    Түүнчлэн Сургалтын төрийн санд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгав. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын өгсөн үүргийн дагуу Төрийн сангийн санхүүжилтээр суралцагчдыг жилд гурван удаа ил тод, нээлттэй уралдаант шалгаруулалт явуулан сонгож байгаа тухай салбарын сайд хуралдааны үеэр танилцуулж байлаа. Цаашид үндэсний, урамшууллын, сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын гэсэн тэтгэлэг олгохоор боллоо.

    Үндэсний тэтгэлгийг аттестатчилагдсан их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэж, суралцах чадвар, идэвх санаачилга, төлөвшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчдад суралцах хугацаанд олгох юм. Урамшууллын тэтгэлгийг Засгийн газраас тодорхойлсон эрэлт ихтэй мэргэжлээр элсэлтийн шалгалтын дундаж нь 720 ба түүнээс дээш оноотой шинэ элсэгчид, 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа бакалавр, магистр, докторын зэргийн суралцагчид, мөн улсын хэмжээний олон улсын зэрэглэлийн олимпиадад эхний гурван байранд шалгарсан суралцагчид үндэсний тэтгэлгээс 50,70,100 хувиар тооцож олгох юм.

    Түүнчлэн амьжиргааны зардлын тэтгэлгийг Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэнд олгохоор болов. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид буюу эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон байна.
    Элсэлтийн ерөнхий шалгалтыг 600 буюу түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй боллоо. Мөн хагас өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид, малчин, бага орлоготой өрхийн суралцагчид, гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгоно. Гадаад улсад суралцаж байгаа суралцагчид олгох сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээлийг нэг удаа, бакалавр, магистрт хоёр жил, докторантад гурван жил, докторын дараах сургалтад хамрагдагчид нэг жил хүртэл хугацаатайгаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалан олгоно.
    Америкийн Монгол Судлалын Төвөөс Монголын их, дээд сургуулиудын багш, оюутнуудад зориулан дараах тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарлаж байна
    Гадаад харилцаа

    ACMS Mongolian Visiting Scholar Program: The American Center for Mongolian Studies (ACMS) is pleased to announce the second year of the ACMS Mongolian Visiting Scholar Program. The Visiting Scholar Program provides funding support for 3-12 week short-term visits by Mongolian scholars to US universities and academic research centers to work with US based counterparts on collaborative projects and public outreach activities. The Program is supported by the US State Department Educational and Cultural Affairs Bureau (ECA) and the Council of American Overseas Research Centers (CAORC), and is intended to build ties between Mongolian and US scholars and to increase understanding about Mongolia in the United States. Project proposals in all academic fields are eligible, and small colleges and universities are especially encouraged to apply. Applications for the program must be submitted by a US host institution representative on behalf of an invited Mongolian scholar. Visits to the US must begin between September 1 and December 31, 2012. This program is intended to fund non-degree, scholarly exchange activities. 

    Deadline for receipt of complete applications: February 15, 2012.  More information about the program and how to apply is at:www.mongoliacenter.org/exchange.

     ACMS Enkhbaatar Demchig Field Research Fellowship Program: The ACMS is continuing the Enkhbaatar Demchig Field Research Fellowship Program to enable Mongolian students the opportunity to carry out field research, became adept in modern research methods and technologies, and support a new generation of Mongolian scholars.  This fellowship supports students who are Mongolian citizens currently enrolled full-time in a university in Mongolia or North America to conduct research in Mongolia for a period of up to 3 months.   The program will award one or two fellowships and students will receive a research stipend of $500 to support their work in the summer or fall of 2012. 

    Deadline for receipt of complete applications: February 15, 2012.  For further details visit: www.mongoliacenter.org/enkh.

    Монголын түүхийн тэнхмийн Их семинарын зар
    Эрдэм шинжилгээ
    Монголын түүхийн тэнхмийн Их семинар 2012 оны 2-р сарын 10-ны Баасан гаригийн 14 цагаас МУБИС-ийн хичээлийн "Б" байрны 307 тоотод болно.
    Тус Их семинараар Монголын түүхийн тэнхмийн багш, докторант Ч.Болдбаатарын “БНМАУ-ын Бага хурал: төрийн тогтолцоонд эзлэх байр суурь, гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт судалгааны ажлыг хэлэлцэнэ.

    Сонирхсон багш, судлаач, докторант, магистрантуудыг урьж байна. 
    Монголын түүхийн тэнхэм
    Түүхч Ш.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэв
    Шинжлэх ухаан
    Монгол улсын Судар бичгийн хүрээлэн байгуулагдсны 90 жил, Түүхийн Хүрээлэн байгуулагдсны 50 жилийн ойн үеэр Монголын түүх судлалын шилдэг бүтээлд 2 жил тутам олгодог нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн нэрэмжит шагналыг тус сургуулийн Монголын түүхийн тэнхмийн багш доктор, дэд профессор Ж.Гэрэлбадрах “Дөчин, Дөрвөн хоёрын Монгол улсын язгууртны цол зэрэг” номоор хүртлээ. Уг шагналыг нэрт түүхчийн хөрөг бүхий тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, мөнгөн шагнал дагалдсан байна.
    НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ХҮРЭЭЛЭНГИЙН /СОРОСЫН САН/ БОЛОН БУСАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД
    Гадаад харилцаа

    Магистр, докторын түвшин дэх тэтгэлэгт хөтөлбөрүүд:
        
    Төв Европын Их Сургууль

    Унгарын Будапешт хотод байрлах тус сургууль нь Америк болон Унгарт магадлан итгэмжлэгдсэн, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль бөгөөд бүх хичээл нь англи хэлээр явагддаг онцлогтой. Та бүхнийг нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр тус сургуулийн магистр, докторын сургалтанд бүтэн болон хагас тэтгэлгээр суралцахыг урьж байна. Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.earcmn.org болон www.ceu.hu хаягаар орж авна уу.
    Өргөдөл авах эцсийн хугацаа: 2012 оны 1 дүгээр сарын 25.

    Тус хөтөлбөрийн талаар Даваа-Баасан гаригт 15.00 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

     Английн Уорвикийн их сургууль

    Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төвөөс Нээлттэй Нийгэм Хүрээлэн, Уорвикийн их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт та бүхнийг оролцохыг урьж байна. Тус хөтөлбөрт шалгарснаар Их Британи улсын Уорвикийн их сургуульд 2012-2013 оны хичээлийн жилд дараах чиглэлээр магистрын зэрэг олгох сургалтанд бүтэн тэтгэлгээр суралцах боломжтой.
    Үүнд: Олон улсын хөгжлийн хууль болон хүний эрх, Уран бүтээлийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, Дэлхийн хэвлэл мэдээлэл болон харилцаа холбоо, Олон улсын соёлын бодлого болон Менежмент, Жендер болон олон улсын хөгжил, Нийгмийн судалгаа тус тус орно.  
    Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл болон холбогдох материлыг www.earcmn.org хаягаар орж авна уу. Мөн сургуулийн талаархи мэдээллийг http://www2.warwick.ac.uk/study/postgraduate хаягаар авна уу.
    Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2012 оны 1 сарын 30-ны 16 цаг

    Тус хөтөлбөрийн талаар Баасан гараг бүрийн 16.00 цагаас танилцуулж байна.

    Japanese Government (Monbukagakusho: MEXT) Scholarship
    Гадаад харилцаа

    MEXT (Ministry of Education,  Culture, Sports, Science, and Technology) offers scholarship to foreign students who wish to study at Japanese universities.

    If you would like to apply for the MEXT scholarship, please see the following procedures.

      1. How to apply for the MEXT scholarship

    Scholarship recipients are recruited and initially screened by a Japanese embassy (or consulate general, depending on the country).

     The preliminary screening (documentary examination, written test and interview) is made at the embassy between May and August 2011. The embassy then recommends the selected candidates to the MEXT through the Ministry of Foreign Affairs by the beginning of September.

     Application Guidelines for Japanese Government (Monbukagakusho) Scholarships 2013

         The deadlines of the applications differ according to the country. Please contact Japanese embassy or consulate general in your country.

         Because the application processes differ according to the country in which the Japanese embassy is located, please inquire at the Japanese embassy or consulate general in your country for the details.

     2. Applicants who wish to enroll at IUJ

    If you wish to enroll at IUJ, you are required to pass the preliminary selection examination.

    Then please contact admissions and submit the following documents to obtain a letter of acceptance* by August 3, 2012.

     * Until FY2005, each applicant was requested to contact a professor of the University of his/her choice to obtain a letter of acceptance in advance. Please note that this procedure has been changed. From FY2006, only the applicants who have been selected as the preliminary candidates by the Japanese Embassies/Consulates General are required to obtain a letter of acceptance to the university of their choice.

    БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР БАКАЛАВР БОЛОН МАГИСТР ОЮУТАН СУРАЛЦУУЛНА
    Гадаад харилцаа

    Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хооронд байгуулсан боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн дагуу Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсын иргэдэд олгох тэтгэлгийн тоо 2012-2013 оны хичээлийн жилд нэмэгдэн 50 хүртэл оюутныг Энэтхэгийн их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах боломжтой боллоо. Энэтхэгийн их, дээд сургуулиуд суралцагчдад англи хэл дээр суралцах чадвартай байх шаардлагыг тавьдаг болно.

     

     Энэтхэгийн их, дээд сургуулийн бакалавр болон магистрын сургалтад  тэтгэлэгтэй суралцуулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.
     
    Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэд бакалаврын сургалтад хамрагдах шалгаруулалтад оролцох эрхтэй бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 26-ны дотор өөрийн суралцаж буй сургуулийн уг асуудлыг хариуцсан ажилтанд бүртгүүлнэ. Сургуулиуд 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 17.00 цагаас өмнө албан ёсоор баталгаажуулсан бүртгэлийн хуудсыг оюутан тус бүрийн шалгалтын хураамж 5000 төгрөгийн хамт БСШУЯ-нд ирүүлнэ.

    Бакалавраас доошгүй зэрэгтэй (голч дүн нь 3.0-аас доошгүй) 35 хүртэлх насны Монгол Улсын иргэд магистрын сургалтад хамрагдах эрхтэй бөгөөд 2012 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 10.00-18.00 цагт МУИС-ийн Төв байрны 202 дугаар өрөөнд бүртгэнэ. Иргэний үнэмлэх, бакалаврын диплом, дүнгийн жагсаалт, ажил байдлын тодорхойлолт авч ирэх ба шалгалтын хураамж 10000 төгрөг болно.
    Хуудас 1 ба 54 1 2 3 4 > >>
    2012,01,29
    ICT in Education Potential and Lessons Learnt - International Symposium 13-14 September, 2011
    Шинэ ном бүтээлүүд
    Проф Б.Пүрэв-Очир Үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион соёл хэрэглээ
    Электрон шуудан
    Хэрэгцээт сайтууд
    МУБИС-ийн электрон номын каталоги
    МУБИС-ийн Moodle сургалтын систем
    БСШУ-ны яамны цахим хуудас
    Гадаадад суралцахыг хүсэгчдэд
    МУИС-ийн цахим хуудас
    ШУТИС-ийн цахим хуудас
    МУ-ын төрийн байгуулагуудын нэгдсэн хуудас
    Хуулийн сангууд
    Өдөр тутмын мэдээний хуудас
    Copyright © 2008