Mongolian State University of Education
Эхлэл Нийтлэл Мэдээлэл хайх Мэдээлэл төрөл Холбоо барих Мэдээ оруулах МУБИС-ийн чөлөөт хэлэлцүүлэг English...
Үндсэн цэс

  • Мэдээлэл
    МУБИС-ийн 2010-2011 оны хичээлийн жилийн зорилт
    Захиргаа аж ахуй
    Гадаад харилцаа
    Баклаварын сургалт
    Магистрын сургалт
    Эрдэм шинжилгээ
    Санхүү аж ахуй
    Оюутны холбоо
    Шинэ ном, бүтээлүүд
    Шинжлэх ухаан
    Зарлалууд
    Гишүүд
    Нэр

    Нууц үг



    Шинэ нууц үг авах:
    Мартсан дарна уу?
    МУБИС-ийн 2007-2008 оны сургалтын жилийн тайлан
    Захиргаа Аж ахуй1.2. Сургалт



    МУБИС нь 2007-2008 оны сургалт – эрдэм шинжилгээний жилийн эхэнд өмнөх жилийн тайлангаа хэлэлцэн, “Хичээл нэг бүрд багш, суралцагчийн хамтын бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлж мэдлэг бүтээх үйд явцыг чанаржуулах” гэсэн зорилт тавин ажиллалаа.



    МУБИС нь энэ хичээлийн жилд бүрэлдэхүүний 12 сургууль, харьяа 2 коллежтойгоор 44 мэргэжлээр бакалаврын, 27 мэргэжлээр магистрын , 16 мэргэжлээр докторын сургалтыг өдөр, эчнээ, шаталсан хэлбэрээр 9000 гаруй оюутан, магистрант, докторант, 380 багш, 57 хичээлийн туслах ажилтантайгаар явууллаа.



    1.2.1. Бакалаврын сургалт



    Бүрэлдэхүүн сургуулиуд, тэнхмүүд хичээлийн жилийн эхэнд сургалтын төлөвлөгөөний дагуу хичээлийн хуваарь, оюутнаас явцын шалгалт авах график, багш нараас оюутанд зөвлөгөө өгөх хуваарь, магистрантуудын хичээлийн хуваарийг гарган, түүнийгээ мөрдөн цаг хугацаанд нь биелүүлж ажиллав.



    Энэ хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөний дагуу бүрэлдэхүүний сургууль бүр өөрийн бэлтгэн гаргадаг нэг үндсэн мэргэжил бүрийн сургалтын хөтөлбөрт өөрийн үнэлгээний тайланг бичиж , СЭШЗ-өөр хэлэлцүүлэн, хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхийн тулд МИҮЗ-д шилжүүллээ.

    Ерөнхий Боловсролын Сургалт 12 жилийн тогтолцоонд шилжин 6 настай хүүхэд сургуульд орох болсон,бага боловсролын сургалтын хугацаа 6 жил болсонтой холбогдуулан Багшийн сургуулийн Бага боловсролын багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөг шинээр боловсуулж,МУБИС-н Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж шинэ хичээлийн жилээс эхлэн мөрдөх боллоо.

    Мэргэжлийн тэнхим тус бүрийн багш нар заадаг хичээлийнхээ хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, тест бие даах болон бүтээлч даалгаврын санг баяжуулахад илүүтэй анхаарч ажиллав.



    Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэхзүйн хичээлийн лаборатори, сурган хүмүүжүүлэх ажлын дадлагыг клиник сургууль дээр клиник профессортай хамтран зохион байгууласан нь багш бэлтгэх ажлыг үйлдвэрлэл дээр нь зохион байгуулах, МУБИС ЕБС-ийн хамтын ажиллагааг хөгжүүлэх , мэргэжилтэн бэлтгэх ажлыг чанаржуулахад чухал алхам болсоор байна. Байгалийн ухааны сургууль багшлах дадлагад 9 мэргэжлээр 186 оюутан, суурин болон явуулын хээрийн дадлагыг 18 ангийн 598 оюутан Батсүмбэрийн Шатан, Тэрэлжийн Горхид хийж, онолын мэдлэгийг бататган, сургалтад хэрэглэх ургамал, амьтны цуглуулга, бусад материалаар ханган үр дүнг оюутан нэг бүр дээр хэлэлцэж, тооцон хариуцлага, сахилгыг дээшлүүлснээр чанарт өөрчлөлт гарч байна.

    Гуравдугаар ангийн оюутнууд 8 долоо хоногийн багшлах дадлагыг ЕБСургуулиудад хийж тайлан хамгаалалтыг дадлага хийсэн сургууль дээр бүтээлийн сан, бүтээлч даалгаврын биелэлт, сургалт хүмүүжлийн ажлын үзүүлэлтээрээ хийсэн нь багш нараас өндөр үнэлгээ авлаа.



    Гуравдугаар ангийн боловсрол судлалын төгсөлтийн шалгалтыг бүтээлийн сан, бүтээлч даалгаврын биелэлтээр 3 дахь удаагаа авсан нь, үр дүнтэй хэлбэр гэдэг нь харагдлаа. Оюутнуудын дийлэнх олонх нь амжилттай шалгуулж бие даан багшлах дадлагад гарах зөвшөөрөл авсан байна. Шалгалтын явцаас үзэхэд ангийн ажлыг бүтээлч даалгавартай холбох цаашилбал “ангийн ажил-бүтээлч даалгавар-дипломын ажил”гэж үргэлжлүүлбэл оюутан багш болж төлөвших бие даасан ажиглалт судалгаа хийж сурахад дөхөмтэй зүйл болох нь харагдлаа. Оюутны бэлтгэсэн бүтээлийн сан нь цаашид мэргэжлээрээ ажиллахад дидактикийн чухал материал болж байна.



    Оюутны ангийн ажил, дипломын ажлын чанарыг сайжруулах, сургуулийн эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэлтэй холбох, ЕБДС-ийн боловсролын стандарт, агуулгын хүрээг хувилбарт сурах бичгүүдийн агуулга, аргазүйтэй харьцуулан судлахад тэнхэм, багш нар анхаарсны дүнд тоо, чанарын ахиц гарлаа.

    Гадаад Хэл, Монгол Судлалын Сургуулиуд ОХУ-ын Буриадын Их Сургууль , ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн их сургуультай байгуулсан гэрээний дагуу оюутан солилцож суралцуулан харилцан тохиролцсон төлөвлөгөөний дагуу сургалтыг зохион байгууллаа.



    2007-2008 оны хичээлийн жилд төгсөлтийн шалгалтад 1617 оюутан орж, боловсролын бакалавр зэргээр 1523, дипломын зэргээр 40 хүн төгссөн байна.





    1.2.1.1. Сургалтын технологийг шинэчлэх талаар:



    МУБИС-ийн эрдэмтэн багш нар сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгон чанаржуулахын тулд орчин үеийн сургалтын арга хэрэглэж, шинэлэг сэтгэлгээгээр ажиллалаа.

    Хичээлд оюутныг идэвхитэй оролцуулж шинэ мэдлэг чадварыг өөрсдөө нээж , эзэмших бололцоогоор хангах , идэвхитэй сургалтын технологийг сургалтандаа хэрэглэж , суралцагчдыг өөрийн гэсэн тодорхой арга туршлагатай болоход анхааран ажиллаа.

    Оюутнуудын хангалтгүй үнэлгээ авч байгаа гол үзүүлэлт нь бие дааж гүйцэтгэх ажил байгаад анхаарлаа хандуулж , оюутны бие даалтыг шалгах ажлыг бүтээлийн үзэсгэлэн, АСТ тэмцээн, төсөлт хичээл , илтгэлийн уралдаан, олимпиадиудын хэлбэрээр зохион байгуулсан байна.

    . Сургалтын технологийн шинэчлэлээр Байгалийн Ухааны Сургуулийн дидактикийн төвөөс багш нарын дунд сургалт семинар явуулсан байна.

    Бүх шатны сургалтын хөтөлбөрүүдийг модуль загварт шилжүүлэн хэрэгжүүлэх ажлыг эхлүүллээ.Энэ ажлын хүрээнд ТНУС, КМТС, Багшийн , Сургуулийн өмнөх боловсролын, ДУТСургуулиуд багагүй ажлыг хийжээ. Дэлхийн түүхийн тэнхим Мэргэжлийн дидактикийн хичээлийн хөтөлбөрийг модульд шилжүүлэн шинэчилсэн байна.

    ФТС Физик боловсролын стандартыг сургалтанд нэвтрүүлэх, мэдээлэл- харилцааны технологийг сургалтанд ашиглах, сургалтын шинэлэг арга технологийг физик сургалтанд хэрэглэх, шинжилгээ судалгааны арга зүйд багш нарыг сургах зэрэг асуудлуудаар сургалт явуулсаны зэрэгцээ хаягдал болон үнэ өртөг хямдтай гарын доорх, хаягдал материал ашиглан физикийн болоод байгалийн шинжлэлийн сургалтын хялбар багаж төхөөрөмжүүдийг сурагчдаар хийлгэж мэдлэг бүтээлгэх зэрэг сургалтын шинэлэг технологиудаар модуль боловсруулж багш нарт сургалт явуулсан байна.



    Математик Статистик, Түүх Нийгмийн Ухаан, Байгалийн Ухааны сургуулиуд дээр багш нарын нээлттэй хичээл заах график гарган мөрдөж ажилласан нь залуу багш нарт үр дүнтэй сайн ажил болсон байна. Нээлттэй хичээл нь багш нарт, ялангуяа залуу багш нарт бусдын арга барилаас суралцах, шинэ санаа олох, өөрийн арга барилын талаар бусадтай санал бодлоо хуваалцах боломж олгодог. Иймд нээлттэй хичээлийг тогтмолжуулахын зэрэгцээ хичээлийн талаар шүүн ярилцах, зөвлөх зэргээр үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж үзэж байна.



    ГХАЗ тэнхим, “Герман хэлний болон гадаад хэлний сургалт суралцагчдын нүдээр” сэдэвт судалгаа явуулж үр дүнг сургалтандаа тусгах, АХАЗ тэнхим зарим ангиудаас тодорхой хичээл, сэдвүүдээр төвшин тогтоох шалгалт авч түүний мөрөөр ажиллах, ДДХЗТ хятад хэлний сургалтанд CD, VCD ашиглах талаар тодорхой ажил хийжээ.

    ГХСургуулийн багш нар АНУ-ын сургалтанд идэвхитэй хэрэглэгддэг KISS Principle /Keep it short and simple/ зарчимыг туршсан ,Computer Assisted Language Learning/ Teaching /CALL/ буюу компьютерт тулгуурласан сургалтын арга, CD ашиглан сонсож харилцах арга , “мэдрүүлэн уншуулж сургах” технологийг ашиглан эх бичвэр дээр ажиллуулсан байна.



    БТС заах аргын хичээлүүдэд техник хэрэгсэл, DVD, хуурцаг,систем хөгжим, LCD, төрөл бүрийн видео бичлэгүүдийг ашиладаг,хөнгөн атлеткийн задгай талбайтай болсон нь дэвшил боллоо.



    ФТС Сургалт судалгааны ажилд интернетийн нөөц боломжийг ашиглах хүрээг өргөсгөн дотоод портал сайтыг нээн ажиллуулж, хуучин электрон номын сангийн фондоо 6000 орчим номтой болгосон байна.

    Ардын багш О.Отгонсүрэнгийн нэрэмжит дидактикийн лабораторийг шинээр ашиглалтанд оруулж физик сургалтын сүүлийн үеийн технологийн дагуу хичээл зааж байна.



    КМТС програмчлалын хэл, визуал програмчлал, компьютерийн математик, өгөгдлийн бүтэц, мэргэжлийн дидактик, Вэб дизайн зэрэг хичээлүүдийн цахим хэрэглэгдэхүүнийг шинээр боловсруулсан ба сайжруулсан байна.



    СӨБС ээлжит хичээлийн чанарыг сайжруулах зорилгоор СӨНХ-ийн математикийн энгийн төсөөллийг хөгжүүлэх арга зүй, дүрслэн урлахуй, дуу хөгжим, бие бялдрыг хөгжүүлэх арга зүйн хичээлүүдийн нийт лекцийн 40 гаруй хувийг шинэчлэн боловсруулж сургалтанд хэрэглэсэн бөгөөд магадлан итгамжлэгдсэн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлжээ.



    Монгол судлалын сургууль оюутны курс, дипломын ажлын сэдэв, магистрантурын судалгааны ажлын сэдвийг голдуу ЕБС-ийн боловсролын стандарт, агуулгын хүрээг хувилбарт сурах бичгүүдийн агуулга, арга зүйтэй харьцуулан судлах чиглэлээр өгч хамгаалуулсан нь үр дүнтэй боллоо. Энэ чиглэлээр оюутны 4, магистрын 8 диплом хамгаалуулсан байна

    Багшийн сургуулийн багш нар сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрхэн бэлтгэж сургалтад хэрэглэж байгааг сурталчилсан 14 хоногийн үзэсгэлэн гаргаж тайлагнасан бол Байгалийн ухааны сургуулийн багш нар заадаг хичээл тус бүрээрээ сорилын сантай болсноос гадна сорилын гарын авлага хэвлүүлж оюутан, сурагч, багш нарын хүртээл болголоо.



    1.2.1.2. Сургалтад мэдээлэл харилцааны технологийг ашиглах талаар:



    Мэдээлэл харилцааны технологийг сургалтадаа ашиглахад бүрэлдэхүүн сургууль бүр онцгой анхаарч ажиллаа.

    КМТС-ийн харьяа сургалтын лабораторийг сүүлийн үеийн компьютер тоног төхөөрөмжөөр хангаж өглөө. Зарим сургуульд сургалтын техник хэрэгсэл дутагдалтай, цахилгааны хүч чадал муу, анги танхимууд цахилгаан түгээх залгуургүй байсан ч өөрсдийн нөхцөл боломжоор мэдээлэл харилцааны технологийг сургалтадаа ашиглаж байна. LCD, кодоскоп, телевиз, магнитофон зэргийг хичээлд хэрэглэдэг боллоо. СӨБС-ийн багш нар менежмент, ерөнхий сурганы хичээлүүдийн магистрантуудад лекцийг POWER POINT программ дээр хийж, сургалтадаа ашигладаг боллоо. ФТС-ийн багш нар дотоод портал сайтыг нээн ажиллуулж байна.



    1.2.1.3. Багшийн давхар мэргэжил эзэмших сургалтын талаар:



    2007-2008 оны хичээлийн жилд давхар мэргэжил олгох сургалтыг англи хэл, техник урлал, мэдээлэл зүй, түүх-нийгэм судлалын багшийн мэргэжлээр зохион байгууллаа. Зарим нэгэн хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг холбогдох тэнхим, сургуулиудаар гаргуулж нэмэлт өөрчлөлт хийлээ. Давхар мэргэжил олгох сургалтын элсэлтийг чанартай зохион байгуулж, сургалтанд хяналт тавьж, гарсан санал хүсэлтийг хүлээн авч тэнхимүүдтэй хамтран шийдвэрлэн, төгсөлтийн шалгалтыг журмын дагуу авч, төгсөгчид сертификат болон диплом бичих ажлыг хийж гүйцэтгэлээ. Дээрх сургалттай холбоотой төлбөрийн тооцоог бүрэн барагдуулан, багш нарын цагийн хөлс олгох ажлыг тухай бүрт нь тооцож ажиллав.

    Түүнчлэн англи хэл болон мэдээлэл зүйн зуны сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

    Энэхүү хичээлийн жилд тус сургалтанд нийт орсон орлого 32940000 төгрөг байна. Үүнээс багш нарын цагийн хөлсөнд 13 сая орчим төгрөг зарцуулж, 20 сая орчим төгрөгийн ашигтай ажилласан байна. (Үүнд мэдээлэл зүйн багшийн бямба гариг, түүх нийгмийн ухааны сургалт болон орон нутагт зохион байгуулагдаж байгаа сургалтын орлого хамрагдаагүй болно. )

    Тухайн хичээлийн жилд багшийн давхар мэргэжил олгох сургалтанд нийт 200 орчим багш нар хамрагдаж, I, II, III шатны сертификатаа авсан байна.

    1.2.1. 4. Сургалтын гадаад харилцаа:



    БНХАУ-ын Засгийн газрын шугамаар хятад хэлний мэргэжилтэн багш Чөн Чин Ханыг 2 дахь жилдээ, японы “Жайка” байгууллагаас мэргэжилтэн багш Мория Сато,солонгосын сайн дурын “Койка” байгууллагаас багш Чэ Үй Юн Воныг солонгос хэлний багшаар тус тус урин ажиллуулж байгаа нь сургалтанд чухал түлхэц болж байна. Солонгосын Боловсролын их сургуулийн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг МУБИС-ийн солонгос хэлний багш оюутнуудын хамтарсан 14 хоногийн зуны сургалтыг 2008 оны 6-р сарын 15-наас 6-р сарын 29-ны хооронд амжилттай зохион явууллаа. Швецарийн “Герман хэлний багш нар, суралцагчдыг дэмжих” байгуулагатай хамтран ажилласнаар мэргэжилтэн багш нарыг 1 жилийн хугацаатай урьж ажиллуулж байна.



    Бүгд Найрамдах Хятад Улсын Хөх хотын багшийн их сургуулийн биологи, хими, газарзүйн сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээний дагуу багш, оюутан солилцож, фосфоритийн хими, биологийн төрөлжсан салбараар хамтарч ажиллаж эхэллээ.

    ОХУ-ын Буриадын Улаан Үдийн Их сургуулийн Байгалийн Ухааны Факультет, Химийн сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн ХБНГУ-ын Бильфильдын их сургуулийн биологийн факультетын ургамлын салбар, дидактикийн багш нартай хамтран ажиллах гэрээг шинээр байгууллаа.

    Японы Жайка байгуулагын санхүүжилтээр бага анги, мэдээлэлзүй, математикийн дидактикийг боловсронгуй болгох төсөл хэрэгжиж МУБИС-ийн 10 багшийн мэргэжлийг Япон улсад дээшлүүлэв. Мөн БСС-ийн 3 багш АНУ-д 6 сараар мэргэжил дээшлүүлсэн болно.

    Германы ДААД-ын санхүүжилтээр Герман улс, Германы Билефельдийн Их Сургуультай танилцах, сургалт семинарт оролцох хөтөлбөрт аялалд ГХС-ийн 6 оюутан хамрагдав. Энэ төслийн хүрээнд 4 багш ХБНГУ-д мэргэжил дээшлүүлж Германы профессоруудын удирдлагаар ТНУС,БСС, ГХС-ийн багш нарт 3 хонгийн сургалт семинар явууллаа.

    Европын холбооны санхүүжилтээр “ЕБС-ийн багш нарын мэргэжлийг ажлын байранд нь дээшлүүлэх “ төслийг Төв,Хэнтий аймагт амжилттай хэрэгжүүлж, МУБИС-ийн 10 гаруй багшийг Англи,Дани улсуудад туршлага судлуулав.



    1.2.2. Төгсөлтийн дараах сургалт

    1.2.2.1. Магистратур, докторантурын сургалтын талаар:



    2007-2008 оны хичээлийн жилд тус сургуулийн магистратурт 27 мэргэжлээр 903 хүн суралцсаны 600- аад нь шинээр элсэж, үүнээс өдрийн ангид 84, эчнээгээр 346, экстернатаар 46, Боловсролын удирдах ажилтны хөнгөлөлттэй ангид- 25, Орон нутаггийн Засаг даргын тамгын газар болон БСГ-ын хүсэлтийн дагуу орон нутагт тухайлбал Дорнод аймагт 53, Өмнөговь аймагт 35 хүнийг тус тус шинээр элсэн суралцав. Докторантурт 16 мэргэжлээр 169 хүн суралцсаны 65 нь шинээр элсэн суралцав.

    Шинэээр элссэн магистрат, докторантуудын сургалт, эрдэм шинжилгээний ажлыг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу зохион байгуулан явууллаа.

    Хичээлийн жилд магистратур-докторантурын сургалтын ажлыг Төгсөлтийн дараах сургалтын менежерийн багийн ажлын ерөнхий төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллалаа. Мөн магистратур, докторантурын сургалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж шинээр мөрдүүлж эхэллээ.

    Энэ хичээлийн жилд төгсөх нийт магистрантуудаас 287 нь дипломын ажлаа амжилттай хамгаалж, магистрын зэрэг хүртэв. Доктор (Ph.D)-ын зэргийг 10 хүн хамгаалснаас Боловсрол судлалын ухаанаар 7, Түүхийн ухаанаар 1, Утга зохиолоор 2 докторант байв. Магистрын зэрэг бүтээлээр нь кредит дүйцүүлэн экстернатаар хамгаалуулах зөвлөлийн хуралдааныг 3-удаа амжилттай зохион байгуулж, болзол хангасан хот, хөдөө, орон нутгийн тэргүүний бүтээлч багш, арга зүйч, эрдэм шинжилгээний ажилтан нийт 131 хүнд Боловсрол судлалын магистрын зэрэг хүртээлээ.

    2007 оны “Магистрын болон докторантын оны шилдэг илтгэл” шалгаруулах уламжлалт эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулав. Илтгэлийг Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Боловсрол судлалын чиглэлээр тус тус шалгаруулж байр эзлүүлж урамшуулав. Улмаар шилдэг илтгэлийн эмхэтгэлийг хэвлэлтэнд бэлэн болгож гаргах болов. Магистрантур-докторантурын аварга шалгаруулах сагс , волейвол, теннисны уламжлалт тэмцээнийг 5 удаагаа амжилттай зохион байгуулж, суралцагчдын талархлыг хүлээв.

    Магистратурын сургалтын өдөр тутмын ажлыг хэвийн явуулах, сургалтын явцад хяналт тавьж, магистрантуудын санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэхэд ажлын гол зорилгоо болгож, тэнхмийн эрхлэгч нартай хамтарч ажилласан. Хичээлийн болон шалгалтын хуваарийг тухай бүрт нь гаргаж, сургалтын төлөвлөгөөний дагуу хичээл заах багш нарын цагийн тооцоог зохих журмын дагуу тухай бүрт нь хийж ирэв. Цаашид Магистр, докторын сургалтын хичээлийн агуулга, хичээл хоорондын ахисан түвшний ялгааг тодорхой түвшинд анхаарч, судалгаа шинжилгээний ажлын явцад хяналт түлхүү тавьж ажиллах шаардлагатай байгаа болно.

    Ерөнхий ба мэргэжлийн суурь хичээлүүд, Улсын шалгалт, Диплом хамгаалалтын хуваарийг хугацаанд нь гаргуулж мөрдүүлж байв. Магистрат, докторантуудын санал хүсэлт, өргөдөлийг хүлээн авч зохих шийдвэрүүдийг гаргуулан холбогдох тушаалуудыг журмын дагуу гаргаж байв.

    Орон нутагт зохион байгуулж буй Магистратурын экстернат сургалтаар Дорнод Дээд сургууль дээр 6 магистрат Магистрын зэрэг амжилттай хамгаалсан. Мөн сургалтын төлөвлөгөөт орлогоос гадна нийт 34 сая 822 мяаган төгрөгийн орлого оруулсан.



    МУБИС-ийн багш, эрдэмтэд хотын болон хөдөө орон нутгийн сургуультай хамтран бүсийн болон улсын чанартай олон олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулсан байна. Тухайлбал, Математик Статистикийн сургуулийн багш нар улс ,хот, дүүрэг болон Эхлэл, Баянгол дүүрэг, Мянгат сан, Төв, Дундговь аймаг, Багануур дүүрэг зэрэг орон нутгийн математикийн олимпиадыг зохион явуулж, бодлого дэвшүүлсэний зэрэгцээ Багануур.Төв, Дундговь аймгийн багш нарт бодлого бодох ур чадвар,олимпиадын бодлогын талаар зөвлөгөө өглөө. Гадаад хэлний сургуулийн багш, эрдэмтэд 2005 оноос эхлэн Булган аймгийн Гурванбулаг сумын бүрэн дунд сургуультай хамтран сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит Гадаад хэлний Олимпиадыг амжилттай явуулсан байна.





    1.2.2.2. Багш, боловсролын ажилтны мэргэжил дээшлүүлэх төвийн үйл ажиллагааны талаар



    Боловсролын ажилтны, ялангуяа бага, дунд боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх ажлын хэрэгцээ шаардлага улам өсч байгаа тухай Засгийн газрын мөрийн хөтөлбөр болон Монголын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнөөс гаргасан уриалга, Монгол Улсын Боловсролыг 2015 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд уг асуудлыг чухалчлан авч үзсэнтэй уялдуулан БСШУ-ны сайдын 2002 оны 55 дугаар тушаалаар багш нарын мэргэжил дээшлүүлэх бодлогыг хэрэгжүүлэхээр “Багш нарын мэргэжил дээшлүүлэх бодлого, тогтолцоог хянан үзэж, чанарыг сайжруулан улсын хэмжээнд аргазүйн удирдлагаар ханган ажиллах” шийдвэрийг хүлээлгэсний дагуу 2007 онд “Багш, боловсролын ажилтны мэргэжил дээшлүүлэх төв” байгуулагдан ажиллаж байна.



    Тус төв нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх зорилгоор төрөл бүрийн их дээд сургууль төгсөөд ЕБС-д ажиллаж буй бүх мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын ажилтны мэргэжлийг дээшлүүлэх сертификатын сургалтыг хичээлийн жилд хоёроос доошгүй удаа төвлөрсөн хэлбэрээр зохион байгуулах ажлыг уламжлал болгож ажиллалаа. Үүнд:

    • “Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн зарим сургуулийн багш нарын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг 2008 онд зохион байгуулах төлөвлөгөө”- г 1000 ширхэг хэвлүүлэн нийслэл хот, аймгийн Боловсрол, соёл
    2010,09,09
    Шинэ ном
    Шинэ ном Ак...
    Шинэ ном пр...
    Электрон шуудан
    Хэрэгцээт сайтууд
    МУБИС-ийн электрон номын каталоги
    МУБИС-ийн Moodle сургалтын систем
    БСШУ-ны яамны цахим хуудас
    МУИС-ийн цахим хуудас
    ШУУИС-ийн цахим хуудас
    МУ-ын төрийн байгуулагуудын нэгдсэн хуудас
    Хуулийн сангууд
    Өдөр тутмын мэдээний хуудас
    Copyright © 2008