2006-11-08 16:54
МУБИС-ийн нийт багш, ажилчид, оюутан та бvхэнд ажлын ендер амжилт хvсэе...  

English page

       Танилцуулга

Танилцуулга

Сургуулийн тvvх
Манай багш нар
Yйл ажиллагаа
Гадаад харилцаа
Тvнш байгууллагууд
       Бvтэц, зохион байгуулалт

СЭШ-ний Зевлел

Нийгмийн Ухааны тэнхим
Монголын Тvvхийн тэнхим
Дэлхийн Тvvхийн тэнхим
СЭШТев
Оюутны Зевлел
       Сургалт

Бакалаврын сургалт

Магистрантурын сургалт
Докторантурын сургалт
Сертификацийн сургалт
Зайн сургалт
Сургалтын материалууд
       Сургалт, судалгааны тевvvд

Хэрэглээний эрх зvйн клиник

Канад судлалын тев

Тvvх, Археологийн тев

Дидактикын тев

       Дадлага

Багшлах дадлага

Хээрийн дадлага

Нийгэм-Улс терийн дадлага

ЭША-ын дадлага

       Элсэлт-2005

Элсэлтийн тухай

Элсэлтийн журам

Тест, гарын авлага

Элсэгчдэд зориулсан сургалт

 

Докторантурын сургалт:

Тvvх, нийгмийн ухаан сургууль Улс тeр судлал, Философи, Монголын тvvх гэсэн чиглэлээр докторантурын сургалт явуулдаг.

Докторантурын сургалт нь 3-4 жилийн хугацаатай явагдах бeгeeд нийт 60 кредитийн хичээлvvдийг vзэж судална. Vvнээс ерeнхий суурь 12 кр, мэргэжлийн хичээл 18 кредит, сонгон мэргэшvvлэх хичээл 18 кредит, эрдэм шинжилгээний ажил 18 кредит байдаг.

ТНУС-ийн профессор багш нар, тухайлбал доктор, д/проф. Э.Тамир, доктор, д/проф. Д.Наранцэцэг, доктор, д/проф.Ц.Гантулга, доктор, д/проф. Ж.Гэрэлбадрах, доктор, д/проф. Л.Алтанзаяа,доктор, д/проф. Ю.Атар, доктор, д/проф. Ц.Тeрбат, доктор На.Сvхбаатар, доктор Ц.Энхчимэг, доктор С.Энхжин нарын эрдэмтэн багш нар хичээл зааж байна. Мeн vvний зэрэгцээ бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын нарийн мэргэшсэн эрдэмтэд, доктор, профессоруудыг урьж хичээл заалгах, докторантуудын эрдэм шинжилгээний ажлыг удирдуулах зэргээр хамтран ажиллаж байна.

Нийгмийн ухааны тэнхим 1996 оноос Философи, Улс тeр судлалын чиглэлээр докторантурын сургалтын явуулж эхэлсэн байна. 1998 онд анхны улс тeр судлалын докторын зэргийг Нийгмийн ухааны тэнхмийн эрхлэгч асан Л.Пvрэвдорж «Улс тeрийн хошуучлалын зарим асуудалд» сэдвээр 1998 онд хамгаалсан байна. Улс тeр судлалын докторантурын сургалтанд Иргэний нийгмийн хeгжлийн орчин vеийн асуудлууд, улс тeрийн онолын шинэлэг асуудлууд, глобальчлалын vйл явц: онолын бодлогын чиглэлvvд, Монголын тeр, эрх зvйн тvvхийн судалгааны онол, арга зvйн асуудлууд зэрэг мэргэжлийн болон сонгон судлах хичээлvvд ордог. Философийн мэргэжлийн хичээлvvдэд Орчин vеийн eрнeдийн философи, Буддын гvн ухаан, Монголын гvн ухаан, Хvний философи зэрэг хичээлvvд ордог.

Монголын тvvхийн тэнхим нь Монголын тvvхийн бvх vе, тvvний дотор Археологи, Антропологи, Угсаатны зvй, XIII-XIX зууны Монголын тvvх, ХХ зууны Монголын тvvх, сурвалж судлал, Тvvхэн газар зvй, Монголын улс тeрийн тvvх судлал, Монголчуудын соёл уламжлал, Монголын угсаатны тvvх зэрэг чиглэлээр судалгаа шинжилгээ хийх докторантуудыг элсvvлэн сургах боломжтой. Жил бvр хоёроос доошгvй докторант элсэн суралцдаг. Энэ хичээлийн жилээс докторантурын сургалтын хавсралт тeвeллeгeeг шинэчлэн гаргах гэж байна. Eнгeрсeн хугацаанд тус салбарын докторантурыг суралцан тeгссeн 3 хvн эрдэмийн зэргээ амжилттай хамгаалсан ба одоо 2 докторант хамгаалах бэлтгэлээ хийж байна. Цаашид докторантурын сургалтын удирдлага, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна.

Докторантурт мэргэжлийн сургалтын зэрэгцээ МУБИС-ийн докторантурын сургалтын Ерeнхий суурь хичээл болох Мэргэжлийн философи арга судлал, Шинжлэх ухааны судалгааны арга зvй хичээлvvдийг нийгмийн ухааны тэнхмийн эрдэмтэн профессор багш нар зааж байна. Та бvхнийг манай сургалтанд хамрагдаж бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

2006-2007 оны хичээлийн жилд 1-р дамжаанд суралцаж
буй МУБИС-ийн докторантуудын «Мэргэжлийн философи»
хичээлээр гvйцэтгэх бие даах ажлын удирдамж
2006.11.06



 

 

 
© 2005. Гэрэлт-Од Э. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.