|
Улсын Багшийн Институтийг бvрдvvлсэн ууган тэнхимvvдийн нэг нь Тvvхийн тэнхим билээ . 1951 онд тус сургууль байгуулагдахад Тvvхийн салбар анх дунд сургуулийн багш бэлтгэж байсан багшийн 2 жилийн курс (факультет )ба багшийн оройн дээд сургуулийн 30 гаруй оюутныг шилжvvлэн авч хоёрдугаар ангид суралцуулахын хамт нэгдvгээр ангид шинээр элсэлт авах vндсэн дээр 1951-оны I Х сарын 29- нд хичээлээ нээжээ . Анх байгуулагдахад тэнхим нэг л багштай тэр нь еерее тэнхимийн эрхлэгчийн алба давхар хашдаг байсан бегеед энэ хvн бол хожмын улс терийн нэрт зvтгэлтэн , профессор Жамбын Батменх байв.
Европын Холбооны санхvvжилтээр Олон улсын “ТАСИС/ТЕМПУС” хетелберийн хvрээнд тvvхийн сургалтын хетелберийг шинэчлэх, багш бэлтгэх неецийг хегжvvлэхэд дэмжлэг vзvvлэх, “Марко” теслийг санаачлан Германы Билефельд, Английн Иксетерийн их сургуулийн туршлагатай эрдэмтэн багш нарыг оролцуулан хэрэгжvvлсэн нь тvvхийн тэнхимийн шинэчлэлд шийдвэрлэх ач холбогдолтой зvйл болсон юм. Энэхvv теслийн vр дvнд олон удаагийн уулзалт, зевлелгеен, сургалт семинар зэрэг шинэлэг арга хэмжээнvvд зохион байгуулагдаж, сургалтын шинэ орчин бvрдvvлэх , орчин vеийн тvвшний материаллаг баазтай болох талаар бодитой алхмууд хийгдсэн юм.
1997-2000 онуудад олон улсын “Марко” тесел бодитой хэрэгжиж ихэнх багш нараа Англи, Германд мэргэжил дээшлvvлэх, тvvхийн хичээлийн агуулгыг экземпляр (сонгох, голыг нь олох) аргаар шинэчлэх, хетелбер хийх, тvvхийн сургалтанд интерпретацийн аргыг хэрэглэх, сургалтыг нээлттэй, челеетэй бие даасан байдлаар явуулах олон улсын зуны болон хавсрын сургалт семинаруудыг тогтмол зохиож, тvvх-нийгмийн ухааны сурах бичиг, гарын авлагуудыг хамтран зохиож сургалтын хетелберт зохих нэмэлт еерчлелт оруулсан юм. Енеедер мэргэжлийн сонгон суралцах хичээл , магистрын хичээлийн агуулга , сургалт зохих тvвшинд зvгширэн хэрэгжиж байна . Энэхvv шинэчлэлийг тэнхимийн хэмжээнд бодитойгоор хэрэгжvvлж эмхлэн цэгцлэх vйлсэд тэр vед тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан дэд профессор Т . Жамбалдорж зохих vvрэг гvйцэтгэжээ .
2000 оноос УБИС еерчлелт шинэчлэлийн 10 жилийн туршлагыг харгалзан , олон улсын жишигт нийцvvлж сургалтын телевлегеегее оюутныг бие дааж сурах чиглэлээр еерчлех арга хэмжээ авсан билээ. Тvvхийн тэнхим ч энэ шаардлагын дагуу сургалтын телевлегеегее еерчилж , тэр еерчлелтед нийцvvлэн бvх хичээлийн сургалтын хетелберее vндсэнд нь шинэчиллээ . 2001 оноос манай салбарын сургалт улмаар ергежин тvvх-аялал жуулчлалын мэргэжлээр боловсон хvчин бэлтгэж эхлэв.
Тэнхимийн багш нар заадаг хичээлийнхээ агуулга, арга зvйг сайжруулах талаар байнга анхаарч, хетелбер, семинарын аргачлалаа енгерсен бvхий л vеvvдэд ямагт шинэчилж иржээ. Профессор. Ц. Сvрэнхорлоо МАХН - ын тvvхийн хичээлийн хетелбер, семинарын аргачлалыг боловсруулах, намын тvvхийн лекц гаргахад оролцжээ. МАХН - ын тvvхийн сургалтанд зориулж альбом гаргасан байна. Д/э. Г. Даваацэрэн Зевлелтийн дээд сургуулийн жишээгээр тvvх заах аргын агуулгыг тогтоож хетелберее гарган зааж байжээ. Дэд профессор Т. Жамбалдорж мэргэжлийн ба мэргэжлийн бус ангид заах Монголын тvvх, тvvх бичлэг, угсаатны зvйн хичээлийн стандарт, хетелбер, сонгон мэргэшvvлэх хичээл, магистрын сургалтын хетелберvvдийг экземпляр зарчмаар боловсруулж , холбогдох шинжлэх ухаантай интеграцчилсан еерчлелт хийжээ.
Тус тэнхимийн хегжил дэвшилд гадаад харилцаа нэгэн чухал хvчин зvйл болж ирлээ. Зевлелтийн мэргэжилтэн порфессор А. Ф. Кисёлёв , А. В. Исаенко нар уригдан ирж багш нарыг сургалт эрдэм шинжилгээний ажилд дагалдуулан сургаж, хичээлийн агуулга, арга зvйг сайжруулахад тусалж байлаа.
Тэнхимийн бvх багш ЗХУ-д (хуучин нэрээр) мэргэжил дээшлvvлснээс гадна тус тэнхимд ажиллагсдаас М. Санждорж , Лха. Бат-Очир , А. Маамуу, Ц. Сvрэнхорлоо, Д. Наваан, С. Пvрэвжав, Д. Наранцэцэг зэрэг багш нар ЗХУ-д, Л. Жамсран БНХАУ- д эрдмийн зэрэг хамгаалжээ.
1997 оноос тvvх нийгмийн ухааны хичээлийн агуулга, арга зvйг сайжруулах, материаллаг баазыг бэхжvvлэх чиглэлээр Европын холбоо, тvvний тэргvvлэх хегжилтэй орнууд болох ХБНГУ, Английн мэргэжилтнvvд оролцсон.
Тегсегчдийн дотроос сургууль, мэргэжлийнхээ нэр хvндийг ергеж яваа эрдэмтэд, хеделмерийн сайчууд олон арав терен гарчээ. Монгол улсын хеделмерийн баатар, Монгол улс, ОХУ-ын гавьяат тамирчин, дархан аварга Х. Баянменх, Терийн шагналт яруу найрагч П. Пvрэвсvрэн (ТГЗ) анхны Ардын багш Г. Батсvх (ГЗТ) Монгол улсын гавъяат багш С. Гомбосvрэн, Б. Дармаа, Д.Дондогдорж, Б. Долгормаа, Г. Шагдарсvрэн, Х. Дvгэр нар болон бvх шатны сургуульд ажиллаж байгаа олон арван тэргvvний багш нараараа тэнхимийн хамт олон бахархаж байдаг юм.
Проф. Ц. Сvрэнхорлоо 1921 оны хувьсгалын тvvх, МАХН-ын тvvх бичлэгт холбогдох нилээд тооны бvтээл туурвисан байна. Тэрээр 1921 оны хувьсгалыг vндэсний ардчилсан хувьсгал хэмээн анх дvгнэснийг одоо ч эрдэмтэд зевшеерен хvлээж байна . Рашид-ад-Дины “Судрын чуулган” хэмээх алдарт бvтээлийг 680 гаруй жилийн дараа эх хэлнээ анх удаа орчуулан гаргав.
Бvх шатны сургуулийн тvvхийн хичээлийн агуулга , арга зvйг шинэчлэн сайжруулах , сурах бичиг гарын авлага гаргах нь тэнхимийн багш нарын эрдэм шинжилгээний ажлын чухал чиглэл байсаар иржээ .
Тэнхимийн багш нарын 50% нь дотоод гадаадын теселд хамрагдан оролцож байгаа ба енгерсен жил Ц . Тербат , У . Эрдэнэтуяа нарын зэрэг багш нар Англи , Швейцарь , Канад , ОХУ , Унгар улсуудад мэргэжил дээшлvvлж сургалтанд хамрагджээ .
Багш , оюутны эрдэм шинжилгээний хурлыг бусад сургуулийн мэргэжил нэгтнvvдээ оролцуулан жилд 1-2 удаа уламжлал болгон явуулж ирэв. 1998 оноос Эрдэм шинжилгээний бичиг” цувралаар гаргаж нийтийн хvртээл болгож эхэлсэн бегеед 2002 оноос тэнхим дагнасан “ Тvvхийн сэтгvvл ” эрхлэн гаргаж байна. Одоогийн байдлаар Монголын тvvхийн тэнхимийн багш нар 100% эрдмийн зэрэг, цолтой, тvvний дотор 50 гаруй хувийг доктор (PhD), дэд профессор эзэлж байна.
Енгерсен жилvvдэд сургалтын орчныг бvрдvvлэх явдалд тэнхимээс бололцооныхоо хэрээр анхааран ажиллаж тодорхой ахиц гарсаар иржээ .
Монголын тvvхийн тэнхимийн одоогийн бvрэлдэхvvн
|
Багшийн нэр |
Эрдмийн зэрэг |
Заадаг хичээл |
1 |
Ц. Гантулга |
Д-р, д/проф . |
Монголын тvvх , Мэргэжлийн удиртгал , Сонгон мэргэшvvлэх |
2 |
Ж. Гэрэлбадрах |
Д-р, д/проф . |
Архив судлал , Сурвалж судлал , Сонгон мэргэшvvлэх , Тvvхэн газар зvй |
3 |
С. Энхжин |
Доктор |
Монгол бичиг , Архив , Монголын тvvх |
4 |
Т. Жамбалдорж |
Д/проф . |
Монголын тvvх , Монголын угсаатны зvй , Сонгон мэргэшvvлэх |
5 |
На. Сvхбаатар |
Магистр .докторант |
Намтар судлал , Сурвалж судлал , Монголын тvvх |
6 |
Ц. Тербат |
Доктор |
Монголын археологи , Археологийн vндэс , Археологи , Монголын тvvх |
7 |
У. Эрдэнэтуяа |
Магистр. докторант |
Манж , Тевд хэл , Монголын угсаатны зvй , Угсаатан судлал , Монгол бичиг |
8 |
Алтанбагана |
Бакалавр |
|
9. |
|
|
|
|