2005-04-24 11:33
МУБИС-ийн нийт багш, ажилчид, оюутан та бvхэнд ажлын ендер амжилт хvсэе...  

English page

       Танилцуулга

Танилцуулга

Сургуулийн тvvх
Манай багш нар
Yйл ажиллагаа
Гадаад харилцаа
Тvнш байгууллагууд
       Бvтэц, зохион байгуулалт

СЭШ-ний Зевлел

Нийгмийн Ухааны тэнхим
Монголын Тvvхийн тэнхим
Дэлхийн Тvvхийн тэнхим
СЭШТев
Оюутны Зевлел
       Сургалт

Бакалаврын сургалт

Магистрантурын сургалт
Докторантурын сургалт
Сертификацийн сургалт
Зайн сургалт
Сургалтын материалууд
       Сургалт, судалгааны тевvvд

Хэрэглээний эрх зvйн клиник

Канад судлалын тев

Тvvх, Археологийн тев

Дидактикын тев

       Дадлага

Багшлах дадлага

Хээрийн дадлага

Нийгэм-Улс терийн дадлага

ЭША-ын дадлага

       Элсэлт-2005

Элсэлтийн тухай

Элсэлтийн журам

Тест, гарын авлага

Элсэгчдэд зориулсан сургалт

 

Yйл ажиллагаа:

Сургалтын vндсэн зорилго , чиглэл

Сургууль тvvх - нийгэм судлал , тvvхийн багш - тvvхч , нийгэм судлал - эрх зvй , философи - улс тер судлаач , тvvх аялал жуулчлал гэсэн чиглэлээр бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалт явуулж байна . 1994 оноос тvvх , философи , улс тер судлалын магистрантур , докторантурын сургалт нээн хичээллvvлж , едер , эчнээ , экстернат хэлбэрээр 90 шахам магистр тегсгеж гаргасан ба одоо 40 гаруй хvн магистрантур болон докторантурт суралцаж байна . Манай сургалтын vйл ажиллагаанд МУИС , ШУА - ийн эрдэмтэн багш нар ерген оролцдог . Тус сургуулийн дэргэд тvvх , философи , улс тер судлалаар магистрын зэрэг хамгаалуулах эрдмийн зевлелvvд ажилладагаас гадна манай эрдэмтэн багш нар докторын зэрэг хамгаалуулах нэгдсэн зевлелд багтдаг .

Тэнхим , багш нарын бvрэлдэхvvн

Тvvх нийгмийн ухааны сургуулийн харъяанд Монголын тvvхийн тэнхим , Нийгмийн ухааны тэнхим , Дэлхийн тvvхийн тэнхим vйл ажиллагаа явуулдаг. Эдгээр тэнхимvvд нь мэргэжлийн ангиудаас гадна мэргэжлийн бус ангиудад заах Монгол улсын тvvх , дэлхийн тvvх , улс тер судлал, философи , эрх зvйн мэргэжлийн сургалтыг хариуцаж байна.

Тус сургуульд 27 профессор багш нар ажиллаж байгаагийн дотор 7 доктор , дэд профессор, 1 дэд профессор, 4 доктор (PhD), 15 докторант , магистр ажиллаж байна . Манай багш нар МННХ /Соросын сан/, Иргэний боловсрол тев , Английн Иксетерийн их сургууль, Германы Билефельдийн их сургууль, Хех хотын Багшийн их сургууль зэрэг гадаадын байгууллага , сургуулиудтай хамтран ажиллаж ирэв. Мен ‘' Марко ”,” Данида ”,” Сургууль -2001”, “ Хууль бидний амьдралд ” тесел, хетелберийн vйл ажиллагаанд оролцож тvvх - нийгмийн ухааны салбар дахь шинэчлэлтийг амжилттай хэрэгжvvлж байна . Бид Канад , Япон , Хятадын элчин сайдын яам болон бусад гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажилладаг . 2001 оноос МННХ , Соросын Сангийн дэмжлэгтэйгээр “ Хэрэглээний эрх зvйн клиник ” теслийг хэрэгжvvлж эхлэв . Тус сургууль нь 1997-2000 онд ТАСИС хетелберийн хvрээнд Английн Иксетерийн их сургууль , Германы Билефельдийн их сургуулиудтай хамтран Тvvх - нийгмийн ухааны сургалтын хетелберийг боловсронгуй болгох , Монголд багш бэлтгэх неецийг хегжvvлэх зорилготой “ Марко ” теслийг амжилттай хэрэгжvvлсэн . Теслийн vр дvнд тvvх - нийгмийн ухааны голлох хичээлийн сургалтын хетелбер , агуулга , арга зvйг шинэчилж , оюутны хэрэгцээнд зориулан хамтарсан сурах бичиг , гарын авлагуудыг бэлтгэж , сургалт эрдэм шинжилгээний 400 гаруй ном , 10 CD , 50 гаруй газрын зураг , прожектор , компьютер , хувилагч зэрэг сургалтын хэрэгслvvдтэй тевийг байгуулан ажиллаж , сургалтын таатай орчныг бvрдvvлж байна . Теслийн шугамаар хэвлэлийн миницех , компьютерийн лаборатори байгуулж , интернетийн сvлжээнд компьютерvvд бvрэн холбогдсон нь багш оюутнуудад ерген мэдээлэл авах , гадаад дотоодын оюутан сурагчид , эрдэмтэд , сургуулиудтай хамтран ажиллахад ихээхэн vvрэг гvйцэтгэж байна .

Тус сургуульд 2000 оноос эхлэн Канадын засгийн газрын дэмжлэгтэйгээр Канад судлалын тесел хэрэгжиж одоогоор 3 багш тус улсад очиж мэргэжил дээшлvvлээд байна . 2002-2003 оны хичээлийн жилээс эхлэн ТНУС нь ХБНГУ - ын Билефельдийн Их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулан , багш нараа богино хугацаагаар мэргэжил дээшлvvлэх , Германы эрдэмтэн , профессоруудыг урьж хичээл заалгах , туршлага солилцох ажлыг эхлvvлээд байна . Мен 2001 оноос МННХ , Соросын сангийн дэмжлэгээр “ Хэрэглээний эрх зvйн клиник ” теслийг хэрэгжvvлж байгаагийн сацуу Монголын багш бэлтгэх боловсролын чанар , vр егеежийг сайжруулж , ирээдvйн багшлах боловсон хvчний ур чадварыг дээшлvvлэхэд чиглэсэн “ БАГШ -2005” теслийг хэрэгжvvлэхэд идэвхтэй оролцож байна .

Сургуулийн дэргэдээ Сургалт Эрдэм Шинжилгээний Тев ажилж, 3000 гаруй мэргэжлийн ном зохиол, ендер хурдны интернетэд холбогдсон орчин vеийн компьютерийн лаборатори багш, оюутанд vйлчлэхийн зэрэгцээ, Хэрэглээний эрх зvйн клиник тевийг ажиллуулж нийгмийн ухааны мэргэжлийн оюутан, магистрант, докторантуудад тедийгvй тvншлэгч ЕБС, Судалгаа шинжилгээний болон тер захиргааны байгууллагуудтай хамран ерселдех чадвартай багш, мэргэжилтэн бэлтгэхэд vйл ажиллагаагаа чиглvvлж байна.

Мен бид МУБИС-ийн бvх бvрэлдэхvvн сургуулиудад “Монголын тvvх”, “Улс тер судлал”, “Гvн ухаан” зэрэг хичээлvvдийг дээд боловсролын стандартад тусгагдсан еренхий эрдмийн мэдлэг олгох сургалтыг явуулдаг ерген хvрээтэйгээрээ онцлог сургууль юм.

Тvvх, Нийгмийн Ухааны Сургуулийн жил ирэх бvр есен тэлж одоо нийгмийн ухаан, монголын тvvх, дэлхийн тvvх гэсэн 3 тэнхим, 35 шахам багш, 500 орчим оюутан, 40 магистрант, 20 докторанттай. Эдvгээ тус сургууль нь профессор, дэд профессор 6, доктор, дэд доктор 10, магистр багш 22 гаруй ажиллаж байна. Манай сургуулийн багш нар МУИС-ийн профессор багш нар, ШУА-ийн Философи Социологийн Хvрээлэн, Тvvхийн хvрээлэн, Археологийн хvрээлэн, Vндэсний тев архив, Vндэсний тvvхийн музейн эрдэмтэд болон бусад Их Дээд Сургуулиудтай хамтран ажилладаг. Мен 1996-2001 онуудад Европын Холбооны санхvvжилтээр ТАСИС-ТЕМПУС хетелберийн хvрээнд “ Тvvхийн сургалтын хетелберийг шинэчлэх, Монголд багш бэлтгэх неецийг хегжvvлэхэд дэмжлэг vзvvлэх ” МАРКО тесел амжилттай хэрэгжсэн. Тус теслийн хvрээнд Английн Эксетерийн Их Сургууль, Германы Билефельдийн Их Сургуулиудтай хамтран ажиллаж, одоо тус харилцаа vргэлжлэн хегжсеер байна. Мен МННХ /Соросын Сан/-ийн Дээд Боловсролыг Дэмжих Хетелбер, CARI хетелбер, Данида, ДААД-ийн теслийн хvрээн дэх олон улсын теселд тус сургуулийн багш нар идэвхитэй оролцож Английн Брэдфордын Их Сургууль, Кембриджийн Их Сургууль, Бельгийн Антверпений Их Сургууль, АНУ-ын Миннесотагийн Их Сургууль, Канадын Британы Колумбын Их Сургууль, ОХУ-ын Их Сургуулиад, БНХАУ-ын Хех Хотын Багшийн Их Сургууль, Японы болон БНСУ-ын зарим Их Сургуулиудтай тус тус хамтран ажиллаж байна.

Эрдэм шинжилгээний ажил:
ТНУС-ийн багш нар монголын тvvх, дэлхийн тvvх болон монголын гvн ухаан, улс терийн шинжлэх ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол, их дээд сургуулийн сурах бичиг мен эрдэм шинжилгээний егvvлэл бичиж Монголын тvvхийн тэнхим “Тvvхийн сэтгvvл” эрдэм шинжилгээний бичиг, Нийгмийн ухааны тэнхим “Менталит” эрдэм шинжилгээний бичиг товхимолыг жил тутам гаргаж байна. Багш нарын бvтээл бусад мэргэжлийн сэтгvvл, номд тогтмол хэвлэгдэж байна.

Манай сургуулийн багш нар еерсдийнгее тедийгvй оюутан, шавь нараа эрдэмжvvлэхэд онцгой анхаарч еерсдийн мэдлэг чадвараа харамгvй хуваалцааж байдаг. Сургуулийн зарим багш нар эрдэм шинжилгээний егvvллээ ОХУ, БНХАУ, Солонгос, Япон, Франц, АНУ-д хэвлэгджээ.

Тvvх, Нийгмийн Ухааны Сургууль сургалтын агуулга, арга зvй, боловсон хvчний неец, сургалтанд ашиглах зохих техник хэрэгсэлтэй учир 1999 онд анхны магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын нэг болж одоо тус сургуулийн хоёр дахь шатны магадлан итгэмжлэл, хетелберийн магадлан итгэмжлэл хийлгээд байна. Ингэснээрээ тус сургуульд суралцаж буй оюутнууд олон талын сургалтын хенгелелтvvд эдлэх, чанартай багш боловсрол эзэмших, сургалтын агуулга, арга зvй, багш мэргэжилтний чадварыг улам сайжруулах vндсэн нехцел болж байна.

Бакалаврын зэргийн сургалт:
•  Тvvх-нийгэм судлал
•  Тvvхч-тvvхийн багш
•  Тvvх-аялал жуулчлал
•  Уран зохиол-тvvх
•  Нийгэм судлал-Эрх зvйн багш
•  Философи-улс тер судлаач

Магистрантур, докторантурын сургалт:
•  Монголын тvvх
•  Гvн ухаан
•  Улс тер судлал


 

 

 
© 2005. Гэрэлт-Од Э. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.