|
Тvvх , Нийгмийн ухааны сургуулийн анх vvсэн байгуулагдсан тvvхийг сехвел , 1951 онд Улсын багшийн институт 4 салбартай нээгдсэний нэг нь тvvх газар зvйн салбар байлаа . Энэ бол одоогийн тvvх нийгмийн ухааны сургуулийн vндэс суурь байсан юм . Тэр цагаас хойш тус салбар сургалт , эрдэм шинжилгээ , багшлах бvрэлдэхvvний хувьд ергежин бэхжиж , байгалийн ухааны болон сурганы салбаруудтай нэгдэж “ Байгаль - Нийгмийн ухаан - сурганы факультет ” гэсэн нэртэйгээр vйл ажиллагаагаа явуулж байгаад 1991 оноос биеэ даасан Нийгмийн ухааны факультет , 2001 оны 9- р сараас Тvvх , Нийгмийн ухааны сургууль болон ергежсен юм . Vvсч хегжсен 50 гаруй жилийн хугацаанд тvvх - нийгмийн ухааны чиглэлийн 10 гаруй мэргэжлээр 3000 гаруй дээд боловсролтой багш бэлтгэж манай орны бvх шатны сургууль , тvvний дотор МУИС , УБИС , ШУА зэрэг сургалт , эрдэм шинжилгээний тэргvvлэх байгууллагуудыг боловсон хvчнээр хангадаг гол уурхай боллоо .
Манай тегсегчдеес 20 гаруй эрдэмтэн , хеделмерийн баатар , ардын ба гавьяат багш , тер нийгмийн зvтгэлтнvvд олон арваараа терж , терелх сургуулийнхаа нэр терийг ендерт ергеж яваа нь бидний бахархалыг терvvлдэг юм .
Эдvгээ Тvvх , Нийгмийн ухааны сургууль нь 30-аад багш ажилтантай , захиралаар доктор Л.Алтанзаяа, захирлын нарийн бичгийн даргаар Б. Оюунбилэг ажиллаж vйл ажиллагаа явуулж байна
|