|
1951 онд Улсын Багшийн Институт 4 салбартай нээгдсэний нэг нь одоогийн Тvvх, Нийгмийн ухааны сургууль бегеед анх тvvх, газарзvйн хосолсон чиглэлээр сургалт явуулж эхэлжээ. Энэ vеэс сургалт, эрдэм шинжилгээ болон багшлах бvрэлдэхvvний хувьд улам ергежин тэлсээр 1991 оноос бие даасан факультет, 2001 оноос сургууль болон ергежсен тvvхтэй. Енгерсен хугацаанд тvvх-газар зvй, газар зvй-тvvх, тvvх-пионерийн удирдагч, тvvх-нийгэм судлал, тvvх-уран зохиол, тvvх-нийгмийн сэтгэл зvйч мэргэжлээр тус тус дээд боловсролтой багш бэлтгэж ирсэн. Эдvгээ тvvх-нийгэм судлал, тvvхийн багш-тvvхч, нийгэм судлал-эрх зvйн багш, философи-улс тер судлаач, тvvх-аялал жуулчлал, уран зохиол-тvvхийн гэсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх бакалаврын сургалт явуулж байна. Мен 1994 оноос тvvхч, философич, улс тер судлаач мэргэжлээр магистантур, докторантурын сургалт нээн хичээлvvлж едер, эчнээ, экстернат хэлбэрээр 110 шахам магистр, 20 гаруй доктор терvvлсэн арвин баялаг тvvхтэй.
Сургуулийн дэргэдээ Сургалт Эрдэм Шинжилгээний Тев ажилж, 3000 гаруй мэргэжлийн ном зохиол, ендер хурдны интернетэд холбогдсон орчин vеийн компьютерийн лаборатори багш, оюутанд vйлчлэхийн зэрэгцээ, Хэрэглээний эрх зvйн клиник тевийг ажиллуулж нийгмийн ухааны мэргэжлийн оюутан, магистрант, докторантуудад тедийгvй тvншлэгч ЕБС, Судалгаа шинжилгээний болон тер захиргааны байгууллагуудтай хамран ерселдех чадвартай багш, мэргэжилтэн бэлтгэхэд vйл ажиллагаагаа чиглvvлж байна.
Мен бид МУБИС-ийн бvх бvрэлдэхvvн сургуулиудад “Монголын тvvх”, “Улс тер судлал”, “Гvн ухаан” зэрэг хичээлvvдийг дээд боловсролын стандартад тусгагдсан еренхий эрдмийн мэдлэг олгох сургалтыг явуулдаг ерген хvрээтэйгээрээ онцлог сургууль юм.
Тvvх, Нийгмийн Ухааны Сургуулийн жил ирэх бvр есен тэлж одоо нийгмийн ухаан, монголын тvvх, дэлхийн тvvх гэсэн 3 тэнхим, 35 шахам багш, 500 орчим оюутан, 40 магистрант, 20 докторанттай. Эдvгээ тус сургууль нь профессор, дэд профессор 6, доктор, дэд доктор 10, магистр багш 22 гаруй ажиллаж байна. Манай сургуулийн багш нар МУИС-ийн профессор багш нар, ШУА-ийн Философи Социологийн Хvрээлэн, Тvvхийн хvрээлэн, Археологийн хvрээлэн, Vндэсний тев архив, Vндэсний тvvхийн музейн эрдэмтэд болон бусад Их Дээд Сургуулиудтай хамтран ажилладаг. Мен 1996-2001 онуудад Европын Холбооны санхvvжилтээр ТАСИС-ТЕМПУС хетелберийн хvрээнд “ Тvvхийн сургалтын хетелберийг шинэчлэх, Монголд багш бэлтгэх неецийг хегжvvлэхэд дэмжлэг vзvvлэх ” МАРКО тесел амжилттай хэрэгжсэн. Тус теслийн хvрээнд Английн Эксетерийн Их Сургууль, Германы Билефельдийн Их Сургуулиудтай хамтран ажиллаж, одоо тус харилцаа vргэлжлэн хегжсеер байна. Мен МННХ /Соросын Сан/-ийн Дээд Боловсролыг Дэмжих Хетелбер, CARI хетелбер, Данида, ДААД-ийн теслийн хvрээн дэх олон улсын теселд тус сургуулийн багш нар идэвхитэй оролцож Английн Брэдфордын Их Сургууль, Кембриджийн Их Сургууль, Бельгийн Антверпений Их Сургууль, АНУ-ын Миннесотагийн Их Сургууль, Канадын Британы Колумбын Их Сургууль, ОХУ-ын Их Сургуулиад, БНХАУ-ын Хех Хотын Багшийн Их Сургууль, Японы болон БНСУ-ын зарим Их Сургуулиудтай тус тус хамтран ажиллаж байна.
Эрдэм шинжилгээний ажил:
ТНУС-ийн багш нар монголын тvvх, дэлхийн тvvх болон монголын гvн ухаан, улс терийн шинжлэх ухааны чиглэлээр эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол, их дээд сургуулийн сурах бичиг мен эрдэм шинжилгээний егvvлэл бичиж Монголын тvvхийн тэнхим “Тvvхийн сэтгvvл” эрдэм шинжилгээний бичиг, Нийгмийн ухааны тэнхим “Менталит” эрдэм шинжилгээний бичиг товхимолыг жил тутам гаргаж байна. Багш нарын бvтээл бусад мэргэжлийн сэтгvvл, номд тогтмол хэвлэгдэж байна.
Манай сургуулийн багш нар еерсдийнгее тедийгvй оюутан, шавь нараа эрдэмжvvлэхэд онцгой анхаарч еерсдийн мэдлэг чадвараа харамгvй хуваалцааж байдаг. Сургуулийн зарим багш нар эрдэм шинжилгээний егvvллээ ОХУ, БНХАУ, Солонгос, Япон, Франц, АНУ-д хэвлэгджээ.
Тvvх, Нийгмийн Ухааны Сургууль сургалтын агуулга, арга зvй, боловсон хvчний неец, сургалтанд ашиглах зохих техник хэрэгсэлтэй учир 1999 онд анхны магадлан итгэмжлэгдсэн сургуулиудын нэг болж одоо тус сургуулийн хоёр дахь шатны магадлан итгэмжлэл, хетелберийн магадлан итгэмжлэл хийлгээд байна. Ингэснээрээ o ус сургуульд суралцаж aoe оюутнууд олон талын сургалтын хенгелелтvvд эдлэх, чанартай багш боловсрол эзэмших, сургалтын агуулга, арга зvй, багш мэргэжилтний чадварыг улам сайжруулах vндсэн нехцел болж байна.
Бакалаврын зэргийн сургалт:
Тvvх-нийгэм судлал
Тvvхч-тvvхийн багш
Тvvх-аялал жуулчлал
Уран зохиол-тvvх
Нийгэм судлал-Эрх зvйн багш
Философи-улс тер судлаач
Магистрантур, докторантурын сургалт:
Монголын тvvх
Гvн ухаан
Улс тер судлал |