-------------------------------- СУРГАЛТ----------------------------------
 
    ХеТеЛБеР    
     

Дизайн зохион бvтээлтийн тэнхмийн бэлтгэх мэргэжлvvдийн хетелбер

ДYРСЛЭХ УРЛАГ ДИЗАЙНЫ БАГШ МЭРГЭЖЛИЙН
БАКАЛАВР ЗЭРГИЙН СУРГАЛТЫН ХЄТЄЛБЄР

Мэргэжлийн индекс D 142115 Нийт кредит 119

Мэргэжлийн суурь хичээлvvд

1. Мэргэжлийн удиртгал МУ-100 1.0 кредит

Сургууль, тэнхимийн vvсэл, хєгжлийн тойм, урлал техникийн багш мэргэжлийн онцлог, сургалтын тєлєвлєгєє, хєтєлбєр стандартын цєм агуулга, УБИС-ийн vйл ажиллагаанд мєрдєгдєх зарим дvрэм журамтай танилцана.
• Шинийг санаачлагч, бvтээлч багш нар зураач, урчууд, дизайнер зохион бvтээгчдийн ажлын арга туршлагаас суралцана.
• Бие дааж суралцах болон уран бvтээл, судалгаа шинжилгээний ажил хийх арга зvйн vндэстэй танилцана.

2. Мэргэжлийн дидактик МД-ЗОО 5.0 кредит

Урлал техникийн багшийн ур чадвар, нийгэмд эзлэх байр суурь, бvтээлч хандлага, бие хvний тодорхой шинж чанаруудыг тєлєвшvvлж, мэргэжлийн дидактикийн онол, арга зvй, туршилт, судалгааны ажлын арга барил эзэмшvvлнэ.
• Сурагчдын орон зайн тєсєєлєл, сэтгэхvй, дvрслэх, зохион бvтээх авьяас чадварыг хєгжvvлэх арга зам, сургах vйл ажиллагааны арга барилд суралцана.
• Сургалтын vндсэн зарчим, арга хэлбэр, хэрэглvvрийг хичээлдээ зєв сонгон ашиглах арга барил эзэмшинэ.
• Дvрслэх урлагийн дидактикийн хичээлээр сурагчдын гоо сайхны мэдрэмж таашаал, дvрслэх урлагийн ойлголт, гарваль шинж авьяас чадавхийг илрvvлж хєгжvvлэх, єєрийн санаа тєсєєлєл, хvсэл тэмvvлэл, мєрєєдлєє зурж дvрслэх хууль дvрэм ашиглан чєлєєтэй дvрслэх аргад сургах, тэдгээрийг удирдан чиглvvлэх арга зvй, технологийг эзэмшихэд чиглэгдэнэ.

3. Хар зураг ХЗ-200 4 кредит

Хар зураг-дvрслэлийн vндэс болохынх нь хувьд тvvний vvсэл гарал, хєгжлийн тvvхэн явц, тєрєл ангилал, vvрэг ач холбогдлыг онолын талаас нь судална. Бодит байдлын гэрэл сvvдрийн шvтэлцэл, эд юмсын бvтэц тогтолцоог зургийн хавтгай дээр гэрэл сvvдрийн болон орон зайт дvрслэл хийх бусад онол арга зvйд тулгуурлан бодит байдлаас мэдэрч дадлага хэлбэрээр эд юмсын гадаад гадаргуугийн бvтэц, дотоод мєн чанарыг натюрморт, амьтан, хvн гэсэн курсээр суурь уран зургийн сургалтын сонгодог арга барилаар ЕБДС-д зураг дvрслэлийн vндсийг заах бэлтгэлтэй болно.

4. Єнгєт зураг, технологи ЄЗТ-200 14 кредит

Бодит байдлын єнгє, зvс, хэлбэр харьцаа, тон, орон зай, бvтэц зvй тогтлын онол арга зvйг уран сайхны мэдрэмжид тулгуурлан судалж эд юмс, орчин, хvн амьтан, байгалийн байдлыг биет байдлаас онол практикийн нягт хослолоор судална. Уран бvтээл хийх арга барилд суралцана.
Оюутнууд эзэмшсэн мэдлэг чадвартаа тулгуурлан бие дааж уран бvтээл хийх чадвар эзэмшихийн зэрэгцээгээр уран зургийн онол технологи, арга зvйн, заах аргын мэдлэг эзэмшиж ЕБС, бусад мэргэжлийн сургуульд багшлах бэлтгэлтэй болно.

5. Дvрслэх геометр-проекц ДГ-100 4 кредит

Проекц буулгах зарчим, проекцлох аргуудын мєн чанар, зvй тогтол, уялдаа холбоог судлан загварчлалын онол зарчимд тулгуурлан биет юмсын байршил, хэлбэр дvрс, хэмжээг тодорхойлох, хувиргалт хийх, график аргад суралцана.
Оюутнуудын орон зайн тєсєєлєл, хийсвэр сэтгэхvй, логик vйлдэл хийх, шинийг сэдэх, зохион бvтээх авьяас чадвар хєгжиж vйлдвэрлэл, техник, урлаг, уран сайхны болон дизайны зориулалт бvхий зураг тєслийг ямарч аргад тулгуурлан гvйцэтгэх онол, практикийн бэлтгэлтэй болно.

6. Техникийн зураг зvй ТЗ-200 5 кредит

Инженерийн графикийн суурь боловсролын нэг болох. Техникийн зураг зvй хичээл нь баримт бичгийн стандарт, график дvрслэлийн арга зарчмын тухай мэдлэгийг дээд боловсролын тєвшинд эзэмшvvлнэ.
Техникийн зураг зvй хичээлээр:
• Графикийн зургийн vндсэн стандартууд
• Техникийн зурагт хэрэглэгдэх vндсэн дvрслэлvvд
• Техникийн эд ангийн зураг, холбох, угсрах зураг, хєдєлгєєн дамжуулах механизмуудын зураг зурах -Барилгын зураг • Зохион бvтээх, техникийн баримт бичиг боловсруулах зэрэг бvлэг сэдвvvдийг судалж, мэдлэг боловсролоо практикт бvтээлчээр ашиглаж эдлэл юмсын зураг тєсєл макет загварыг зохион бvтээх чадвартай болгох зорилготой юм

7. Галбирын анатоми ГА-200 1 кредит

Хvний биеийн ерєнхий бvтэц, хvн адгуусан амьтадын биеийн адил тєстэй ба ялгагдах талууд, хvний биеийн тулгуурын эрхтэний систем болох яс, булчингийн анатоми.
Хvний биеийн харьцаа хєдєлгєєн анатомийг судалж, зураг урлалын боловсрол эзэмших суурь мэдлэгийг олгоно.

8. Гоо зvй ГЗ-200 1 кредит

Гоо зvйн шинжлэхн ухааны vндсэн асуудал, урлаг-шинжлэх ухааны харилцан шvтэлцээ, гоо сайхны хvмvvжил боловсрол, нийгмийн болон бие хvний гоо сайхны ухамсар хvмvvжлийн бvтэц тогтолцоо, тvvний vvрэг ач холбогдол болоод гоо сайхны vvднээс урлагийг vзэх vзэл онол, тvvх шvvмжлэлийн гол гол асуудлуудыг онолын хэлбэрээр судалж сургалт хvмvvжлийн ажилдаа хэрэглэх мэдлэг чадвар эзэмшvvлэхэд чиглэгдэнэ.
Энэ хичээлийг судлахдаа дvрслэх урлагийн тєрлvvд тvvний онол практикт тvлхvv тулгуурлаж судална.

9. Урлагийн сэтгэлзvй УСЗ –200 1 кредит

Урлагийн сэтгэл судлалын хичээлээр дvрслэх урлагийн онолын асуудлыг сэтгэлзvйн ухаантай холбож, орчин vеийн шинжлэх ухааны арга зvйтэй хосолж ойлгох нєхцєл бvрдvvлнэ.
• Сэтгэж танин мэдэх, мэдэрч танин мэдэхvйн философийн vндэстэй танилцаж сэтгэл хєдлєл, урлагийн бvтээл туурвихад эхний нєхцєлийг бvрдvvлэх боломжийг судална.-Урлан туурвих vйл ажиллагаанд зохион бодохуйн оролцоо, ялангуяа бvтээлч зохион бодохуйн эрэмбэ дараатай процесс уран сайхны боловсруулалтын аргын vндэс бодитойгоос хийсвэрлэж хувиргалт хийх зарчимтэй танилцуулна.
• Мэдрэмжийн vvрэг тvvнийг бvтээлчээр ашиглаж уран бvтээлийг туурвисан практик жишээнvvдтэй танилцана.

10.Yндэсний урлал YУ-300 2 кредит

Дvрслэх урлаг, дизайны багш болох хvний зайлшгvй эзэмшвэл зохих мэдлэг чадварын нэг бvрэлдэхvvн бол vндэсний гар урлал мєн.
Уламжлалт гар урлалын арга дээр тvшиглэн дvрслэлийн уран чадвар эзэмшvvлэх нь манай орны нєхцєлд тохиромжтой тул ЕБС-ийн багш нар vндэсний гар урлалд суралцах зорилт тавьж байгаа юм.
Yндэсний урлалын хичээлээр монгол хээ угалз, оёдол, хатгамал, дарханы урлал, сийлбэр, арьс ширэн урлал, эсгий ширмэл, зvмбэр, баримал, шуумал гэсэн vндсэн тєрлvvдийн урлах арга технологийг судалж голлох тєрлvvдээр оюутан бvр бvтээл хийх хэмжээнд чадвар эзэмшинэ.

11. Шрифт зохиомж ШЗ-ЗОО 5 кредит

Vсгийн урлал, тvvний ур ухаанд суралцах, тvvхэн гарваль сэтгэхvйд нєлєєлєх vйлдлийг судалснаар орчин vеийн шаардлагад нийцсэн vсэг чимэглэлийн эх загварыг мэргэжлийн тєвшинд бие дааж гvйцэтгэх онолын болон практик чадварыг энэ хичээл олгох зорилготой юм. Vсгийн тухай ойлголтуудыг хэрэглээний урлагийн чиг хандлагаар судалж, vсгийн тvvхэн хєгжлийн vе шатуудыг тоймлон, монгол vндэсний бичиг соёлын дурсгалтай танилцана.
Vсгийн олон тєрєл хэв маягийг сургалт vйлдвэрлэлийн vйл ажиллагаанд бvтээлчээр хэрэглэх чадвар тєлєвшvvлнэ.

12. Техникийн vндэс ТV ЗОО 3 кредит

Техникийн тухай ойлголтуудыг гvн ухаан, техникийн шинжлэх ухааны ерєнхий хандлагаар судална.Техникийн тvvхийг хєгжлийн vе шатуудаар тоймлон судалж техникийн зарим чухал нээлтvvд, тодорхой объектуудын зохион бvтээлтийн тvvхтэй танилцана.Суралцагсад техникийн ертєнцийг танин мэдэж хvсэл, сонирхолтой болж техникийн объектуудын зохион бvтээлтийн тvvхийг тайлбарлах, сурагчдад заах чадвар эзэмшинэ.

13. Урлагийн тvvх УТ-ЗОО 7 кредит

Монголын дvрслэх урлагийн хичээлээр уламжлалт зураг дvрслэлийн vvсэл гарваль, хєгжил хувьсал, орчин vеийн дvрслэх урлагийн шинэлэг чиг хандлага, сэтгэлгээний дvрслэл, арга барилын онцлогийг судлан онол-тvvхийн мэдлэг эзэмшvvлнэ. Дэлхийн урлагийн тvvхийн хичээлээр эртний хvй нэгдлээс эхлээд одоог хvртэл хугацаанд улс гvрнvvдийн ард тvмний соёл иргэншлийн хєгжлийн тvvхэн замналтай танилцаж, урлаг соёлын дэвшлийн онцлог, дэлхий дахины ач холбогдол, хvний нийгмийн харилцаанд бий болсон оюуны болон эдийн соёлын ололт, гоо сайхны сэтгэлгээний мєн чанарыг судалж мэргэжлийн онолын суурь боловсролыг оюутанд эзэмшvvлнэ.
Тvvх, археологийн шинжлэх ухааны ололтод тулгуурлаж єрнє, дорно дахины уран сайхны сэтгэлгээний уламжлалыг харьцуулан vзэж, урлаг судлалын ухааны vндэстэй танилцана.
Орчин vеийн дvрслэх урлагийн хєгжлийн чиг хандлагатай оюутнуудыг танилцуулж, урлах арга барил, урлагийн уламжлал, шинэчлэлийн онол арга зvйн vндсийг судалж, сэтгэлгээний урлагийн хєгжил урсгал чиглэлvvд бусад шинжлэх ухааны тєрєл зvйлтэй холбогдох онцлогийг ойлгох чадвартай болно.

14. Сав баглаа боодол СББ – 300 2 кредит

Хэлбэрийг мэдрэх, зохион бvтээх бvтээлч эрэл хийх, сэтгэлгээг чєлєєтэй хєгжvvлэх ерєнхий хандлагаар судална.
Бvтээгдэхvvний сав баглаа боодолд тавигдах, гоо зvй-vйлдвэрлэл-хэрэглээний шааргдлагуудыг судалж, цаасан загварыг орон зайд хийхэд загварт нєлєєлєх хvчин зvйлс, загвар зохион бvтээлтийн тvvхтэй танилцана.Суралцагсад зохион бvтээх хvсэл сонирхолтой болж сэтгэлгээг чєлєєтэй хєгжvvлэх цаасан материалтай харьцаж сурах, сурагчдад хялбар материалаар загвар зохион бvтээлтийн хичээлийг заах чадвар эзэмшинэ.

15. Фото график Ф-300 1 кредит

Уран сайхны гэрэл зураг, тvvний зохиомжийн дэг, арга барил, техник vйл ажиллагааг урлаг-гоо сайхны-техникийн шинжлэх ухаануудын ерєнхий хандлагаар судална.Уран сайхны гэрэл зургийн тvvхэн хєгжлийг товч тоймлон судалж, гэрэл зургийн аппаратын ерєнхий зохион байгуулалт, техникийн vзvvлэлт, зураг авалтын тавилт, зохиомж байрлуулах арга ажиллагаатай танилцана. Сурагцагсад юмс vзэгдлийн євєрмєц хийгээд тvгээмэл зvй тогтлуудыг танин мэдэрч тэдгээрийг зургийн хальсанд оновчтой буулгах, зохиомж найруулгын аргад суралцаж улмаар сурагчдыг гоо сайхны мэдрэмжтэй, техниктэй харьцах арга ухаанд сургана.

16. Интерьер-экстерьер ИЭ-ЗОО 3 кредит

Уран барилгын vндсэн ухагдахуунуудыг урлал, техникийн шинжлэх ухааны ерєнхий хандлагаар судална. Уран барилга, тvvний салбар хэсэг болох интерьер экстерьерийн хєгжлийн vе шатуудыг тоймлон судалж, тvvнд тавигдах vндсэн шаардлагууд, тєсєл зохион бvтээлтийн vндсэн элементvvд, гvйцэтгэх арга ажиллагаатай танилцана.
Суралцагсад оршиж амьдрах орон байраа єєрсдийн таашаалд нийцvvлэн єєрчилж тєлєвлєх, ЕБС-ийн анги танхимын дотоод засал тохижилтыг сайжруулах, сурагчдад уран барилга интерьер экстерьерийн анхан шатны ойлголтыг заах чадвар эзэмшинэ.

   
         
               

© 2007 , Дvрслэх урлаг, Технологийн Сургууль

Монгол Улсын Боловсролын Их Сургууль - Mongolian State University of education - Монгольский Государственный Университет Образования