-------------------------------- СУРГАЛТ----------------------------------
 
    МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ    
     

Дизайн зохион бvтээлтийн тэнхэмд бэлтгэх мэргэжлийн тодорхойлолт

1.ДYРСЛЭХ УРЛАГ, ДИЗАЙНЫ БАГШ МЭРГЭЖЛИЙН ТОДОРХОЙЛОЛТ

Мэргэжлийн индекс: ДЕ – 142115
Мэргэжил: Дvрслэх урлаг-дизайн
Мэргэшил: Дvрслэх урлаг-дизайны багш
Боловсролын зэрэг: Бакалавр, магистр
Суралцах хугацаа: 4-5,5


1.Мэргэжлийн зориулалт

УБИС-д дvрслэх урлаг-дизайны багшийг бэлтгэж дvїрслэх урлаг-дизайны багш цол, дvрслэх урлаг-дизайны мэргэжлийн чиглэлээр боловсролын диплом, бакалавр, магистрийн зэрэг олгоно. Тєгсєгчид ерєнхий боловсрол, мэргэжлийн сургуулиудад дvрслэх урлаг-дизайны мэргэжлээр багшлахаас гадна судалгаа шинжилгээ хийх, график-дизайнер, удирдах бусад ажил эрхэлж болно.

2.Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага

Зах зээлийн эдийн засгийн харилцаатай, хvмvvнлэг иргэний ардчилсан нийгэмд ажиллаж амьдрах ёс суртахуунтай, аливаа асуудалд vнэлэлт дvгнэлт єгєх оюуны єндєр чадавхитай, эх оронч, бусад улс vндэстний соёл иргэншлийг ойлгон хvндэтгэдэг, эрх зvйт тєр, хууль цаазыг дээдлэн нийгэм улс тєрийн харилцаанд оролцох соёлтой.
Мэргэжлийн єндєр мэдлэг, бие дааж суралцах чадвар, бvтээлч сэтгэлгээтэй, ертєнцийг vзэх vзэл нь тєлєвшсєн, хєдєлмєрийн чанар, vр дvнг эрхэмлэгч, хvнийг танин мэдсэнээр тэдний сайн сайхны тєлєє сэтгэл, зїтгэл гарган тэмцэн хєгжїїлэгч байна.

3.Мэргэжилтний мэдлэг

Байгаль-хvн-нийгмийн цогц тогтолцооны зїй тогтол, бодит хуулиудын їйлчлэлийг танин мэдэх аливаа vзэгдэл, харилцаанд vнэлэлт дїгнэлт єгч хvмvvст итгэл їнэмшил тєрvvлэх.
Мэргэжлийн боловсролын хувьд гоо зvйн шинжлэх ухаан, урлагийн онол-тvvхийн суурь онолуудын харьцангуй бvрэн цогц мэдлэгтэй, гоо сайхны єндєр мэдрэмж, сэтгэлгээтэй, салбар шинжлэх ухааны хєгжлийн чиг хандлага судалгааны арга барилыг мэддэг.
Ерєнхий ба сурган хvмvvжvvлэх сэтгэл судлалын онолын суурь мэдлэгтэй, хувь хїний зан чанар, сэтгэцийн онцлогийг харгалзан оюуны vйл ажиллагааг хєгжvvлэх болон монгол ардын сурган хvмvvжvvлэх єв уламжлал, сэтгэл судлал, сурган хvмvvжvvлэх ажлаа оношлолын їндсэн дээр ялгавартай зохион байгуулах.
Техник технологийн онол дадлагын мэдлэг чадвартай, амьдрал хєдєлмєрт бэлтгэгдсэн байх.
Гадаад хэлний зохих мэдлэгтэй, эх хэл бичгээ сайн эзэмшсэн, яруу сайхан илэрхийлэх мэдлэг чадвартай байна.

4.Мэргэжилтний чадвар

Тухайн салбарынхаа орчин vеийн шинжлэх ухааны vзэл санаа, зvїй тогтол, хєгжлийн байдал, хэрэглээ, судалгааны аргууд.Ерєнхий боловсролын буюу мэргэжлийн сургуулийн сургалтын агуулга, заах арга, ном зvй болон хvvхэд залуучуудын нас сэтгэцийн онцлог, тухайлбал юуг ямар хэмжээгээр хэрхэн хvлээн авах чадвар, сонирхол хэрэгцээний талаар єргєн мэдлэгтэй. Ерєнхий боловсролын болон мэргэжлийн сургуулийн сургалтанд тухайн хичээлээр авч vздэг ухагдахууныг vндэслэх, тєлєвшvvлэх, єргєтгєх. Заадаг хичээлийнхээ сургалтын vйл ажиллагаанд логик дидактикийн задлан шинжилгээ хийх.Сурах, сургах, хєгжvvлэх тєрєл бvрийн арга барилын болон сургалтын технологийг сайжруулах vр дvнтэй санал дvгнэлтийг соргогоор харж туршлагаа баяжуулах. Мэргэжлийн vндэс болох тухайн шинжлэх ухааны нарийн буюу хэрэглээний салбарт ажиллахад суурь хичээлvvдээр олж авсан мэдлэгтээ тулгуурлан бие дааж ажиллах, сурах замаар мэргэжлийн мэдлэгээ баяжуулах, шинэчлэх, шинэ мэргэжил эзэмших мэдлэг чадвартай байна.

5.Мэргэжилтний зэрэг.

Бакалавр. Мэргэжлийн чиглэлийн шинжлэх ухааны суурь, онол, мэргэжлийн мэдлэг, тvvнийг практикт хэрэглэх vндсэн чадвар дадал, эрдэм шинжилгээний ажлын арга барил эзэмшсэн, орчин vеийн техник хэрэгсэл ашиглан, мэдээлэл боловсруулж хэрэглэх, гадаад хэлээр мэргэжлийн ном, хэвлэлийг ашиглах чадвартай байна.
Магистр. Тодорхой сэдвээр туршилт, судалгааны ажил хийж зохих їр дїнд хїрсэн, шинэлэг санаа дэвшїїлэх, зєвлємж аргачлал бэлтгэх, компьютер хэрэглэн мэдээлэл боловсруулах, хоёроос доошгїй гадаад хэлээр мэргэжлийн ном хэвлэлийг ашиглах, аль нэг гадаад хэлээр харгилцах чадвартай байна.

*

“Дvрслэх урлаг-Дизайны багш” мэргэжлийн
сургалтын тєлєвлєгєєний тайлбар

1. Энэхvvсургалтын тєлєвлєгєєг 2003-2004 оны хичээлийн жилээс1-р дамжаанаас эхлэн мєрдєнє.
2. Гадаад хэлний хичээлээр 1-р улиралд Орос хэл, 2-р улиралд Англи хэлийг судална.
3. Багшлах дадлагыг 6-р улиралд 6 долоо хоногийн хугацаагаар ЕБС- ийн мэргэжлийн болон заах аргын багш нарын удирдлагын дор хийнэ.
4. Хээрийн дадлагыг 2-р улирлын тєгсгєлд байгалийн єнгє дїрсийг суд- лахад 2 долоо хоног, 6-р улирлын эхэнд дипломын ємнєх хээрийн дадлагыг 3 долоо хоног тус тус хийнэ.
5. Дизайны хичээлээр 1-р улиралд vйлдвэрлэлийн дизайны лекц график, чимэглэлийн ажлын суурь мэдлэг олгох, 2-р улиралд график дизайны онолын лекц, 3-р улиралд амьтан ургамлаар тэмдэгт, 4-р улиралд їсгэн тэмдэгт, 5-р улиралд реклам сурталчилгааны зурагт хуудас, 6-р улиралд бараа vйлчилгээний тэмдэгт боодлын цаас мєн байгууллага аж ахуйн газрын чимэглэл иж бvрдэл /фирменый стиль/,дипломын ажлын сэдэв сонголт боловсруулалтыг тус тус хийнэ.
Дээр дурьдсан онол дадлагыг эзэмшихдээ шрифт зохиомж, компьютер дизайн, уран сайхны боловсруулалт, сав баглаа,интерьер экстерьер гэсэн хичээлvvдтэй харилцан уялдаатай цогц асуудлыг судална.
6. Захиалагч байгууллагыг сонгож, 2 долоо хоногийн хугацаанд дизайн, чимэглэлийн ажлыг мэргэжлийн багшийн удирдлагаар дадлага хийнэ.
7. Багш мэргэжлээр сонгон суралцахдаа мэргэжлийн дидактикаас гадна Сургууль судлал, СХ судалгааны арга зvй, Сургуулийн сэтгэл зvйн алба, нийгмийн ажлын удиртгал зэргээс оюутан єрєє сонгож болно.
8. Дvрслэх урлаг дизайны багш мэргэжлээр тєгсєгчдийг авьяас сонирх- лоор нь сонгон мэргэшvvлэхдээ жил бvрийн тєгсєлтийг тэнхимийн бод- логод нийцvvлэн дизайны єєр єєр чиглэлээр хичээллvvлэх болно.

:

   
         
             

© 2007 , Дvрслэх урлаг, Технологийн Сургууль

Монгол Улсын Боловсролын Их Сургууль - Mongolian State University of education - Монгольский Государственный Университет Образования