Mongolian State University of Education
Эхлэл Нийтлэл Мэдээлэл хайх Мэдээлэл төрөл Холбоо барих Мэдээ оруулах МУБИС-ийн чөлөөт хэлэлцүүлэг English...
Үндсэн цэс

  • Мэдээлэл
    Захиргаа аж ахуй
    Гадаад харилцаа
    Баклаварын сургалт
    Магистрын сургалт
    Эрдэм шинжилгээ
    Санхүү аж ахуй
    Оюутны холбоо
    Шинэ ном, бүтээлүүд
    Шинжлэх ухаан
    Зарлалууд
    Гишүүд
    Нэр

    Нууц үг



    Шинэ нууц үг авах:
    Мартсан дарна уу?
    МУБИС-ийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм
    Òºñºë

    МУБИС-ийн багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм

     

    Ректорын 200….оны ….тоот тушаалын 2-р  хавсралт

     

    Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1.Энэхүү дүрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, сургалтын  стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёсзүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.

    1.2.Багшийн эрх, ажиллах баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын үндсэн үүргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.

    1.3.МУБИС-ийн багшийн мэргэжлийн ёсзүйн дүрэм нь Их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёсзүйн дүрмийн бүрэлдэхүүн хэсэг мөн.

    1.4.МУБИС-ийн багш нь Боловсролын тухай хуулийн 44.2, Дээд боловсролын тухай хуулийн 14.2, МУБИС-д мөрдөгдөж байгаа дүрэм, журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

     

    Хоёр. Дүрмийн нэр томьёо

    2.1.Энэ дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

    2.1.1.” Багшийн мэргэжлийн ёсзүйгэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

    2.1.2.”Багшийн мэргэжлийн ёсзүйн хэм хэмжээгэж багшийн мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.

    2.1.3.”Багшийн ёсзүйн зөрчилгэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёсзүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

    2.1.4.Сургалтын эрх чөлөөгэж мэдлэг бүтээх, эзэмших, үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ бүтээлч шинэлэг арга технологоор зохион байгуулах, суралцагч сонирхол хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцлийг хангах боломж бүрдүүлэхийг хэлнэ.

     

    Гурав. Багшийн мэргэжлийн эрх

    3.1. МУБИС-ийн багш нь Боловсролын тухай хуулийн 44.1, Дээд боловсролын тухай хуулийн 14.1 дэх хэсэг, Сургуулийн дүрэм, дотоод журамд заасан эрхээр хангагдана.

     

    Дөрөв. Багшийн ёсзүйн хэм хэмжээ

    4.1.Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ суралцагчдаа бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, тэдэнд сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүүлнэ.

    4.2.Суралцагчид хувь хүний нь хувьд хүндэтгэл үзүүлэн тэдний сурах үйл ажиллагааг чиглүүлэн удирдагч, зөвлөгч байна.

    4.3.Суралцагчийн мэдлэг чадвар, хүчин чармайлтыг бодитой, шударга үнэлж, суралцагчийг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийж, багш, суралцагчийн хоорондын харилцаанд итгэл хүндэтгэлийг эрхэмлэнэ.

    4.4.Багшийн заах хичээлтэй холбоотой үндсэн хариуцлага нь үнэнийг бусдын эрхшээлд авталгүй хайж, түүнийг батлахын тулд мэдлэг боловсрол, заах арга, судалгаа хийх чадвараа хөгжүүлэн сайжруулахын төлөө өөрийн хүчээ дайчилна. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн үйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелүүлнэ.

     4.5.Хамт ажиллагчидтайгаа харилцахдаа ажил төрлийн холбогдолтой бодитой шүүмжлэл, санааг хүлээн авч, бусдын үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийднэ. Багш сургалтын үүргээ ухамсарлан, бусдын судалгаа шинжилгээ хийх эрх чөлөөг хүндэтгэж, хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дүгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой.

     

    Тав.Багшийн мэргэжлийн ёсзүйн зөрчил

     

    5.1.Багшийн мэргэжлийн ёсзүйн зөрчилд дараах үйлдэл, эс үйлдлийг тооцно.

    5.2.. Багшлах үүргээ хэрэгжүүлэхдээ:

    5.2.1.Багшлах үүргээ

    2010,09,06
    Шинэ ном
    Шинэ ном Ак...
    Шинэ ном пр...
    Электрон шуудан
    Хэрэгцээт сайтууд
    МУБИС-ийн электрон номын каталоги
    МУБИС-ийн Moodle сургалтын систем
    БСШУ-ны яамны цахим хуудас
    МУИС-ийн цахим хуудас
    ШУУИС-ийн цахим хуудас
    МУ-ын төрийн байгуулагуудын нэгдсэн хуудас
    Хуулийн сангууд
    Өдөр тутмын мэдээний хуудас
    Copyright © 2008