Mongolian State University of Education
Эхлэл Нийтлэл Мэдээлэл хайх Мэдээлэл төрөл Холбоо барих Мэдээ оруулах МУБИС-ийн чөлөөт хэлэлцүүлэг English...
Үндсэн цэс

  • Мэдээлэл
    Захиргаа аж ахуй
    Гадаад харилцаа
    Баклаварын сургалт
    Магистрын сургалт
    Эрдэм шинжилгээ
    Санхүү аж ахуй
    Оюутны холбоо
    Шинэ ном, бүтээлүүд
    Шинжлэх ухаан
    Зарлалууд
    Гишүүд
    Нэр

    Нууц үг



    Шинэ нууц үг авах:
    Мартсан дарна уу?
    МУБИС-ИЙН СУРАЛЦАГЧДЫГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

    Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1 Сургалтад кредит тогтолцоог хэрэгжүүлэхэд оюутны мэдлэгийн үнэлгээний нэгдсэн системийг улсын хэмжээнд зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр уг тогтолцоо иж бүрэн хэрэглэгдэх, улмаар дээд боловсролын сургалт олон улсын жишигт нийцэх, тэдний түвшинд хүрч үнэлэгдэх зорилтыг хангах боломж нээгдэнэ.
    1.2 Гэгээрлийн сайдын 1998 оны 255-р тушаалын нэгдүгээр хавсралт “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад кредит цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дүгнэх журам”-ын дагуу Монгол Улсын Боловсролын Их Сургуульд энэ журмыг мөрдлөг болгоно.
    1.3 Оюутан, суралцагчдын үнэлгээний нэгдсэн систем нь:
    а) Сурах/сургах үйл ажиллагааг бодитой үнэлэх,
    б) Оюутан суралцагчдын дэвшин суралцах болон шилжилтийн асуудлыг оновчтой хялбар дөхөм шийдвэрлэх,
    в) Сургалтын үйл явцыг удирдах, зохицуулах, хянах үйл ажиллагааг цэгцлэх, улмаар нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд ач холбогдолтой.
    Хоёр. Оюутны мэдлэг чадварын үнэлгээ
    Оюутны мэдлэг, чадварын үнэлгээний систем нь хоёр үе шаттай.
    Тухайн хичээлийн үнэлгээ. Сургалтын төлөвлөгөөний дагуу судалсан хичээлүүдийнхээ стандарт, хөтөлбөрийн биелэлтийг оюутан хичээлийн жилийн улирал тутамд рейтингийн оноо, түүнд харгалзах үсгэн үнэлгээ ба үнэлгээний оноогоор дүгнүүлнэ.
    2.2 Рейтингийн оноо: Оюутны хичээлийн ирц, бие даан гүйцэтгэсэн даалгаврын биелэлт болон лаборатори, семинарын хичээлд оролцсон байдал, стандарт, хөтөлбөрийн дагуу зайлшгүй эзэмшвэл зохих мэдлэг, чадварын төвшин тогтоолтын үнэлгээг зууны хувиар илэрхийлсэн тоо нь рейтингийн оноо болно. Рейтингийн оноог нэгжээр тоймлон гаргана.
    2.3 Тухайн хичээлээр оюутны авсан рейтингийн оноог гаргахдаа доорх томьёог ашиглана. P=(a+3b+2c+4d)/10

    Энд: Р- хичээлээр авсан рейтингийн оноо
    а- хичээлийн ирцийн рейтингийн оноо
    b- бие даан гүйцэтгэсэн даалгаврын биелэлт, лаборатори, семинарын хичээлээр авсан рейтингийн оноо
    с- Улирлын явцад тогтоосон мэдлэг, чадварын рейтингийн оноо
    d – Улирлын эцэст авсан шалгалтын рейтингийн оноо болно.
    2.4 Хичээлийн жилийн улирал бүрийн сургалт дууссан өдөр багш нар өөрийн заасан хичээлээр оюутны а, b, с үнэлгээнүүдийг бүрэн гаргаж үнэлгээний хуудсанд бичээд гарын үсгээ зурж бүрэлдэхүүний сургуулийн нарийн бичгийн даргад өгнө.
    2.5 Улирлын сургалт дуусмагц бүрэлдэхүүний сургууль, бакалаврын сургалтын менежер, сургалт хариуцсан мэргэжилтний батлан гаргасан хуваарийн дагуу шалгалтуудыг авна. Улирлын батлах шалгалтын тоо нь тухайн улиралд судалсан бүх хичээлийн тооны 50-60 хувь байх бөгөөд ямар хичээлээр батлах шалгалт авахыг тэнхмийн эрхлэгч, сургуулийн захирлын саналыг үндэслэн бакалавр сургалтын менежер тогтооно. Хичээлийн жилд профессор багш бүрийн заадаг нэгээс доошгүй хичээлээр улирлын батлах шалгалт авна. Шалгалтыг тухайн улиралд уг хичээлийг заасан багш, батлах шалгалтыг сургуулийн захирлын томилсон комисс авч үнэлгээ өгнө.
    2.6 Өвчин, осол, аюулд өртөх, хорио цээр гарсан зэрэг хүндэтгэх шалтгаанаар улирлын шалгалт өгөөгүй оюутнаас дараагийн улирлын эхний дөрвөн долоо хоногийн дотор төлбөргүйгээр шалгалт нөхөн авна.
    3.4 Улирлын шалгалтын үнэлгээний хуудсыг дипломын хавсралт бичих үндсэн баримт болгож, сургуулиуд хадгална.
    3.5 Сургалтаас завсардсан оюутны сурлагын үнэлгээ нь 3 жил хүчинтэй байна.
    3.6 Оюутан сурлагын дэвтрээ үрэгдүүлбэл хүсэлт гаргаж, зохих журмын дагуу дахин авах бөгөөд түүн дээр нь бүрэлдэхүүний сургуулийн нарийн бичгийн дарга шалгалтын үнэлгээний хуудаснаас хичээл бүрийн рейтингийн оноо, үсгэн үнэлгээг нь зөв хуулж, сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан баталгаажуулна.
    3.7 Оюутны сурлагын дэвтэр болон үнэлгээний хуудсанд бичигдсэн үнэлгээг засч өөрчилж болохгүй. Хэрэв ийм зөрчил гарвал холбогдох баримтыг үндэслэн, тэнхмийн эрхлэгч, шалгалт авсан багш нар уг зөрчлийг залруулан гарын үсэг зурж, залруулсан шалтгааныг тодорхой бичиж шалгалтын үнэлгээний хуудсанд хавсаргаж хадгална.
    3.8 Тухайн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг оюутан бие даан судлахаар хүсэлт гаргавал холбогдох тэнхмийн саналыг үндэслэн сургалт, эрдэм шинжилгээний зөвлөл улирлын эхэнд хэлэлцэж шийдвэрлэнэ. Энэ шийдвэрийг бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.
    3.9 Захирлын тушаалаар баталсан комисс зарим хичээлээр оюутны мэдлэг, чадварыг шалгаж, тухайн хичээлийн хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт өгч болно.
    3.10 Зөвхөн F үнэлгээг ахиулах зорилгоор дахин шалгалт авна.
    3.11 МУБИС-ийн бүрэн курсийг дүүргэх хугацаандаа оюутны хуримтлуулсан нийт үнэлгээний голч дүн нь 3,7-оос дээш бол төгссөн мэргэжлийнхээ дагуу тус сургуулийн магистратурт хоёр жилийн дотор шалгалтгүй элсэхийг зөвшөөрнө.
    3.12 Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг бүрэн биелүүлсэн оюутныг төгсөлтийн шалгалтад оруулна.
    3.13 МУБИС-ийн төгсөлтийн шалгалтад F үнэлгээ авсан оюутан 3 жилийн дотор тухайн хичээлийн шалгалтыг дахин нэг удаа өгөх эрхтэй.
    3.14 МУБИС-ийн эхний 3 жилийн сургалтын хөтөлбөрийг бүрэн биелүүлсэн оюутан дипломын дээд боловсролын зэрэгтэй төгсөж болно.
    3.15 Оюутныг дараах тохиолдолд бүрэлдэхүүний сургуулийн захирлын тушаалаар улируулан суралцуулна.
    А. Багшлах болон үйлдвэрлэлийн дадлага хийгээгүй болон F үнэлгээтэй хийсэн
    Б. Нэг улиралд гурав ба түүнээс олон хичээлд F үнэлгээ авсан
    В. Улирлын хоёр шалгалтад F үнэлгээ авсан оюутан дахин өгсөн аль нэг шалгалтдаа F үнэлгээ авсан
    Г. Улирлын нэг шалгалтад F үнэлгээ авсан оюутан тухайн хичээлээр дахин хоёр удаа F үнэлгээ авсан
    3.16 Дахин шалгалтыг дараагийн улирлын эхний дөрвөн долоо хоногийн дотор авна.
    3.17 Улиран сурч буй оюутан тухайн хичээлийн багц цагийг агуулгыг төлбөртэйгээр бүрэн судалж байж дахин шалгалт өгнө.
    3.18. Оюутанд дараах шалтгаанаар чөлөө олгоно.
    а/ Оюутан үргэлжлэн сурах боломжгүй хүндээр өвчилсөн
    б/ Ар гэрийн гачигдал тохиолдсон
    в/ Жирэмсний амралт авсан
    г/ Хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар
    3.19. Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас чөлөөлнө.
    а/ Оюутан нь шалгалтын дүрэмд зааснаар цаашид суралцах боломжгүй болсон
    б/ Сургуулиас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан
    в/ Өөр сургуульд шилжсэн
    3.20. Оюутныг дараах шалтгаанаар сургуулиас хасна.
    а/ Бүртгэлийн хугацаанд бүртгүүлээгүй
    б/ Чөлөөний хугацаа дуусаад тогтсон хугацаанд ирээгүй буюу чөлөөг сунгах тухай өргөдлөө өгөөгүй
    в/ Суралцах хугацаандаа тус сургуулийг төгсөхөд шаардагдах нийт багц цагийг авч чадаагүй
    г/ Тогтоосон хугацаанд сургалтын төлбөрөө төлөөгүй
    д/ Энэхүү журмын 3.15-ын а, б, в, г-д зааснаар улиран суралцахаас татгалзвал

     

    2010,09,06
    Шинэ ном
    Шинэ ном Ак...
    Шинэ ном пр...
    Электрон шуудан
    Хэрэгцээт сайтууд
    МУБИС-ийн электрон номын каталоги
    МУБИС-ийн Moodle сургалтын систем
    БСШУ-ны яамны цахим хуудас
    МУИС-ийн цахим хуудас
    ШУУИС-ийн цахим хуудас
    МУ-ын төрийн байгуулагуудын нэгдсэн хуудас
    Хуулийн сангууд
    Өдөр тутмын мэдээний хуудас
    Copyright © 2008