Mongolian State University of Education
Эхлэл Нийтлэл Мэдээлэл хайх Мэдээлэл төрөл Холбоо барих Мэдээ оруулах МУБИС-ийн чөлөөт хэлэлцүүлэг English...
Үндсэн цэс

  • Мэдээлэл
    Захиргаа аж ахуй
    Гадаад харилцаа
    Баклаварын сургалт
    Магистрын сургалт
    Эрдэм шинжилгээ
    Санхүү аж ахуй
    Оюутны холбоо
    Шинэ ном, бүтээлүүд
    Шинжлэх ухаан
    Зарлалууд
    Гишүүд
    Нэр

    Нууц үг



    Шинэ нууц үг авах:
    Мартсан дарна уу?
    МУБИС-ийн оюутан элсүүлэх ерөнхий журам

               

                МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬД

             2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД  ОЮУТАН

     ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

    Тус сургууль нь 1951 онд Улсын багшийн Институт нэртэйгээр байгуулагдсан бөгөөд анх 4 тэнхим, 8 багш, 212 оюутантай байжээ. Багшлах боловсон хүчин бэлтгэх хэрэгцээ шаардлагын дагуу 1957 онд Улсын Багшийн дээд сургууль (УБДС), 1990 онд Улсын багшийн Их Сургууль (УБИС), 2004 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль (МУБИС) болон өргөжжээ. МУБИС нь өнгөрсөн түүхийн хугацаанд монгол хэл-уран зохиол, орос хэл-утга зохиол, физик, математик, хими, биологи, түүх, газарзүй, зураг-шугам зураг, техник хөдөлмөр, найрал дуу, хөгжим, кино-драм, цэцэрлэгийн хүмүүжүүлэгч  багш, англи, орос, герман, хятад, солонгос, япон хэлний багш орчуулагч зэрэг 50 орчим мэргэжлээр дээд мэргэжилтэй 50000 гаруй, тусгай дунд мэргэжилтэй 40000 гаруй боловсон хүчнийг бэлтгэн гаргажээ. Эдүгээ МУБИС нь 350 гаруй профессор багш, 250 гаруй ажилтан ажилчид, 9000 орчим оюутан, 800 орчим магистрант, докторанттай, тус улсын хэмжээнд төрөл бүрийн мэргэжлийн багшлах боловсон хүчин, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтан бэлтгэдэг том төв болсон юм. МУБИС бүрэлдэхүүний 12 сургуультай бөгөөд мөн Архангай аймагт сургуультай. Сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмжийн хангамж жилээс жилд өсөн нэмэгдсээр эдүгээ 51300 ам.метр талбай бүхий хичээлийн 8 байранд 40 гаруй лаборатори кабинет, арваад урлангийн өрөө, спортын 6 танхимд сургалт явуулж байна.

    Оюутан элсүүлэхэд Монгол Улсын БСШУ-ны сайдын 2005 оны 422, 2006 оны 483 дугаар тушаалуудаар баталсан журам болон энэ журмыг баримтална. Элсэлтийн ажлыг сургуулийн элсэлтийн комисс зохион байгуулна. Элсэлтийн шалгалт  2 үе шаттай байна.

    1. Бүрэн дундаас доошгүй боловсрол эзэмшсэн иргэдэд дурьдсан мэргэжилд эхний шатны ерөнхий шалгалтад дараах хичээлүүдээр өгсөн үнэлгээг тооцно.

     

    ¹

                         Элсүүлэх мэргэжил

    Шалгалт авах хичээл

    1

    Математик, Мэдээлэл зүй, Мэдээлэл зүй-математик, Мэдээлэл зүй-англи хэл, Математик-физик Физик-математик,  Техник урлал, Байгалийн ухааны багш, Эдийн засаг-математик загварчлал, Эдийн засаг статистик, Компьютер-график дизайн

     

    Математик

    2

    Физик-байгалийн ухаан, Мэдээллийн технологи- физик, Физик-электроникийн багш

    Физик

    3

    Хими-байгалийн ухаан, Экологи-химийн багш

    Хими

    4

    Биологи-байгалийн ухаан, Биологи-газар зүй, Биологи-эрүүл мэндийн  багш

    Биологи

    5

    Газар зүй-байгалийн ухааны багш , Газар зүйн багш-аялал жуулчлалын газар зүйч

    Газар зүй

    6

    Монгол хэл-уран зохиол, Монгол-англи хэл,  Биеийн тамир-эрүүл мэнд, Зураг-дүрслэх урлал, Зураг-дизайны багш, спортын дасгалжуулагч, Сургуулийн өмнөх насны хүүхдийн арга зүйч-багш, Сэтгэл судлал, Нийгмийн ажилтан, сэтгүүл зүй

    Монгол хэл

    7

    Орос-англи хэл, Орос-монгол хэл, Англи хэл, Герман хэл, Солонгос хэл, Хятад хэл, япон хэлний багш

    Гадаад хэл /орос буюу англи/

    8

    Түүх-нийгэм судлалын багш, Түүхийн багш-түүхч, Түүхийн багш-аялал жуулчлал

    Монголын түүх

    9

    Бага сургуулийн багш

     

    Монгол хэл,     

    Математик       

        

    10

    Философи-улс төр судлал, Нийгэм судлал-эрх зүйн багш

    Нийгмийн тухай мэдлэг

               

                2. Эхний шатны ерөнхий шалгалтаар тухайн хот, аймагт шалгалт өгсөн хүмүүсийн авсан онооны 60 хувиас доошгүй оноо авсан шалгуулагчийг хоёрдугаар шатанд шалгаруулна. Үүнд:

                А. Тухайн мэргэжлээр элсэгчийн бүрэн дунд боловсролын үнэмлэх буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичигт  суралцах мэргэжлийн хичээлд А буюу  В үнэлгээтэй байна.

                Б. Авъяас шаардах техник урлал, зураг-дүрслэх урлаг, дүрслэх урлаг-дизайн, компьютер-график дизайн, биеийн тамир, дасгалжуулагч мэргэжлдээр элсэх бол тухайн хот, аймагт ур чадварын шалгалт өгнө. Ур чадварын шалгалтын дээд оноо ерөнхий шалгалтын дээд оноотой адил байна. Ур чадварын шалгалтанд дээд онооны 60 хувиас доошгүйг авсан нөхцөлд онооны жагсаалтанд оруулна. Онооны жагсаалтыг ерөнхий шалгалт ба ур чадварын шалгалтын онооны нийлбэрээр гаргана.          

                В. Сэтгүүл зүйн мэргэжлээр элсэх бол хэвлүүлсэн ном, зохиолын эмхтгэл буюу түүнтэй дүйцэх бичмэл /компьютерээр шивсэн/ зүйлс, шүлэг бол хамгийн шилдэг таван шүлэг, өгүүллэг, нийтлэл бол гурван зохиол, аймаг, улсын хэмжээний  “Хүрэл тулга”, “Болор цом” болон түүнтэй дүйцэх уралдаанд оролцсоныг нотлох баримт бичиг, өргөмжлөл, үнэмлэх зэргийг үндэс болгоно.

                3. МУБИС-д элсэх болзол хангасан шалгуулагчдыг Улаанбаатар хотод МУБИС-ийн элсэлтийн комисс, аймгуудад их, дээд сургуулиудын элсэлтийн дундын комисс онооны дэс дараалалыг баримтлан БСШУЯ-наас тогтоосон хяналтын тоонд багтаан мэргэжил сонгуулж элсүүлнэ. Тухайн аймгаас оюутан элсүүлэх хувиар дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэн өрсөлдөх эрхтэй.

                4. Элсэлттэй холбоотой бичиг баримтыг хуурамчаар үйлдэж элссэн тохиолдолд сургуулиас хасах бөгөөд хариуцлагыг шалгуулагч хүлээнэ.       

                8.  МУБИС-д элссэн хүмүүс 2010 оны 08 сарын 23-30-нд

                                        -Ерөнхий шалгалтын онооны батламж 

                                        -Суралцах эрхийн бичиг

                                        -Хувийн хэрэг

                                        -Иргэний үнэмлэх

                                        -3х4 хэмжээний дөрвөн хувь гэрэл зураг

                            үрэн дунд буюу түүнтэй дүйцэх боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг /эх хувь/-тэйгээ өөрийн биеэр ирж  бүртгүүлнэ.

    Хугацаанаас хоцорвол элсүүлэх боломжгүй.   

                              Элсэлтийн комисс  323102, 321574

    Математик- Статистикийн Сургууль                 324003

    Комьпютер- Мэдээлэл Технологийн Сургууль       70112245

    Физик Технологийн Сургууль                      310156

    Байгалийн Ухааны Сургууль                      325490

    Дүрслэх Урлаг Технологийн Сургууль              310923

    Түүх Нийгмийн Ухааны Сургууль                  326160

    Монгол Судлалын Сургууль                      323687

    Гадаад Хэлний Сургууль                         328450

    Биеийн Тамирын Сургууль                        327770

    Боловсрол Судлалын Сургууль                   70120013

    Багшийн Сургууль                              70112229

    Сургуулийн Өмнөх Боловсролын Сургууль         360615                                                                                          

                                             МУБИС-ИЙН   ЗАХИРГАА

    2010,09,06
    Шинэ ном
    Шинэ ном Ак...
    Шинэ ном пр...
    Электрон шуудан
    Хэрэгцээт сайтууд
    МУБИС-ийн электрон номын каталоги
    МУБИС-ийн Moodle сургалтын систем
    БСШУ-ны яамны цахим хуудас
    МУИС-ийн цахим хуудас
    ШУУИС-ийн цахим хуудас
    МУ-ын төрийн байгуулагуудын нэгдсэн хуудас
    Хуулийн сангууд
    Өдөр тутмын мэдээний хуудас
    Copyright © 2008