Mongolian State University of Education
Эхлэл Нийтлэл Мэдээлэл хайх Мэдээлэл төрөл Холбоо барих Мэдээ оруулах МУБИС-ийн чөлөөт хэлэлцүүлэг English...
Үндсэн цэс

  • Мэдээлэл
    Захиргаа аж ахуй
    Гадаад харилцаа
    Баклаварын сургалт
    Магистрын сургалт
    Эрдэм шинжилгээ
    Санхүү аж ахуй
    Оюутны холбоо
    Шинэ ном, бүтээлүүд
    Шинжлэх ухаан
    Зарлалууд
    Гишүүд
    Нэр

    Нууц үг



    Шинэ нууц үг авах:
    Мартсан дарна уу?
    Магистрын сургалтын журам

    “Магистр, докторын сургалтын журам”-д                          Захирлын 2009 оны 201 тоот
    оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар                                          тушаалын 1-р хавсралт
    Эрдмийн зөвлөлийн 2009.03.12-ны                                                                     
    өдрийн хурлаар  хэлэлцэж зөвшөөрөв.

    МУБИС-ийн магистрын сургалтын журам

    НЭГ. Нийтлэг үндэслэл

    1.1 “Боловсролын тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулиуд тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг үндэслэн, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу МУБИС магистрын сургалт (Магистрантур)ыг эрхэлнэ.

    1.2 МУБИС-ийн магистрантурын журмыг БСШУ-ны Сайдын 2007 оны 187 тоот тушаалыг үндэслэн боловсруулав.

    1.3  Магистрантур нь өдөр, эчнээ, экстернат хэлбэртэй байна. Магистрантурын хугацаа 1.5-2 жил байна.

    1.4 Магистрын сургалтын агуулга нь шинжлэх ухаан технологи, нийгэм-хүмүүнлэнгийн тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн судлах,  мэргэшлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал болон аргазүй эзэмших, соёл төлөвшихэд чиглэнэ. 

    ХОЁР. Сургалтын орчин

    2.1 Магистрын сургалт-судалгааны ажлыг Төгсөлтийн дараах сургалтын (ТДС) менежерийн баг хариуцаж, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны дэд захирлын ажлын албатай зөвшилцөн холбогдох дүрэм, журам, шийдвэр гаргуулж, шаардлагатай мэдээллийн сан  бүрдүүлэх, магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулна.
    2.2 Магистрантурын мэргэжлийн сургалтыг бүрэлдэхүүний болон харьяа сургуулийн мэргэжлийн тэнхим эсвэл профессорын баг хариуцаж зохион байгуулна.

    2.3 Магистрантурын мэргэжлийн сургалтад тухайн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийдэг докторын зэрэгтэй, эсвэл дэд профессор, профессор цолтой багш хичээл заах бөгөөд тэдэнд “МУБИС-ийн профессор багш нарын ажлын норм, түүнийг тооцох журам” ёсоор цаг тооцож багшийн үндсэн ачаалалд хамааруулах эсвэл цагийн хөлс олгоно. Нэг цагт олгох хөлсний хэмжээг МУБИС-ийн захирлын тушаалаар тогтооно.

    2.4 Магистрантурт суралцагч (Магистрант) нэг бүрийн магистрын ажлын сэдэв, удирдагчийг элссэн улиралд нь багтаан мэргэжлийн тэнхим, профессорын багийн саналыг үндэслэн тухайн сургуулийн захирлын тушаалаар тодорхойлж, томилно. Магистрантын эрдэм шинжилгээний ажлын удирдагч нь МУБИС-ийн бүрэлдэхүүний болон харьяа, эсвэл өөр  байгууллагын  судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг, сүүлийн 3 жилд судалгаа, арга зүйн бүтээл хэвлүүлсэн эрдмийн зэрэг эсвэл  цолтой, тухайн чиглэлээр 5-аас доошгүй жил их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад ажилласан байна. Нэг чиглэлийн магистрантуудын удирдагчдын 60-аас доошгүй хувь нь тус сургуулийн (МУБИС-ийн) үндсэн багш байна. Нэг багш улирал тутамд 4 хүртэл магистрантын ажил удирдаж болно.

    2.5 Магистрантын эрдэм шинжилгээний ажлын удирдагч нь тухайн магистрын ажлын сэдэв тодорхойлох, судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгааны ажил хийх, магистрын ажил бичих явцад тодорхой хуваариар мэргэжлийн зөвлөлгөө өгөх, хяналт тавих, судалгааны ажлын үр дүнгээр нь эрдэм шинжилгээний хурал, семинарт илтгэл хэлэлцүүлэх, зарим үр дүнг хэвлэн нийтлүүлэх нөхцөл бүрдүүлэх, магистрын ажлыг нь хамгаалалтанд оруулах зөвшөөрөл олгох зэрэг үндсэн үүрэг хүлээнэ.

    2.6 Магистрантын эрдэм шинжилгээний ажлын удирдагч нарт “МУБИС-ийн профессор–багшийн ажлын норм, түүнийг тооцох журам” ёсоор цаг тооцож, тэдний үндсэн ачаалалд хамааруулах эсвэл цагийн хөлс олгоно. Нэг цагт олгох хөлсний хэмжээг МУБИС-ийн Захирлын тушаалаар тогтооно.

    2.7 Магистрант нарт МУБИС-ийн номын сан, түүний эрдэм шинжилгээний танхим болон бүрэлдэхүүний ба харъяа сургуулийн мэргэжлийн номын сангаар үйлчилж, интернет ашиглах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ тухайн мэргэжлийн судалгаа аргазүйн дотоод, гадаадын нэн шаардлагатай тогтмол хэвлэл захиалж үйлчилнэ.

    2.8 МУБИС-ийн болон бүрэлдэхүүний ба харьяа сургуулийн эрдэм шинжилгээний бичигт магистрантын судалгааны шалгарсан бүтээлээс хэвлэж байна.
    Гурав. Сургалтын үйл ажиллагаа

    3.1 МУБИС-ийн санал болгосон чиглэл, хөтөлбөрөөр магистрантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулж элсүүлэх уралдаант шалгалтыг ТДС-ын менежерийн баг зохион байгуулна. Магистрантурт

    2010,09,06
    Шинэ ном
    Шинэ ном Ак...
    Шинэ ном пр...
    Электрон шуудан
    Хэрэгцээт сайтууд
    МУБИС-ийн электрон номын каталоги
    МУБИС-ийн Moodle сургалтын систем
    БСШУ-ны яамны цахим хуудас
    МУИС-ийн цахим хуудас
    ШУУИС-ийн цахим хуудас
    МУ-ын төрийн байгуулагуудын нэгдсэн хуудас
    Хуулийн сангууд
    Өдөр тутмын мэдээний хуудас
    Copyright © 2008