Mongolian State University of Education
Эхлэл Нийтлэл Мэдээлэл хайх Мэдээлэл төрөл Холбоо барих Мэдээ оруулах МУБИС-ийн чөлөөт хэлэлцүүлэг English...
Үндсэн цэс

  • Мэдээлэл
    Захиргаа аж ахуй
    Гадаад харилцаа
    Баклаварын сургалт
    Магистрын сургалт
    Эрдэм шинжилгээ
    Санхүү аж ахуй
    Оюутны холбоо
    Шинэ ном, бүтээлүүд
    Шинжлэх ухаан
    Зарлалууд
    Гишүүд
    Нэр

    Нууц үг



    Шинэ нууц үг авах:
    Мартсан дарна уу?
    Докторын сургалтын журамууд

    “Магистр, докторын сургалтын журам”-д                     Захирлын 2009 оны 201 тоот
    оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар                                          тушаалын 2-р хавсралт
    Эрдмийн зөвлөлийн 2009.03.12-ны                                                                     
    өдрийн хурлаар  хэлэлцэж зөвшөөрөв.

    МУБИС –ийн докторын сургалтын журам

     

    Нэг. Нийтлэг үндэслэл

    1.1  “Боловсролын тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулиуд тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийг үндэслэн,  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу МУБИС докторын сургалт  эрхэлнэ.
    МУБИС-ийн докторын сургалт (Докторантур)-ын журмыг БСШУ-ны сайдын 2007 оны 187 тоот тушаалыг үндэслэн боловсруулав.

    1.2 Докторантур нь  өдөр, эчнээ болон экстернат хэлбэртэй байна

    1.3 Докторын сургалтын агуулга нь шинжлэх ухаан технологи, нийгэм-хүмүүнлэгийн  тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал болон аргазүй эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд доктор нь холбогдох чиглэлээр судалгааны ажил хийж, үр дүнг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бодит хувь нэмэр оруулах чадвар эзэмшсэн байвал зохино.

    Хоёр. Сургалтын орчин

    2.1 Докторын сургалт-судалгааны ажлыг ТДС-ын менежерийн баг хариуцан зохион байгуулах бөгөөд холбогдох дүрэм, журам, шийдвэр гаргуулж, мэдээллийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ Эрдэм шинжилгээ,  хамтын ажиллагааны дэд захирлын ажлын албатай хамтран Докторын зэрэг хамгаалах хүмүүсийн холбогдох материалыг бүрдүүлэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд шилжүүлэх  асуудлыг хариуцна.

    2.2 Докторын мэргэжлийн сургалт-судалгааны ажлыг Бүрэлдэхүүний болон харьяа сургуулийн мэргэжлийн тэнхим эсвэл профессорын баг хариуцан зохион байгуулна.

    Докторын сургалтад, тухайн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа доктороос доошгүй зэрэгтэй багш хичээл заах бөгөөд тэдэнд “МУБИС-ийн профессор-багш нарын ажлын норм, түүнийг тооцох журам” ёсоор цаг тооцож, үндсэн ачаалалд нь  хамааруулах эсвэл цагийн хөлс олгоно. Нэг цагт олгох хөлсний хэмжээг МУБИС-ийн Захирлын тушаалаар тогтооно.

    2.3        Докторант бүрт элссэн хичээлийн жилд нь багтаан докторын ажил /диссертац/-ын удирдагч томилно. Диссертацийн сэдэв, удирдагчийг холбогдох тэнхим эсвэл профессорын багийн хурлаар хэлэлцэж тогтооно. Докторын ажлын удирдагч /хамтран удирдагч/ нь МУБИС-ийн эсвэл  өөр байгууллагын тухайн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг, эрдэм шинжилгээний зохих бүтээл нийтлүүлсэн докторын зэрэгтэй, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгуулагад 5-аас доошгүй жил ажилласан, бүтээл нь докторантын судалгааны сэдэвт холбогдох эрдэмтэн байна. Докторын нэг салбар, чиглэлийн сургалтад суралцагчдын докторын ажлын удирдагчаар ажиллах хүмүүсийн дотор тус сургуулийн үндсэн багшийн эзлэх хувь 60-аас багагүй байна.

    2.4 Докторантын ЭША-ын удирдагч нь тухайн докторын ажлын сэдвийг нарийвчлан тодорхойлох, судалгааны ажлынх нь болон хувийн сургалтын төлөвлөгөөг нь боловсруулах, судалгааны ажил хийх, диссертац бичих явцад мэргэжлийн зөвлөлгөө өгч хяналт тавих, судалгааны ажлын үр дүнгээр нь эрдэм шинжилгээний хурал, семинарт илтгэл хэлэлцүүлэх, зарим үр дүнг нь хэвлэн нийтлүүлэх болон диссертацийг нь хамгаалалтад оруулах талаар тодорхойлолт-зөвшөөрөл олгох зэрэг үндсэн үүрэг хүлээнэ.

    2.5 Докторантын ЭША-ын сэдэв, удирдагчийг сургалтыг нь зохион байгуулж байгаа мэргэжлийн тэнхим эсвэл профессорын баг, ТДС-ын менежерийн санал дүгнэлтийг үндэслэн, МУБИС-ийн Захирлын тушаалаар томилох бөгөөд удирдагч-багш нэг хичээлийн жилд МУБИС-ийн 2-оос олонгүй докторын ажил удирдаж болно.

    2.6        Докторант  МУБИС-ийн номын сангаар үйлчилүүлэх, интернет ашиглах боломжоор хангагдсан байх бөгөөд  мэргэжлийн болон сонгон мэргэшүүлэх сургалтын явц, чанар, үнэлгээ, үр дүнгийн байдалд тухайн сургуулийн захирал хяналт тавьж ажиллана.

    2.7        МУБИС-ийн болон бүрэлдэхүүний сургуулийн эрдэм шинжилгээний бичиг, судалгаа аргазүйн сэтгүүл, илтгэлүүдийн эмхтгэлд докторантын зарим бүтээлийг хэвлүүлэхэд докторын ажлын удирдагч, мэргэжлийн тэнхим, профессорын баг, ТДС-ын менежерийн баг, Сургалт, Эрдэм шинжилгээ, Хамтын ажиллагааны алба  дэмжлэг үзүүлнэ.

    Гурав. Сургалтын үйл ажиллагаа

    3.1  ТДС-ын менежерийн баг жил бүрийн 5-6 дугаар сард ирэх хичээлийн жилийн докторантурт элсүүлэх чиглэл, суралцах хэлбэр, элсэлтийн шалгалтын хугацаа, сургалтын төлбөрийн хэмжээ, бүрдүүлэх материал зэргийг мэдээллийн хэрэгслээр зарлана. МУБИС-ийн докторантурын хугацаа 3-4 жил байна.

     3.2 МУБИС-ийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн чиглэлээр докторантурт суралцах хүмүүсийг сонгон шалгаруулах элсэлтийн уралдаант шалгалтыг ТДС-ын менежерийн баг зохион байгуулна. Докторантурт элсүүлэх ажлыг МУБИС-ийн Захирлын тушаалаар томилсон элсэлтийн комисс гүйцэтгэнэ.

      3.3 Докторантурт элсэхийг хүсэгчид нь магистр зэрэгтэй, магистрын сургалтын голч дүн нь 3,3-аас багагүй, дотоодын эсвэл гадаадын иргэн байх бөгөөд элсүүлэх ажлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлнө. Гадаадын иргэнээс монгол хэлний зохих мэдлэгтэй байхыг шаардана. Засгийн Газрын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцөлийг баримтална.

    3.4  Докторант элсүүлэх уралдаант шалгалтыг Гадаад /англи, орос/ хэл, Мэргэжлийн чиглэл тус бүрээр МУБИС-ийн Захирлын тушаалаар томилогдсон комисс авна. Авбал зохих  оноонын Гадаад хэлээр 60-аас багагүй, мэргэжлийн онол, арга зүйгээр 80-аас багагүй хувийг авсан хүмүүсийг докторантурын  элсэлтийн шалгалтад тэнцсэнд тооцно. Докторантурын элсэлтийн шалгалтын үнэлгээ 2 жилийн дотор хүчинтэй байна.

    3.5  Докторантурын талаар төвийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарласан мэдээллийн дагуу материал бүрдүүлж, тогтоосон хугацаанд бүртгүүлж, шалгалтаа амжилттай өгч, сургалтын төлбөрийн тооцоо хийсэн хүмүүсийг элсэлтийн шалгалтын оноог үндэслэн докторантурт элсүүлэх тухай Элсэлтийн комиссын шийдвэрийг МУБИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаалд сургалтын чиглэл, сургах хэлбэрийг тодорхой заана. Докторын сургалт нь  жил бүрийн 10 дугаар сард эхэлнэ.

     3.6 Докторант нь магистрын зэрэг хамгаалсан чиглэлээсээ өөр чиглэлээр суралцахыг хүсвэл сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийг тухайн мэргэжлийн тэнхим, профессорын баг, сургуулийн тогтоосон хөтөлбөрөөр төлбөртэй судалж,  үнэлүүлсэн байна. Ингэж судалсан хичээлийг докторын

    2010,09,06
    Шинэ ном
    Шинэ ном Ак...
    Шинэ ном пр...
    Электрон шуудан
    Хэрэгцээт сайтууд
    МУБИС-ийн электрон номын каталоги
    МУБИС-ийн Moodle сургалтын систем
    БСШУ-ны яамны цахим хуудас
    МУИС-ийн цахим хуудас
    ШУУИС-ийн цахим хуудас
    МУ-ын төрийн байгуулагуудын нэгдсэн хуудас
    Хуулийн сангууд
    Өдөр тутмын мэдээний хуудас
    Copyright © 2008