Mongolian State University of Education
Эхлэл Нийтлэл Мэдээлэл хайх Мэдээлэл төрөл Холбоо барих Мэдээ оруулах МУБИС-ийн чөлөөт хэлэлцүүлэг English...
Үндсэн цэс

  • Мэдээлэл
    Захиргаа аж ахуй
    Гадаад харилцаа
    Баклаварын сургалт
    Магистрын сургалт
    Эрдэм шинжилгээ
    Санхүү аж ахуй
    Оюутны холбоо
    Шинэ ном, бүтээлүүд
    Шинжлэх ухаан
    Зарлалууд
    Гишүүд
    Нэр

    Нууц үг



    Шинэ нууц үг авах:
    Мартсан дарна уу?
    Санхүүгийн үндсэн үйл ажиллагаа

      Тус алба нь сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний орчинг байнга сайжруулах, өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн чиг үүрэгтэйгээр  ажилладаг. Өнөөдрийн байдлаар МУБИС нь хичээлийн 7 байр, оюутны 4 байр, багш ажилчдын болон зочин профессорын байртай, 2500 м2 ашигтай талбайтай , нэг хичээлийн жилд 1500 орчим оюутныг дотуур байраар хангаж байна. Хөрөнгийн хувьд 6.6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 378.1 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, жилдээ  дунджаар 6.5 тэрбумын орлоготой 4.8 тэрбумын зардалтай ажиллаж  байна. Мөн гадаад, дотоодын хандив тусламж, төсөл, хөтөлбөр, бэлэглэлээр 775.3 сая төгрөгийн тоног төхөөрөмж, хөрөнгө олж авсан. Байгалийн Ухааны Сургууль, ДУТСургууль,  Биеийн Тамирын Сургуулийн оюутнуудад дадлага хийхэд нь зориулж сургалт үйлдвэрлэлийн хээрийн дадлагын бааз барихад  35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
               МУБИС-ийн төсвийг бүрдүүлэх, хуваарилах, зарцуулахад бүрэлдэхүүн сургуулиудын оролцоог дээшлүүлэх зорилгоор 2006 оны 9-р сараас сургууль бүр нягтлан бодогчтой болж санхүү, аж ахуйн хувьд бие даан  ажиллах болсон. Ингэснээр сургуулиудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, орлогоо олох, зардлаа хэмнэх хөрөнгө, санхүүтэйгээ ойртож ажиллах нөхцлийг бүрдүүлсэн. Бүрэлдэхүүн сургуулиуд бие даасан зарлагын харилцах данстай, түүгээр дамжуулан бүртгэлийн хяналт тавьж, орлогыг нэгдсэн төв нэг дансаар хүлээн авч, зарлагыг зардлын зүйл ангиар, сургууль тус бүрт санхүүжилт нээх замаар санхүүгийн үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн МУБИС-ийн нягтлан бодох бүртгэлийн бодлогын бичиг баримт, санхүүгийн хувьд бие дааж ажиллах журмын дагуу 12 бүрэлдэхүүн сургууль, Захиргаа аж ахуй, Сургалт үйдвэрлэлийн төв, Хэвлэх цех гэсэн 14 салбар нэгжээр Сангийн яамнаас батлагдсан “Винница” программаар санхүүгийн үйл ажиллагаагаа явуулж байна.  2005 онд Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын стандарт нэвтрүүлсэн  байгууллага болсон.

    Аж ахуйн үйл ажиллагаа
    Багш оюутнуудын ажиллах, сурах таатай нөхцлийг бурдүүлэхэд анхаарч үйлчилгээ хангамж, аж  ахуйн бүхий л асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна. Хичээлийн болон оюутны байруудын барилгын их ба урсгал засварыг жил бүр чанартай хийж ашиглалтын хугацааг уртасгах, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг сайжруулж дотор монтажийн ажлыг байнга засварлан үзлэг хийх , гадна, газар доорх кабель шугам, магистрал шугам, төв шугамын их засварыг графикаар сольж , цахилгаан дулааны сааталгүй ажиллуулахад гол анхаарлаа тавьж  ажилладаг.


        Оюутын байрны талаар
    Сүүлийн жилүүдэд оюутны сурах, амьдрах орчинг сайжруулах зорилгоор оюутны байрны тохижилтонд анхаарч 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж ор, эд хогшлыг нь сольж, номын сан, интернеттэй болгосон.

     

     

     

     

    2010,09,06
    Шинэ ном
    Шинэ ном Ак...
    Шинэ ном пр...
    Электрон шуудан
    Хэрэгцээт сайтууд
    МУБИС-ийн электрон номын каталоги
    МУБИС-ийн Moodle сургалтын систем
    БСШУ-ны яамны цахим хуудас
    МУИС-ийн цахим хуудас
    ШУУИС-ийн цахим хуудас
    МУ-ын төрийн байгуулагуудын нэгдсэн хуудас
    Хуулийн сангууд
    Өдөр тутмын мэдээний хуудас
    Copyright © 2008