Шилдэг төгсөгч нараа шагнан урамшуулав

Боловсрол Судлалын сургуулийн захирал дэд профессор Г.Цогзолмаа сургуулийнхаа “ШИЛДЭГ ТӨГСӨГЧ” Нийгмийн ажлын 4-р курсийн оюутан Б.Санжаа, Боловсрол судлаач 4-р курсийн оюутан М.Пунсалмаа нарыг "ТӨГСӨЛТ-2020" арга хэмжээний үеэр шагнан урамшуулж ШИЛДЭГ ТӨГСӨГЧИЙН ТУУЗ-ыг МУБИС-ийн “ШИЛДЭГ ОЮУТАН АЛТАН МЕДАЛЬ”- ийн хамт гардуулан өгч баяр хүргэлээ. Тэд “Нийгмийн ажилтан”, “Боловсрол судлаач” мэргэжлээр 4 жил суралцах хугацаандаа сурлага, урлаг, спорт, нийгмийн идэвх оролцоогоороо бусдыгаа манлайлан суралцаж, амжилт гарган ийнхүү төгсөж үе тэнгийнхээ төгсөгчдийн нэр хүндийг өндөрт өргөсөнд бүх эрдэмтэн багш нар, анги хамт олон, найз нөхдийнх нь өмнөөс халуун баяр хүргэж, сурч мэдсэн эрдмээ эх орныхоо сайн сайхны төлөө зориулан ихийг хийж бүтээхийг хүсч, цаашдынх нь ажил, амьдралд сайхан бүхнийг ерөөе. 

Т.Дуламрагчаа