МУБИС-ийн 6 Хөтөлбөр Олон улсад магадлан итгэмжлэгдлээ

2020 оны 10-р сарын 29 ны энэ өдөр МУБИС-ийн түүхэнд тохиосон хамгийн бахархалт, хүндэтгэл ёслолын өдөр боллоо. Монголын их, дээд сургуулиудаас анх удаа 100% мэргэжлийн бүх хөтөлбөрөө Олон улсад амжилттай магадлан итгэмжлүүлсэн доктор, дэд профессор О.Алтангоо захиралтай Математик, Байгалийн ухааны сургууль //МБУС/-ийн нийт эрдмийн хамт олон БАТЛАМЖ /Сертификат/ -аа гардан авсан түүхэн тэмдэглэлт өдөр болов. МУБИС-ийн бүх удирдлагууд, МБУС-ийн бүх салбарын эрдэмтэн багш нар, оюутнууд, үе үеийн төгсөгчид Та бидний 2014 оноос хойших Багш боловсролын шинэчлэлийн үйл явц болон нөр их хөдөлмөр, зүтгэл, бүтээн байгуулалтын үр дүнд ийнхүү Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Хөтөлбөртэй болсон нь Монголчууд бидний ч баярт нэгэн үйл явдал боллоо. Ингээд Олон Улсын Магадлан итгэмжлэлийн БАТЛАМЖАА гардан авсан :
Доктор, проф. Б.Сандагдорж эрхлэгчтэй Математикийн
Доктор дэд проф. Ж.Ариунболд эрхлэгчтэй Биологийн,
Доктор Х.Цогбадрах эрхлэгчтэй Газар зүйн,
Доктор дэд проф. Н.Наранцогт эрхлэгчтэй Химийн,
Доктор проф.Д.Цэдэвсүрэн эрхлэгчтэй Мэдээлэл зүйн,
Доктор докторант Х.Батболд эрхлэгчтэй Физикийн,
тэнхимийн эрдэмтэн багш нар, бүх хамт олонд МУБИС-ийн нийт хамт олон, үе үеийн төгсөгчид, ахмад эрдэмтэн багш нарынхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж сайн сайхныг хүсье.

Т.Дуламрагчаа