“ГЭГЭЭРЭ
МУБИС-ийн Багшийн сургуулийн оюутнуудын унших соёл, хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадварыг дэмжих зорилготой “Гэгээрэл” номын клубийн шинэ хичээлийн жилийн нээлт “Уншъя. Сэтгэе. Хөгжье” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа.
Ном бол мэдлэг, үзэл бодол, ертөнцийг танин мэдэх цонх төдийгүй хүний сэтгэхүй, хандлага, үнэт зүйлсийг төлөвшүүлэх чухал эх сурвалж билээ. Тиймээс “Гэгээрэл” номын клуб нь оюутнуудыг номтой нөхөрлүүлэхийн зэрэгцээ уншсан зүйлээ эргэцүүлэн бодох, бусдын үзэл бодлыг сонсох, өөрийн байр суурийг илэрхийлэх, мэдлэгээ хуваалцах орчин бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Клубийн хүрээнд хамтын уншлага, номын хэлэлцүүлэг, бүтээлч номын тэмдэглэл, ном солилцоо, сургалт, уулзалт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, оюутнуудын унших дадал, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч хандлага, харилцаа болон өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд анхааран ажиллана.
Мөн ирээдүйн багш мэргэжилтнүүдийг тасралтгүй суралцдаг, эрэл хайгуул хийдэг, өөрийн үзэл бодолтой, бусдын санаа бодлыг хүндэтгэн сонсдог хувь хүн болгон төлөвшүүлэхэд клубийн үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулах юм. “Гэгээрэл” номын клубийн тэргүүнээр оюутан З.Ренчинмядаг, Удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүдээр Э.Нандин-Эрдэнэ, Э.Мандахнаран, Т.Норжмаа, Э.Цээпилмаа, С.Ижилцэцэг, Т.Тэргэл нар ажиллаж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд Багшийн сургуулийн удирдлага, багш, оюутан, суралцагчид оролцож, номын үнэ цэнэ, унших дадлыг хэвшүүлэхийн ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцлаа.
Л” НОМЫН КЛУБИЙН ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО