Сургууль дахь хүчирхийлэл, дээрэлхэлт, түүний дотор цахим дээрэлхэлтийн эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан МУБИС-ийн Багшийн сургуулийн доктор (Ph.D), дэд профессор Нямаагийн Цогзолмаагийн “Үе тэнгийн дээрэлхэлт ба чимээгүй өвдөлт” номын нээлт 2026 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр боллоо.
Тус ном нь хүүхэд, өсвөр үеийнхний дунд түгээмэл тохиолддог үе тэнгийн дээрэлхэлт, түүний шалтгаан, үр дагавар, урьдчилан сэргийлэх арга замыг хөндөж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэжээ.
Номын агуулга нь “Юу вэ?”, “Яагаад дугардаггүй вэ?”, “Хэн юу хийх вэ?”, “Яаж шийдэх вэ?” гэсэн дөрвөн бүлгээс бүрдэх бөгөөд хүүхэд, багш, эцэг эх, боловсролын байгууллагын ажилтнуудад дээрэлхэлтийг таньж мэдэх, зөв хариу үйлдэл үзүүлэх, урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт өгөх ач холбогдолтой юм.
Мөн номын хүрээнд “ОНЧ” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй сургуулиудын үр дүнг танилцуулсан бөгөөд Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нийт ЕБС-иудыг хамруулсан байна.
Хүүхдээс “ХЭЛЭЭЧ” гэж шаардахаас өмнө хэлсэн нь үр дүнд хүрдэг, аюулгүй орчныг бүрдүүлэх нь чухал хэмээн номын зохиогч онцлов.
Номын нээлтэд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын их сургууль, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын төлөөлөл, Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан болон боловсролын салбарын холбогдох мэргэжилтнүүд хамтран оролцлоо.
Хүүхэд бүр аюулгүй орчинд сурч, хөгжиж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
