ЭРЭМБЭ ТОГТООХ, ӨГӨГДӨЛ ХЯНАН БАТАЛГААЖУУЛАХ БАГ МУБИС-Д АЖИЛЛАЖ БАЙНА

2026.11.05 10:34 Үйл явдал

Монгол Улсын Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансаа болон сургалтын хөтөлбөрийн эрэмбийг тогтоох бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх үйл ажиллагаа 2026 оны тавдугаар сараас эхлэн үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр МУБИС-д дээд боловсролын сургалтын байгууллагын эрэмбэ, чансаа болон сургалтын хөтөлбөрийн эрэмбийн өгөгдлийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хянан баталгаажуулах баг ажиллаж байна.

Тус баг МУБИС-ийн сургалт, судалгаа, хүний нөөц, материаллаг бааз болон сургалтын хөтөлбөртэй холбоотой өгөгдөл, мэдээллийг хянан нягталж, баталгаажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.