“МОНГОЛ СУРАГЧДЫН ЦҮНХНИЙ ЖИНГИЙН СУДАЛГАА” - ЭМЧ, БАГШ, ЭЦЭГ ЭХ, СУРАГЧДЫН ДУУ ХООЛОЙГ НЭГТГЭСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2026.11.05 15:32 Үйл явдал

Хүүхэд сургуульдаа мэдлэг эзэмшихээр явдаг. Харин тэр мэдлэгийг эзэмшихийн тулд өдөр бүр хэдэн килограмм ачаа үүрч байна вэ? Хүнд цүнх хүүхдийн эрүүл мэнд, өдөр тутмын тав тухад ямар эрсдэл учруулж болох вэ? Үүнийг хөнгөрүүлэх үүрэг зөвхөн эцэг эхэд бий юу, эсвэл … ? Эдгээр асуултад судалгааны нотолгоонд тулгуурлан хариулт эрэлхийлэхээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсролын судалгааны хүрээлэнгээс “Хүнд цүнх — хүүхдийн асуудал уу, эсвэл … ?” эрдэм шинжилгээ, бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Тус хүрээлэнгээс нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн зургаан сургуулийг хамруулан, нийт 1,219 оролцогчийн мэдээлэлд тулгуурлаж, сурагчдын цүнхний бодит жин, биеийн жинд эзлэх хувь, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний ачаалал, хичээлийн хуваарь болон сурагч, багш, эцэг эхийн саналд шинжилгээ хийжээ.

СУДАЛГААНААС ИЛЭРСЭН ОНЦЛОХ БАРИМТУУД

•           66.8 хувь: 1–5 дугаар ангийн судалгаанд хамрагдсан сурагчдын цүнхний жин биеийн жингийнх нь 15 хувиас давсан.

Хэлэлцүүлгийн үеэр судалгааны гол үр дүн, цүнхний жингийн анги хоорондын ялгаа, сурах бичгийн ачаалал, сурагчдын эрүүл мэндтэй холбоотой санал, зовуурь болон олон улсын туршлагыг танилцуулна. Мөн эмч, эрүүл мэндийн мэргэжилтэн, сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцсон панел хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдүүдэд тулгарч буй бодит хүндрэл, эрүүл мэндийн эрсдэл, сургуулийн орчны нөхцөл, хэрэгжүүлж болох шийдлийн талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн сэдэв, илтгэгчдийн мэдээлэл

Модератор

Доктор Я. Шийлэгмаа /МУБИС, БСС, Боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал/

Сэдэв: Суралцагчийн цүнхний жинг бууруулах боломж: Нотолгоонд суурилсан шийдэл ба боловсролын бодлого

Илтгэгч: Доктор Я. Шийлэгмаа, Доктор З. Эрдэнэсүрэн

Сэдэв: Суралцагчийн цүнхний жинд нөлөөлж буй хүчин зүйлс: Сурах бичиг, хичээлийн хуваарь ба сургалтын орчин

Илтгэгч: Доктор С. Батцэцэг, Доктор С. Бөхбат

Сэдэв: Сурагчийн цүнх ба эрүүл мэнд

Илтгэгч: Ахлах багш В. Лхамсүрэн

Сэдэв: Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчин

Илтгэгч: БСҮХ-ийн Эрдэм, шинжилгээний ажилтан Н. Мөнхмагнай

Панел хэлэлцүүлэг

Сэдэв: “Хүнд цүнх – хүүхдийн асуудал уу, эсвэл ...?”

Панелистууд:

  • П. Жавзандолгор — БЕГ-ын суралцагчийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн
  • Н. Хулан — Боловсролын яам, БСҮХ
  • В. Лхамсүрэн — МУБИС, БТС, БББХЗ тэнхимийн ахлах багш
  • З. Тунгалаг — Ерөнхий боловсролын 37 дугаар сургуулийн захирал
  • С. Амин-Эрдэнэ — МУБИС-ийн лицей 7а ангийн сурагч

Тус хэлэлцүүлгийн үеэр 15 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд мэдээ бэлтгэн ажиллав.