МУБИС-ИЙН ТӨГСӨГЧ, АЖИЛ ОЛГОГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ БОЛОВ

2026.11.06 16:16 Үйл явдал

МУБИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний төвөөс 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Төгсөгч, ажил олгогч байгууллагуудын уулзалт, өдөрлөг” зохион байгууллаа.  

Тус өдөрлөгт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, уул уурхай, олон улсын байгууллага, банк, зочид буудал зэрэг 50 гаруй байгууллага оролцож, МУБИС-ийн оюутан, суралцагчдад ажлын байрны санал, хөдөлмөр эрхлэлтийн боломж, карьер хөгжлийн талаар мэдээлэл хүргэлээ.

Өдөрлөгийн хүрээнд 2026-2027 оны хичээлийн жилийн төгсөгчдийн мэдээлэл, МУБИС-ийн ахисан түвшний сургалтын хөтөлбөр, Төгсөгчдийн холбооны үйл ажиллагаа, Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн танилцуулга, зөвлөгөөг хүргэж, ажил олгогч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа, ажлын байрны боломжоо танилцуулсан юм.

Мөн оролцогч оюутан, суралцагчид ажил олгогч байгууллагын төлөөлөлтэй шууд уулзаж, ажлын байрны шаардлага, сонгон шалгаруулалт, ажилд орох боломжийн талаар мэдээлэл авч, ирээдүйн ажил мэргэжил, карьерын чиг баримжаагаа тодорхойлох үнэ цэнтэй боломж бүрдсэнээрээ онцлог байлаа.

Үйл ажиллагаа хаалтын судалгаа, хэлэлцүүлгээр өндөрлөв.

МУБИС-ийн оюутан, төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлтэй холбох, ажил олгогч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой тус арга хэмжээ жил бүр өргөжин тэлсээр байна.

МУБИС-ийн Оюутны хөгжил үйлчилгээний төвөөс 🤝 Өдөрлөгт идэвхтэй оролцож, хамтран ажилласан 50 гаруй байгууллага, хүрэлцэн ирсэн оюутан, суралцагчид болон зохион байгуулалтад хувь нэмрээ оруулсан нийт хамт олондоо талархал илэрхийллээ.

Хөтөлбөр:

13:30-13:40 Нээлт
Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон

13:40-14:00 2026-2027 оны төгсөгчдийн мэдээлэл
Оюутны хөгжил, үйлчилгээний төвийн мэргэжилтэн Б.Ариунтуяа

14:00-14:20 МУБИС-ийн Ахисан түвшний сургалтын танилцуулга
Ахисан түвшний хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, Б.Цогзол

14:20-14:40 Төгсөгчдийн холбооны танилцуулга, зөвлөгөө
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрийн эвлэлийн хорооны мэргэжилтэн, Залуучуудын байнгын хорооны дарга Б. Галбаадрах

14:40-15:00 Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн танилцуулга, зөвлөгөө
Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн мэргэжилтэн, Б. Гоомарал

15:00-16:30 Ажил олгогч байгууллагуудын танилцуулга, мэдээлэл

16:30-17:00 Хаалт (Судалгаа, хэлэлцүүлэг)