Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) болон UArctic-ийн Байгалийн нөөцийн хамтын менежментийн сэдэвчилсэн сүлжээ, Nordic Foundation for Development and Ecology (NORDECO), Японы Кобегийн их сургууль (Kobe University) зэрэг олон улсын хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 29–31-ний өдрүүдэд Тэрэлжид олон улсын их семинар зохион байгуулагдлаа. Тус семинарт Булган, Хөвсгөл, Төв аймгийн малчдын төлөөлөл, Монгол Улс, АНУ, Норвеги, Япон, Грийнланд, Канад, Дани улсын эрдэмтэн судлаачид, Монгол Улсын холбогдох яам, байгууллагын төлөөлөл илтгэл тавьж оролцов.
“Малчид бол экспертүүд” гэсэн үзэл санаанд тулгуурлан малчдын уламжлалт мэдлэг, туршлагыг шинжлэх ухааны мэдлэгтэй уялдуулах, малчид, эрдэмтэд, төрийн байгууллагын төлөөлөл харилцан суралцах, байгалийн нөөцийн хамтын менежментэд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжийг хэлэлцлээ. Энэхүү семинар нь малчдын бодит оролцоог төрийн болон орон нутгийн бодлогын үйл явцад хангах чиглэлд гаргасан олон улсын туршлага, сургамжийг хэлэлцсэний үндсэн дээр монголын нөхцөлд ашиглаж болох арга зам, гаргалгааны хувилбаруудыг дэвшүүлсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ болов.